![sonin.mn](/storage/news_images/173950914401.jpg)
Сайн яваа улс үндэстнийг эдийн засгаар нь тодорхойлдог. Эдийн засаг тоолж хэмжиж болдог зүйл. Тоолж хэмжиж болдог эдийн засгийг хэр амжилттай бүтээх нь тоолж болдоггүй үндэсний хэв шинж гэдэг хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Үндэсний хэв шинжийг цаг уурын нөхцөл, шашин, хэл, түүхэн хувь заяа гэсэн 4 зүйл бүрдүүлдэг юм байна.
Хэлний тухай ярих гэсэн юм. Хэл бол үндэсний хэншил (identity) буюу хэн чанарыг тодорхойлдог айхавтар том хүчин зүйл. Хэл байгаа бол бичиг үсэг байж таарна, яг үнэндээ бол бичиг үсгийн талаар ярих гэсэн юм. Хэл хийгээд бичиг үсэг зөвхөн харилцааны хэрэгсэл биш, алив үндэстний түүх, соёл, хэн чанарын биежиж талсжсан цогц.
Монголчууд олон бичиг үсэг хэрэглэж үзсэн, хамгийн амжилттай сайн явсан нь монгол бичиг, кирилжин үсэг хоёр. Энэ оноос хэрэгжиж байгаа хос бичгийн бодлого нь соёлын өв, боловсролын үнэ цэн, тэхнологийн гүйцэтгэл гэсэн 3 тулгуурт суурилсан, сайтар бодож боловсруулсан үндэслэлтэй тул монголчууд бид сайн явах зам мөрөө тодорхойлоход түүхэн ач холбогдолтой байж магадгүй. Монголын түүхэнд монгол бичиг томоохон үүрэг гүйцэтгэсэн, нэг хэсэг мартагдсан боловч одоо дахин сэргэвэл бидний ирээдүйд ч их хэрэг болж магадгүй гэж үзэх хэд хэдэн учир шалтгаан байна.
Соёлын өв, үндэсний хэншил
Монгол соёлын өвийг монгол бичиггүйгээр төсөөлөх аргагүй, олон зууны турш монгол гэдэг ойлголтыг энэ бичиг дагалдаж хэншлийг нь тодорхойлдог байв. Хэн чанарыг тодорхойлно гэдэг тэр хүн хэн бэ гэдгийг илэрхийлнэ гэсэн үг. Бид хэн бэ гэдгээ олон юмнаас хайх хэрэггүй, олон үгээр тодорхойлох гэж оролдох бүр ч утгагүй, зүгээр л Улаанбаатарын бүх хаягийг монгол бичгээр болгочиход л орчин үеийн монголчууд Евразийн их түүхийн шууд үргэлжлэл гэдэг нь харагдах юм. Олон улсын улс төрийн хувьд тусгаар тогтнолоо дэлхийн дахинд зарлан мэдэгдсэн бас нэг томоохон алхам болох нь гарцаагүй, дайн сөргөлдөөн, талцал хуваагдалтай өнөөгийн ертөнцөд манайх шиг жижиг орны хувьд өөрийгөө илэрхийлэх цорын ганц арга ч байж магадгүй.
Хэлзүйн нэгдэл, тасралтгүй үргэлжлэл
Монгол бичгээр бичиж үлдээсэн ном бүтээл, ялангуяа буддын шашины ном судар арвин. Буддын шашины бүх эх сурвалж болох 84 мянган номын цогц зөвхөн түвд, монгол хэлээр бүтнээрээ байдаг. Монгол бичгийн боловсрол номын сангуудад хав дарагдсан ном судруудыг олон нийтэд хүртээмжтэй болгоно. Олон зууны туршид бүтээгдсэн оюун соёлын өв унших эзэнтэй болно. Habent sua fata libelli, ном бидэнтэй хувь заяагаа хуваалцана. Оюун соёлын өнгөрсөн, эдүгээ хоёр монгол бичгээр холбогдоно, буддын сургаалийн мөн чанарт алхам ойртоно. Өнгөрсөн эдүгээ хоёрыг холбоно гэдэг үндэсний эв нэгдлийн тулгуур багана. Монгол бичиг, кирилжин үсэг хоёрын хоорондох хэлзүйн тасархай зөрүү арилна.
