![sonin.mn](/storage/news_images/1739528164rkKTMpLE7tjOchJKTCjV.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр,
“Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.
Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ.
Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Мөн энэхүү гэрээ зурагдсанаар Монгол Улс цэвэр эрчим хүч экспортлох томоохон Мега төслийн судалгааны ажил эхэлж байна.
Эдгээр төмөр зам холбогдсоноор экспортын орлого дахин 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, монголчууд бидний олон жил хүлээсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Сэтгэгдэл11
Хужаа данх.
Худалдан авагч талдаа ганц Уурхайгаа өгчихөөр Монголд чмар орлого орох вэ? Энэ бол Улс орноосоо урвасан хэрэг! Удахгүй 10 сар гэхэд поллар 7000 хүонэ, мах 40к! Хайран эх орон!
Төрд байгаа эдийн засгийн гэмт бүлэглэлүүд Эх орныхоо байгалийн баялагыг их хэмжээгээр зарж борлуулах сонирхол ихсэж хилийн боомтыг төмөр замаар холбож нүүрсний үнийг офтейк гэрээнд оруулж нууцлан хэт хямд үнээр зарж офшороор илүү тохирсон мөнгөөр авч байхаар тохиролцсон тул ийнхүү улсаа зарах бодлого болон хувирч байна. Тэгээд 16 жилийн туршид Бор Тээг, Онч хараат гэсэн уурхайг хятад уурхайчид ажиллах гэрээ хийхээр өнөөдөр 00 толгойт Хятад нислээ.
Улсынхаа баялаг болсон нөөцөө зөөх буруу. Харин өргөн төмөр замаа ашиглаж оросын нөөцийг транзит тээвэр хийлгэхэд буруу юм ер байхгүй. Ийм өргөн төмөр замыг оросын тувагийн хил хүртэл явуул. Монголын баялаг нөөц газар доороо байг. Оросын нөөцийг нутагаараа тээвэрлэж өртөг зардал авах хэрэгтэй.
ХЯТАДЫН ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭС МОНГОЛЧУУДДАА ХАНДАЖ ҮГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ УУ?
Царай алдсан царайтай! Өчнөөн хулгайлсан мөнгөө яачдагын
Ухаад бай, өрөмдөөд бай, бид хүн шиг сайхан амьдармаар байна. Бид морио унаад хонь хариулж амьдарч хол явахгүй нь ээ
Баялагтай гэж гайхуулаад түүнээ хав дарж хэвчихээд өлсөөд ядуураад байж болохгүй биздээ.Тэр баялагийг эргэлтэд оруулж, улс орноо өөд татаж ард олны амдралыг сайжруулах хэрэгтэй. Хэлэлцээр амжилттай болсон н сайн хэрэг.
Ганц орлого болох нэг муу нүүрсээ төмөр замаар гаргах гээд өчнөөн юм болж байна аа ! Согтуу биш эрүүл байсан бол аль эрт энийг хийчих байсан юм ! Жёнко балай өөрийн мунхагаасаа болоод их саатуулж 10 жилийг алдсан ! Цаана нь Орос моросын бодлого байхгүй ээ цэвэр өөрийн мунхаг өөрийн өчүүхэн ашиг байсан юм ! түүх өөрөө илчлээд өгнө ! Бээжинхүү Данх өөр нууц асуудлаар Бээжинд очиж байгаа юм ! тэр нууцыг нь Хятад Монголыг цэргийн хүчээр эзэлсэний дараа л мэднэ одоо мэдэх боллмжгүй ! төрийн нууц гээд хэлэхээ наад нөхөр чинь мэддэг болсон !
Ухаа худаг,Бортээг,Цагаансуваргыг улсад буцааж авах тал дээр Данх юу хийхгүй байж намынхаа дархлагдсан хулгайч нарынхаа хулгай хийх замыг засаж өгч байна..Гахай Данхын хятад гууль нь цухуйж байна даа.
Данхын толгойг хуйхлаад цагаан сарын ууцны оронд тавихаар болж махалж таргалсан байна...