Орон нутгийн нөхөн сонгууль болж өнгөрлөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуульд улс төрийн таван нам болон бие даагчид хүч үзэж, нийт 92 нэр дэвшигч өрсөлдсөн.
Сонгуульд оролцсон нам болон бие даагчдын талаар мэдээлбэл: Монгол Ардын Нам (МАН): 42 нэр дэвшигч, Ардчилсан Нам (АН): 40 нэр дэвшигч, ХҮН нам: гурван нэр дэвшигч, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН): нэг нэр дэвшигч, Их Эв Нам (ИХ нам): нэг нэр дэвшигч,
Бие даагч: таван хүн нэр дэвшин оролцжээ. Урьдчилсан дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин сумдын хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад АН-аас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагч сонгогдоод байна.
Албан мэдээнүүд ийм байна.Нөхөн сонгуулийн тухайд АН-ын дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна.
Тиймээс сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг судлах шаардлагатай" гэж хэлсэн нь өөрийн оролцсон сонгуулийн талаарх дүгнэлт гэхэд болох байх. Мөн Улаанбаатар хотод 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх боломжтой бүтэц болсон гэж үзэж байгаагаа илэрхийлж, халамжийн мөнгө болон төрийн албаны тогтолцоогоор дамжуулан сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого гэлээ. Харин энэ талаар АН-ын Баянгол дүүргийн дарга УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар аймаг, сумдын нөхөн сонгуулийн үр дүнд намын дотоод дүрмийн зарим зохицуулалт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэв. Тухайлбал, ИТХ болон УИХ-д нэр дэвшигчдэд намын тодорхой шатны гишүүнчлэлийн шаардлага тавьсан нь нэр дэвшигчдийн хүрээг хязгаарласан гэж үзэж байгаагаа хэллээ.
АН-ын даргын “Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд өндөр байгаа ч сонгуулийн үр дүн үүнтэй нийцэхгүй байна” гэсэн нь үнэн үү. Үнэн юм бол орон нутгийн сонгууль байтугайд ялмаар юм.
Рейтинг өндөр ч сонгуульд ялагдаад байгааг судална гэж хэлэхэд хажууд нь зогсож байгаа гишүүн дотоод дүрмийн зохицуулалт сөргөөр нөлөөлж байна гэжээ. АН-ын яг дүрмийг нь харсангүй, харин орон нутгийн сонгуульд оролцоод ирсэн хүний яриаг сонсож байхад их сонин. Ирц энэ тэр байдгаараа л байсан, орон нутаг ямар байдаг билээ тийм л байлаа. Харин манай нэр дэвшигчдийг тоож байгаа “амьтан” алга гэв. Яагаад гэхэд МАН бол тэр сумын хамгийн алдартай хүнийг, хамгийн баян тарган хүнийг шууд намдаа элсүүлээд л сонгуульд сойж байна. Тэр хүн нь дор хаяж аймгийн алдарт уяач, бүр дээшээ бол тод манлай уяач, нутгийн хамгийн том хүнсний дэлгүүртэй хүнийг гэх мэт. Тэд нь морь ярьж яваад л юм уу дэлгүүртэй нь өрийн дэвтрээрээ даллаж байгаад л ялчих юм гэсэн.
Харин АН-ын дотоод дүрэм нь бүх шатны сонгуульд оролцох хүн суманд бол сумын намын удирддаг бүлэгт гишүүн байх, аймагт бол аймгийн намын бодлогын хороонд юм уу аймгийн намын бага хурлын гишүүн байх, УИХ-д бол намын бага хурал, ҮБХ-ны гишүүн байх зохицуулалттай аж.
Тэднийг намд нь хүн мэддэг байлаа гэхэд иргэд бол “гөлөөг” ч гэж тоодоггүй гэнэ. Намд нь ч бас нэг их мэдээд байсан юм байхгүй, яагаад гэвэл аль нэг дарга мөнгийг нь төлөөд өөрийн гарын хүнээ гаргаад ирсэн нь олонх аж. Энэ дүрэм онолоороо бол их “ганган” байх шиг. Харин бор дүрхэн амьдрал дээр бол явахгүй гэдэг нь харагдаж байна. Өөр ч олон юм байдаг бололтой, их нуршвал дэмий яриа болох учир хазаарлая.
Ө.ТУЛГА
Лхагва - 07 сарын 15,
2026

Сэтгэгдэл23
Ха хаа нам чинь маш буруу бодлогоор явж байна. Рио Тинтод өдөр бүр 15 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байна. Үүнийг зогсоох талаар танай нам ямар ч ажил хийхгүй байгаа учраас Монголын ард түмний нам биш боллоо.
Гамин цэргийн бага дарга хульхи хурандаа Хү Сюй Жаны мангасдаж дарга болгуулсан Бао Яао Зай хэмээх луухаан хорлон сүйтгэх ажлаа сайн хийж байна.
Чам мэтийн эргүү мунхаг нь хэдийд чихсэн ийм тэнэг юмтай юу ярихавдээ ! Хэрвээ Монгол улс өдөр бүр 15 тэрбум төгрөг зээлийн зөвхөн хүүн д төлж байгаа бол түрэн шиг эргүү мулгуу юм гэж юу байх вэдээ ! Тийм юм байхгүй ээ МАН-ийн МАЛ аа
Рио Тинтогийн намд Монголчууд санал өгөхгүй. Монголчуудыг айхтар догшин ширүүн гэдгийг мартвал ардчилсан намыг бүх гишүүдтэй хамт хороож орхих биз.
АН ийм удирдлагтай байхад лалт битгий хэл өчүгэхэнч ахиц хүсэх хэрэггүй . Танар ард түмний хүлээлтэд байгаа нэн дариу шийдэх асуудлын талаар ам ангайх атугай хошуу ч дорвойхгүй байгаа . Баярцогт та хоёрыг байгаа цагт монголчууд танараас юу горьдох хэрэггүй нь ойлгомжтой . ОТ , УХ - ийн талаар танар дуугарч байна уу , тэтгэвэр , хөрөнгө хураах хуулийн талаар ам анайж байна уу , энэ чинь л эхний ээлжийн шийдэх асуудлууд . . .
Цогтгэрэл өөрийнхөө бизнесийг хамгаалах хууль бичиж суухаас өөр ажилгүй тул ардаа ойлгохгүй тэнэг гэхээс өөр юу гэхэв.
Бао Яао Зайг ард түмэн зайлуул гэж шаардаад байхад Цогтгэрэл зориуд сөрнөө гэдэг чинь Хү Сюй Жанг , Бао Яао Зай , Цогтгэрэл нар нэг хөнжилд орж бие биенээ хошногоддог болсныг баталж байгаа. Ард түмэн тэнэг биш шүү
Гамин цэргийн бага дарга хульхи хурандаа Хүрэлсүхийн мангасдаж дарга болгуулсан Бао Яао Зай хэмээх луухаан ажлаа сайн хийж байна.
Монголд хамгийн их гай тарьсан С.Баярцогтыгоо холдуулахгүй бол 2027,2028 оны сонгуульд ялагдана шүү
улс нийгэмээ буёниулж ард түмнээ ядууралд оруулсан гол этгээд Хужаацогтоо намаасаа зайлуулахгүй бол танай нам ямарч шансгүй гэдгийг ухаараач дээ
Бао Цайгаас авлилгал авсан Хүүрэнгийн боовыг хөхөж байгаа Цогтгэрэл тийм амар Бао Цайг хөөж зайлуулж чадах уу?
“ОТ”-н дэд захирал асан Оле Сэверүд Х.Булгантуяатай ойрын харилцаатай байжээ. Бөгс бөөрний холбоотой ч байсан байж мэдэх юм.
Ноцтой мэдээлэл байна.Булгантуяагийн хүүхдийг шууд баривчлах хэрэгтэй.
Австралийн "ABC News", "Daily Mercury", "Couriermail" зэрэг олон улсын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн агентлагууд уул уурхайн чиглэлээр олон улсын корпорациудад удирдах албан тушаал хашиж байсан Оле Сэверүд гэх этгээд бага насны хүүхдийн бэлгийн мөлжлөгийн материал хадгалсан, түгээсэн хэргээр баривчлагдсан тухай шуугиж байна. Түүнтэй холбоотой хэвлэлүүдээр цацагдаж буй мэдээлэлд тэрбээр Монголын улс төрийн өндөр албан тушаалтантай хувийн холбоотой байсан баримтуудыг дэлгэжээ.