Дэлхийд ялгарах онцлог
Үндэсний хэн чанар (national identity) гэдэг ойлголтыг ижилсэл, ондоосол гэж хоёр үгээр илэрхийлэх хандлага байгаа, хэншил гэхээс илүү хүмүүст сайн ойлгогддог юм шиг. Монгол бичиг энэхүү ондоослыг байгаа төрхөөр нь харуулах цорын ганц хэрэгсэл. Бидний царай зүс Зүүн хойд Азийн бусад үндэстнээс нэг их ялгарахгүй, монгол бичиг харин бусдаас ялгаж салгаж өгнө. Энэ бичвэрт ашигласан Инглхарт Вэлцэлийн соёлын бүдүүвч зурганд хамгийн сайн яваа үндэстнүүд нь баруун дээд өнцөгт, хамгийн тааруухан нь зүүн доод талд байгаа, манайх күнзийн соёлын хүрээнд багтсан хэрнээ Зүүн Европ тал руугаа нилээд далийсан шинжтэй. Энэ бол асар их судалгаанд үндэслэж хийсэн бүдүүвч юм. Товчдоо бол Монгол дорнодахины улс мөртөө европ соёлд татагдаж яваа гэсэн утгатай. Монгол бичгийн түүх ч бас нэг иймэрхүү, бид япон, солонгос, вьетнам шиг ханз үсэг аваагүй, иран гарвалтай согд, түрэг угшилтай уйгур бичиг үсгийг нийтлэг болгосон. Одоо согд гэж байхгүй, уйгур нэршлийг авч үлдсэн ард түмэн араб, пэрс бичигтэй. Соёлын хүрээний хувьд угаасаа баруун тийшээ татагддаг монголчууд дорнодахинаас нэгэнт бичиг үсгээрээ ялгарч чадсан бол одоо өрнөдэхинээс өөр харагдах хэл соёлын хэн чанартай байх ёстой. Тэгэхээр латин үсэгт шилжинэ гэдэг санаа ipso facto буруу болж таарна. Орчин үеийн дэлхий ертөнцөд байр сууриа олох гэж ядаж байгаа манай улсад монгол бичиг дипломат харилцааны өвөрмөц өнгө төрх болно. Дэлхийн соёлын газрын зурагт бид бусдаас өөрөөр тэмдэглэгдэнэ. Ялангуяа зөөлөн хүчний бодлого, гадаад яамны соёлын харилцаанд шинэ хэмжээс нэмнэ. Хилийн чанад дахь монголчуудын итгэл сэтгэлд нэмэр болно.
Тэхнологийн шийдэл
Монгол бичгийг сурахад хэцүү гэдэг. Тэхнологийн хөгжлийн эрин үед үүнийг шийдэх шиг амархан юм байхгүй. Одоо монгол бичиг, кирилжин үсэг хоёрыг хооронд нь хөрвүүлдэг программууд гарч байна, цаашид улам нэмэгдэнэ. Тэхнологийн хувьд монгол бичиг, кирилжин үсэг хоёр үндсэндээ ялгаагүй болно. Нэг асуудал гэвэл монгол бичгийн юникод систэм бүрэн төгс шийдэгдээгүй байгаа, олон улсын хамтын ажиллагаа сайтай манайх шиг оронд үүнийг амархан шийдэх чадавх байгаа. Үүнийг нэг тийш болгочихвол цахим ертөнцөд монгол бичиг дахин амилах нөхцөл бүрдэнэ, монгол бичиг цахим оронзайг улам гоё харагдуулна.
Боловсролын үнэ цэнэ
Монгол бичиг монгол боловсролын тогтолцоонд нэвтэрсэнээр ирээдүй хойч үеийн танин мэдлэг өргөжинө. Хоёр бичиг үсэгтэй байтугай албан ёсны хоёр гурван хэлтэй улс ч байдаг, яаж ч бодсон тэдний мэдэцийн хүрээ өргөн байх ёстой. Монгол бичиг, кирилжин үсэг хоёр монгол хүний оюуны чадавхийг тэлэх нээлттэй оронзай үүсгэнэ. Хүүхэд залуучууд англи хэлээр чөлөөтэй ярьдаг болж. Монгол бичгийн боловсрол тэднийг монгол ахуйтай нь буцааж холбох гүүр болно. Хос бичигтэй ард түмэн орчин үеийн ертөнцөд үндэсний хэншилээ хадгалах найдвартай арга хэрэгсэлтэй үлдэнэ. Хос бичигтэй холбоотой судалгаа шинжилгээний бие даасан салбар үүсэж ч магадгүй.
Эдийн засгийн үр өгөөж
Сайн яваа ард түмнийг эдийн засгаар нь тодорхойлдог гэсэн эхний сэдэвтээ буцахад монгол бичиг эдийн засгийг өсгөх чадавхитай. Соёлын үйлдвэрлэл гэж нэг юм байна, ном хэвлэл, дизайн энэ тэр. Үндэсний брэнд гэж байгаа, бизнэс хүмүүс үүнийг маш үр ашигтай болгож чадна, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдхүүн, үйлчилгээний таних тэмдэг болно. Дэлхийн монгол судлал хөгжих бас нэг хөшүүрэг болж магадгүй, тэгвэл олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа өргөжинө. Жуулчид бол тэртэй тэргүй өөрсдөө зураг хөрөг постлоод эхэлнэ.
