sonin.mn

КИНШАСА, 2025 оны хоёрдугаар сарын 15 /BBC/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн нутаг дахь M23 бүлэглэлийн босогчид зүүн бүсийн хоёр дахь том хот болох Букаву руу нэвтэрчээ.

“Босогчид баасан гаргийн орой Өмнөд Киву мужийн нийслэл Букавуд нэвтэрсэн бөгөөд бямба гарагт давшилтаа үргэлжлүүлнэ” гэж Конго мөрний холбооны тэргүүн Корнейл Нангаа Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Уг холбоонд M23 бүлэглэлийн босогчид багтдаг.




Гал зогсоож, энхийн хэлэлцээг дахин эхлүүлэхийг олон улсын зүгээс уриалж байгааг үл харгалзан Руандагийн дэмжлэгтэй зэвсэгт босогчид давшилтаа үргэлжлүүлсээр байна.




Өнгөрсөн сард M23 бүлэглэлийнхэн ашигт малтмалаар баялаг зүүн нутгийн гол хот болох Гома хотыг эзлэн авсан юм. Конго улсын Засгийн газрын зүгээс нөөц баялгаас нь ашиг олохын тулд бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж Руандаг буруутгаж байгаа бол Руандагийн тал үүнийг үгүйсгэж байна. 


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг