![sonin.mn](/storage/news_images/1739528017viber_image_2025-02-14_17-37-45-345.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов. Мөн талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл5
Uran ii gereeg hiisen gej alagduulaad irj de 2 hurshiin esreg gereeg hiichoheed yamar nuureeree ochij ba ene durak
Юманд бэлэгдэл гэж байдаг. Гашуун Сухай-т /Ганц(хан) Мод… Ай мэдэхгуй Энэ хуухэд -Залуусаа ,Залуусаа гэж ирээд л Баахан хуухэд -дарга-гишуун гаргаж иржээ. 63 настай Ли Чянтай, 73 настай Путин, 79 настай Трамп болон Бусад хашир туршлагтай оюунлаг Ахимаг насны Establishment зонхилсон Дэлхийн бусад орны Тагнуулын алба,Банк, дамнасан Корпорации.холдингууд, Гадаад явдалын яамдууд, Ондор олон ЗУУН жил уламжилсан Суурин Соелын уламжлал тай .. Тэнцэж ажилах юм бод доо? Уг нь шударгуу зоригтой юм гээд Дэмжиж л байгаа л даа.. Гэхдээ..

Ub hurtel hurdnii galt tereg gej yaribal mega tusul 32km zam aa 20 jil yariad chadahgui hyadad nuursee ug ch bariulahaa mega tusul geed icheech
Хятад бүрэн задарч олон жижиг улс болоосой.