sonin.mn

Ян Кум 16 настайдаа ээжийнхээ хамт Украинаас Калифорни руу цагаачилжээ. Тэдний гэр бүл нийгмийн дэмжлэгийн хөтөлбөрийн хүрээнд түр орон сууцтай болсон байна. Яны ээж асрагчаар ажилладаг байсан бөгөөд харин тэрбээр гэр бүлээ ямар нэгэн байдлаар тэжээхийн тулд цэвэрлэгч хийдэг байжээ. Ээж нь хорт хавдраар өвчлөхөд хэсэг хугацаанд тус гэр бүлийн орлогын гол эх үүсвэр нь ажилгүйдлийн тэтгэмж байв.


Өсвөр наснаасаа компьютерт дуртай байсан Ян их сургуулиа хаяж, Yahoo-д ажилд орсноор тэдний гэр бүл мөнгөтэй золгожээ.


Тус компанийн үүсгэн байгуулагч Дэвид Файлогийн удирдлаган дор тэрбээр 2007 онд хугацаагүй чөлөө авах хүртлээ инженерийн албан тушаалд есөн жил ажилласан байна. 2009 онд Кум дэлхийн хамгийн алдартай мессенжерүүдийн нэг болсон WhatsApp гар утасны мессенжерийг зохион бүтээжээ.


600 сая хэрэглэгчтэй уг программыг 2014 оны 2-р сард Фэйсбүүк олон нийтийн сүлжээ 19 тэрбум ам.доллараар худалдан авч, дээд амжилт тогтоосон байна.


2018 оны 4-р сард Ян Кум Whatsapp-ын хувьцааг худалдах хэлцлийн үр дүнд тус компанийн захирлуудын зөвлөлд ажиллаж байсан Facebook-ээс огцорч байгаагаа зарласан бөгөөд өнөөдөр түүний хөрөнгө 9.2 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Энэ бол зөв газраа зөв хүн ирнэ гэдгийн бодит жишээг харуулж байгаа явдал юм.




Эх сурвалж: WHO is WHO

Ж.Батдорж