Юникод
Тэхникийн хувьд одоо юникодын шийдлийг нэгмөр болгох асуудал байгаа. Засгийн газар, юуны өмнө Гадаад харилцааны яам үүнд оролцох ёстой юм билээ. Манай программистуудад шийдэл нь байж магадгүй, төр, засагтай хамтраад гаргалгааг нь олчихвол цахим орчинд монгол бичиг бүрэн интэграцчлагдана. Манай үндэсний томоохон компаниуд монгол бичигт хөрөнгө оруулбал гадна, дотно, аль аль талдаа ашигтай бизнэс бүтээж магадгүй. Монгол бичиг төр засгийн байгууллагууд, тэхнологийн салбарыхан, соёлын хүрээнийхэн бүгд нэгдэх уулзвар цэг байж болно, тэгж чадвал өв уламжлалаа орчин үеийн контэкстээр хөгжүүлэх сайхан боломж гарна. Хамтын санаачилгууд олон улсын байгуулагуудын түвшинд хүрчихвэл стандарчлалын үйл явц түргэснэ. Олон улсын тэхнологийн стандартад оруулахад төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй. Төрийн бус маш олон байгууллага хэрэгтэй болно.
Үндэсний эв нэгдэл
Хос бичгийн бодлого монгол угсаатныг оюун санаагаар нэгтгэх арга хэрэгсэл байж болно. Монгол бичгийн үндсэн концэпци нь угаасаа нэг стандартаар бичээд нутаг нутаг өөр өөрсдийн аялгуугаар уншиж болох уян хатан тогтолцоотой. Эргэлзээтэй бичлэг дуудлагын өөр өөр баримтлалыг кирилжин бичиг тодорхой болгоод өгчихнө. Эцэстээ монгол бичиг, кирилжин үсэг хоёр зохирон хосолж байж монгол хэлний нарийн ширийнийг бүрэн илэрхийлэх нөхцөл бүрдэнэ. Үндэсний эв санааны нэгдэл бол манай үндэсний аюулгүй байдал, хөгжлийн бодлогын үндсэн тулгуур багана билээ.
Төгсгөл
Монгол бичгийг кирилжин үсэгтэй хослуулан хэрэглэх загвар бол зөвхөн бэлгэ тэмдэг төдий биш, үндэсний хэн чанар, соёлын өв, ирээдүйн хөгжлийг төлөвлөсөн стратэгийн алсын хараа. Хос бичгийн бодлогыг хэрэгжүүлсний төлөө бидний ирээдүй хойч үе хожим бидэнд талархаж магадгүй. Холын бодлоготой өвгөд эмгэд байж гэж ярьцгаах биз. За тэгдэггүй юм аа гэхэд монгол бичиг зүгээр л гоё, харахад нүд баясгадаг, бичихэд сэтгэлийн таашаал өгдөг, уншихад өөрийн тоомсор нэмдэг, тэгш хэмтэй, дизайн сайтай гэж хэлэх хүн бишгүйдээ л олдох байх. Хэдүүлээ заавал монгол бичиг сурах гэж нойр хоолоо алдаад яахав, угаасаа тэхнологийн шийдэл байгаа учраас компьютэр, гар утасны ганц товч дараад л монгол бичигтэй болчихно. Гагцхүү нэгэнт хэрэгжээд эхэлсэн монгол төрийн хос бичгийн бодлогыг шүүмжлэхээ больчихьё. Хожмын үр дагавар яаж гарахыг хиймэл оюун тооцоолно биз. Монгол хүний ухаанаар бол монгол бичиг зөв, хамгийн гоё, харийн хүн бол харин хамгийн харгис бурангуй ёсны үлдэгдэл гэж үзэж магадгүй, манай дошгин ширүүн өвөг дээдэс тэднийг хашраасан учраас. За тэр нь ч одоо дүүрч, хамгийн гол нь монгол бичиг үнэн тасархай дизайнтай, тэгш хэмтэй, харваас нүд баясгадаг. Зөвхөн үүнийх нь төлөө энэ бичгийг бид авч явах хэрэгтэй юм. Хаяж гээхээс харамсал төрмөөр. Монголчууд угаасаа загварлаг улс. Бусад бүх үндэслэл хэрэггүй, зөвхөн сэтгэлд дотно, гоё сайхан харагддагийнх нь төлөө. . .
Бугат Л. Алтангэрэл
Сэтгэгдэл27
хуучин шинэ 2 бичгээ хослуулан хэрглэдэг орон монголоос өөр бхгүй л болов уу. Хөгжилтэй орнууд аль болох цаг хэмнэсэн хүндрэл багатай хурдан шуурхай эрчимтэй ажлын арга барил хайж хөгжүүлж бхад ямар цаг хугацаа цаас хөрөнгө гарзадсан эдийн засгийн хоржоонтой юм манайхан хийдгийм бэ.
Ккк.Хятадад ханз пининг,Японд канжи хирагана катагана, Солонгост канжи хангил,Виетнамд канжи латин бичигтэй.Энэ бичгүүд уламжлалт болон авиан бичгүүд.Анзаарсан бол Азийн соёлууд.Хэрэглэгддэг байдлаараа бол хэдий хоорондоо эрс ялгаатай ч ард түмний дунд амархан авиан бичиг,албан ёс,түүх журамд уламжлалт бичгүүд хэрэглэгддэг.
Сириэс ээс гаралтай араб бичиг
Баталгаа? Орос тархи угаалт биш шүү.
Википеди унш. Хуучны босоо сири бичиг мөн шүү
олон цэгүүдээ монгол бичгээр тайлна
Энэ уйгаржин бичгийг хэрэглэх байтугай олигтой уншиж чаддаг хүн Монголд бараг байхгүй ! Хүрэлсүх мэдэхгүй ! Данх Оюука бүр сураггүй ! Аиарбаясгалан а үсгийг нь гадарлах байх о у хоёр үсгийг ялгаж чадахгүй ! ийм л байна ! Энэ бугат алтангэрэл ч өөрөө нэг урт өгүүлбэрийг зөв галиглаад уншиж чадахгүй байх оо ! Тэр муруй сарий том жижиг бичих хөг ч өнгөрч ! Хос бичгээр төрийн ажил явуулна гэж балайрхаа эртхэн болих хэрэгтэй !
Үгүй.Эх бичгээ мэддэг Монголчууд олон бий.Одоохондоо Үнэн алдартны Орос санваартнуудын бичгийг мэддэг нь олон байгаа. Гэхдээ Монголчууд Азийг хүнд тооцдоггүй Үнэн алдартнууд биш.
Сайн зөв бичжээ үнэнийг үндэслэлтэй
юун күнз мянз түнз. манайд хамаагүй. ёстой мэдэх ч үгүй. бараг күнзээс бүхэн гарсан гэхнээ. өлсгөлөн айсуй гэж айлгах гэж үзжийнэ. өлсгөж алах санаатай лалтангэрэл юм даа. ажилладаггүй хоосон зарчим азид нүүрлээх нээ.
Оросуудын шээс Бурятууд Күнз Сүнз байтугай дорно дахиныг мэдэхгүй.Та нар гаднах нь шар ч доторх нь цагаан манжингууд.
татая татая хүчлэе хүчлэе маш цагаан цонхигор манжин байна.
дао лао зен бүгд л 6/5 чиян. шул ян хэ, ян чан цай нарын хүү 🔴🤧чи. хүү нь πо үй. Хав Ар Нам Ар. chūnqiū. 琮qiū
намар уу, хавар уу?
диянч даянч
хятадын хульхи бөө нь хэвээрээ байж л. тэр савсагнуур худлааг хэн тоохов дээ. нейлонон хадгаар овоо босгож сор залах гэж үзэж ч байхшиг. уйдаад, дураараа дургиад. хятдууд гуанин шүтдэг.
Бурят архичид Монголчууд Монгол бичигтээ амь оруулахыг эсэргүүцэх нь аргагүй.Хужаа гэж энэнд дөвчигнөх нь онигоо.Та нар Хятадуудаас царай муу,өөрийн нутаг байтугай хэл ч байхгүй.
66 ацаг шүдний зөрүү чинь яах гээ л байна да
ацаг шүдний зөрүү чинь яах гээ л байна да
ма луут хотод ханз зохиогдож хятадад тараагдсан бичиг байвал яанаа.
хятадын хамаг тайлагдаагүй нууц манайд байвал хятад маниусыг алж чадахгүй яриулаад л шүлсээ гоожуулж бичиж аваад л хайр зарлаад сууж байх бх даа. араар сэмээрхэн монгол хэл бичиг сураад л.
Манай Ренчин Бямбаев тэргүүтэй агуу эрдэмтэд Монгол кирилл бичиг гэдэг байсан.Бидний харанхуй Манголууд үнэн алдартны лам нар яагаад Монгол болчихсоныг ойлгодаггүй.
убрус. сэмжээр нь хучих. зос ширээ. зааа, оросууд өөрсдөө ч дээр нь найрлаж л ♨️
Latin ashiglya. Ted nar heden tugrug hiihgeel iim hachin yum hiij baigaashd
Chi tegeed Krill bish Uygarjinaar bichihgui yasiin 'malaa'. 'Malaa'. Uuchlaarai 'ma'l gj helehgui bol bolohgui bn.
📿🕯
та ма ихээр төрүүлэж харах нь бна