МОНГОЛЫН УЛСТӨРЧТЭЙ ХОЛБООТОЙ БАРИМТ Оле Сэверүд нь 2011 оноос хойш хилийн чанадад амьдрахдаа Монгол, Индонези, Папуа Шинэ Гвинейд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байжээ. Түүний фэйсбүүк хуудас дахь мэдээллээр тэрээр "Оюутолгой" ХХК-д томоохон албан тушаал хашиж байсан аж. Шүүхийн мэдээллээр, анх 2020 оны 1 дүгээр сарын 22-нд түүнийг Монголд уул уурхайн компанийн удирдлагаар ажиллаж байх хугацаандаа хүүхдийн мөлжлөгийн хэрэг үйлдсэн гэх гомдлыг нэрээ нууцалсан эх сурвалж Австралийн цагдаад гаргасан байна. Тэрбээр Монголын парламентын дэд дарга асан Х.Булгантуяагийн хүүгийн загалмайлсан эцэг гэх мэдээлэл шүүхийн баримтад дурдагдсан байна. Монгол Улсын цагаачлалын албанаас 2025 оны 7 дугаар сард түүнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзах шийдвэр гаргахад, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар дамжуулан уг шийдвэрийг өөрчлүүлэхийг оролдож байсан тухай ч Австралийн хэвлэлүүд мэдээлжээ.
Одоо зүгээр дайнаар далимдуулж байгаад гэрээнд бичсэн давагдашгүй хүчин зүйлийг ашиглаж Оюутолгойг100% монголд авъя. Дайн дуусахааар ахиад гадаадын хөрөнгө оруулагч нэртэй гахайнуудтай ярилцаж болох юм.
https://mono.mn/n/ot-n_ded_zahiral_asan_ole
Bail application denied Magistrate Hartigan said Mr Saeverud has no criminal history and the presumption of bail would typically be in his favour. However, she denied Mr Saeverud's bail application due to concerns the defendant would use his connections, influence and significant financial means to avoid the judicial process and to mask his movements. The court heard Mr Saeverud was the godfather of the child of Bulgantuya Khürelbaatar, the former deputy speaker of the house in Mongolian parliament. Intercepted communications allege Mr Saeverud said he unsuccessfully tried to have the politician overturn a decision by Mongolian immigration to not let him into the country in July 2025.
Хужаа Баярцогт мэтийн авилгач хулгайчуудаар удирдуулсан НАМанцар нар үзэхгүй ээ. Юуны өмнө хулгайчуудаасаа сал. Тэгвэл ард түмэн та нарт итгэж мэднэ. Үгүй бол дуусаа.
Ойлгомжтой шүү дээ. 1200 сонгогчитой суманд 2000 царцаа авч очоод байхад АН яагаад ялахгүй. Монгол ядуу учраас амархан худалдагдаад байгаа. Үеийн үед ийм л байсан.
Оюутолгойн гэрээг хүний талд ашигтай гаргаж монголчуудаа хорлосон урвагч, хулгайч С, Баярцогт гэгч эрүүгийн элементийг дарга болгож, ард түмнийг доромжилж тавлаж байгаа та нарт хэн саналаа өгөх вэ дээ. Хулгайчийг толгой дээрээ залдаг, мэдрэмжгүй нөхдүүд гороо амсаж эхэлж байгаагаа ухаараасай даа. АН ын рейтингийг Баярцогттой байвал ямар байх, Баярцогтгүй бол ямар байх талаар асуулттай олон нийтийн санал асуулга явуулж, наад нэг нөхрөө зайлуулж үзвэл олон хүн сэтгэл нь амарна даа.
АН-ын нэр хүнд хэзээ ч өндөр байгаагүй, Харин ч сумын сонгуульд хэт өндөр оноо авчээ.Баярцогтыг мэдэхгүй байгаа юм байлгүй.
DIGITAL LIGHT SOLUTION offers solutions to help regain control of lost digital assets. Whether your bitcoins were stolen through hacking, lost due to forgotten keys, or inaccessible for any other reason, DIGITAL LIGHT SOLUTION has the experience to help you. Their team uses advanced blockchain technology with sophisticated cybersecurity techniques to navigate the complexities of cryptocurrency recovery. I truly appreciate their professionalism, communication, and dedication. Based on my personal experience, I would recommend DIGITAL LIGHT SOLUTION to anyone seeking cryptocurrency investigation and blockchain tracing services. Web-- https://digitallightsolution.com/ Email:support@digitallightsolution.com/ What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf//