sonin.mn

Түүний кино урлагт хөл тавьсан зам нь өсвөр насны охин хөлсний алуурчинтай нөхөрлөсөн түүхийг өгүүлдэг Люк Бессоны "Леон" киноны гол дүрд тоглосноор эхэлжээ. Тэр үед тэрбээр дөнгөж 13 настай байжээ. Өнөөдөр тэрбээр "Оддын дайн", "V бол Вендетта", "Хар хун", “Жеки” зэрэг алдартай кинонуудыг багтаасан 40 гаруй кинонд тоглосон бөгөөд “Оскар”, “Алтан бөмбөрцөг" болон “BAFTA” зэрэг шагналуудыг хүртжээ.


Натали Портман бол амьтны эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч, цагаан хоолтон гэдгээрээ алдартай бөгөөд тэрбээр арьс шир, үслэг эдлэл, өд огт хэрэглэдэггүй тэр ч бүү хэл өөрийн гэсэн веган гутлын цуглуулгыг хүртэл бүтээжээ.  


Тэрбээр мөн сайн дурын ажилд идэвхтэй оролцож, гуравдагч орны эмэгтэйчүүдэд тусалдаг байна. Түүнийг Холливудын хамгийн ухаалаг оддын нэг гэж үздэг бөгөөд тэрбээр Харвардын их сургуулийн сэтгэл судлалын ангийг онц дүнтэй төгсчээ. Мөн Натали Портман зургаан хэлээр (еврей, англи, франц, герман, япон, араб) чөлөөтэй ярьдаг ба түүний бичсэн зарим бүтээл шинжлэх ухааны сэтгүүлд хэд хэдэн удаа хэвлэгдэж байжээ.




Эх сурвалж: WHO is WHO

Ж.Батдорж