sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /USA TODAY/. Бага Роберт Кеннеди Цагаан ордонд пүрэв гарагт болсон ёслолын үеэр Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тангараг өргөжээ. Шинээр томилогдсон сайд Р.Кеннеди Америкт архаг өвчний тархалт нэмэгдэж байгаагийн эсрэг идэвхтэй тэмцсээр иржээ.


Тэрбээр мэдэгдэхдээ “20 жилийн турш би өглөө бүр Бурханд өвдөг сөгдөн мөргөж, намайг энэ улсад хүүхдийн архаг өвчний тархалтыг зогсоож чадахуйц албан тушаалд оруулаасай гэж залбирдаг байсан. Бурхан надад Ерөнхийлөгч Трампыг илгээжээ” гэжээ.


Пүрэв гаргийн өглөө Сенатын танхим Р.Кеннедиг уг албан тушаалд томилохыг 52-48 саналын харьцаагаар баталгаажуулсан юм. Сенатад Ардчилсан намаас сонгогдсон бүх гишүүнээс гадна Бүгд найрамдах намын нэг гишүүн эсрэг санал өгсөн нь Кентакки муж улсаас сонгогдсон сенатч Митч Макконнелл юм. Тэрбээр хүүхэд байхдаа халдварт саагаар өвчлөөд эдгэрч байсан бөгөөд вакцины эсрэг Р.Кеннедигийн байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Р.Кеннеди тангараг өргөснөөр Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн зэрэг бусад агентлагийг удирдах юм. Мөн Р.Кеннедигээр ахлуулсан Америкийг дахин эрүүл болгох асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн комисс байгуулах тухай зарлигт гарын үсэг зурна гэдгээ Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.

 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг