Эвдэрсэн Монгол хүн
Яагаад Монгол хүн эвдэрсэн юм бэ? Жинхэнэ Монгол хүн гэж хэн байв? Энэ талаар жаахан яръя л даа. Жинхэнэ Монгол хүн гэж төрт ёсоо дээдэлдэг, Бурханы сургаалийг баримталдаг, Монгол соёл, Монгол ёс заншлаа баримталдаг, хүнлэг, ухаалаг хүнийг хэлдэг байлаа. Монгол хүн өрөвч зөөлөн сэтгэлтэй, өөдрөг сайхан санаатай, алсын хараатай, хүний мөс сайтай, уур шунал бараг үгүй, ухаантай, мэргэн цэцэн хүмүүс байв. Эзэн хаанаа хүндэлдэг, эх орноо хайрладаг хүмүүс байсан юм.
Энэ талаар Оросын судлаач, түүхч, дипломатч Иван Майскийн 1919-1920 оны Монголд хийсэн аяллын тэмдэглэлдээ: “Монголчууд маш найрсаг эелдэг улс бөгөөд яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэн угтан мэндчилнэ. Тэдэнд шунал гэх зүйл огтоос үгүй. Мал аж ахуйгаа эрхэмлэн амьдарч, амь нэгтэй, биесээ хүндэтгэж, их л элгэмсүү хандаж хамгаална. Монголын нэг захаас нөгөө зах хүртэл ямар ч хоол хүнсгүй явахад өлсөж үхнэ гэж үгүй агаад замд явж буй хэнийг ч угтаж цай идээгээр угтан үйлчилнэ. Монголын тал нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл дүүрэн алт эрдэнэстэй явахад хэн ч үл тоон хулгайгүй, аюулгүй амар амгалан орчинд амьдардаг улс” хэмээн бичжээ. Гэвч хорьдугаар зууны эхээр улаан хувьсгал, коммунизм гэх мэтийн харь орны буруу үзэл Монголд нэвтэрч, Монгол соёл, Монгол ёс заншил, Монгол түүхээ үгүйсгэж эхэлсэн юм. Энэ явдлаас болж Монгол хүний жинхэнэ төрх огцом өөрчлөгдөж эхэлсэн билээ. 1921 оны улаан хувьсгалын дараа Монгол хүнийг “зөвлөлт маягийн шинэ хүн” болгох ажил эхэлсэн юм. Монгол хүнийг “зөвлөлтчлөх” буюу “советизация” хэмээх үйл ажиллагаа далан жилийн турш Зөвлөлтийн хүчний нууц байгууллага НКВД хожим нь КГБ гэдэг нэртэй болсон харгис зэвсэгт байгууллагын хатуу хяналтын дор үргэлжилсэн.
Улаантнууд хамгийн түрүүнд Монгол хүний толгойноос гарч өгөхгүй байсан Бурхан багш, Лам багш, Эзэн Богд Чингис хаан гэсэн гурван шүтээнийг нь устгах ажиллагааг эрчимтэй явуулав. Хувьсгалч Монголчууд хүн алж, хүрээ талахдаа гарамгай байлаа.
Улаантнууд хамгийн түрүүнд Чингисийн алтан ургийн төрийн түшээд, эрдэмт лам хуврагуудыг хөнөөх ажиллагааг зохион байгуулав. Улаантны засаг тогтсоноос хойш 15 жилийн хугацаанд энэхүү нүгэлт ажлыг явуулж дуусгав. Улаантнууд 25 000 лам хуврагийг , олон мянган алтан ургийн угсаат тайж нарыг хөнөөв. 1250 буддын сүм хийдийг нурааж шатаалаа. Хэдэн зуун сая хуудас бурханы ариун судар номыг нь шатаалаа. Богд хаант Монгол төрийн түшээдийг хөнөөлөө. Нийтдээ 35 000 Монгол хүнийг хөнөөв. Монголын эрэгтэй хүн амын 20.0 хувийг хөнөөв. Цэцэн мэргэдийг нь хөнөөж тэнэг мунхагийг нь үлдээв. Ухаант мэргэдийг нь хөнөөж урвагч гүтгэгчдийг нь үлдээв. Жинхэнэ мэдлэгтэй Монгол хүн бүр босоо монгол бичгээр “Ганжуур”, “Данжуур” судар, “Оюунтүлхүүр”, “Цаасан шувуу”, “Нэгэн үсгийн эрдэм” ном судрыг уншиж, Монгол соёлоо дээдэлдэг байв. Гэтэл улаантнууд Монгол соёлыг маань хуучин “феодализм”-ын хоцрогдсон зүйл хэмээн муучилж босоо Монгол бичгийг нь судар номтой нь хамт устгав. Монголчууд босоо Монгол бичгээрээ Монгол судраа уншиж чадахаа болив. Монголчууд дахин Монгол соёл хэмээн ярихаа болив. Монголчууд ахин агуу Чингис хэмээн ярихаа болив. Эрдэмт лам нараа доромжлов. Эзэн хаадаа муучлав. Уламжлалт харилцаат манж, түвдээ муучилж, улаан Оростой ган бат найрамдал хэмээн тэврэлдэв.
Монгол соёлыг устгасны дараа Монгол хүнийг эвдэх ажил их “бүтэмжтэй” боллоо. Бурхан ч үгүй, Чингис ч үгүй, шүтээн ч үгүй, Босоо монгол бичиг ч үгүй, Хаан эзэн ч үгүй болсон харц гаралтай Монголчуудыг мал болгоход маш амархан болжээ, боол болгоход боломжийн болжээ.
Сартваах Буддагийн оронд сахалт Маркс, Ленин, Сталиныг шүтдэг болов. Хутагт хувилгаадын оронд хуурамч дарга нарыг шүтдэг болов. Бурханы номыг шүтдэг ард түмэнг буруу номтнуудыг шүтдэг болгов. Мал сүргээ хураалгасан Монголчууд манкурт боол болов. Өмч хөрөнгөө алдсан монголчууд өлөн нүдэлсэн ядуу пролетари болов. Эсгий гэрээс өөр өмчгүй, Эв хамтын тунхагаас өөр уриагүй болсон Монголчууд ард түмнээрээ арчаагүй ядуучууд болцгоов. Чингис гээд босоод ирдэг Монголчууд чичрэн айдаг хулчгарчууд болов. Улаан намын уриа лоозон бүгдийг уриалгахан хүлээж авдаг хүлцэнгүй боолууд болов. Үндэсний соёлоо устгасан монголчууд өөх ч биш, булчирхай ч биш болжээ. Амьдрал нь ядуурсан Монголчуудын сэтгэлгээ нь хүртэл ядуу болжээ.Мангартаж хоосорсон Монголчуудын толгой руу Маркс, Ленин, коммунизм, социализмыг хүчээр чихэв. Эвдэрч хоосорсон Монголчуудын толгой руу Эв хамтын буруу номыг чихэв. Түвд, манж хэл бичиг мэддэг байсан Монгол хүнийг орос кирилл бичигт албадан сургав. Манж, түвд, Монгол бичигтэй соёлт ард түмнийг бичиг үсэг мэддэггүй харанхуй бүдүүлэг ард түмэн хэмээн гүтгэв. Орос бичиг заана, орос хэл заана хэмээх орон даяар сүржигнэв. Кирилл бичиг заадаг, орос хэл заадаг хэдэн зуун багш хэрэгтэй боллоо. Буруу номыг хэдэн саяар нь хэвлэдэг хэвлэх үйлдвэр хэрэгтэй боллоо. Орос Зөвлөлтийн уран зохиолын номууд, Маркс, Лениний олон зуун ботиуд аймаг, сумын номын сангаар дүүрч тоосонд дараастай хэвтдэг болов.
Монголын нэрт эрдэмтэн Б.Ренчин Монгол хэл, босоо монгол бичгээ буруу номтнуудаас бүх насаараа хамгаалж хоёр ч удаа шоронд оров. Ринчен доктор эцсээ хүртэл Монгол соёл, Монгол бичгээ хамгаалсаар нас эцэслэсэн дээ. Харин их эрдэмтнийг таалал төгссөнийг дуулсан улаантнууд их баярлалдаж байсан гэдэг.
1979 онд их эрдэмтэн Б.Ринчен таалал төгсөөд оршуулгын ажил болоход нь улаантнууд улам чангарч их эрдэмтэнтэй салах ёс хийх гэсэн олон хүмүүсийг тараахыг оролдож элдэв дарамт учруулж байсан гэдэг. Далан жилийн турш зөвлөлтийн мэргэжилтэнүүд олон арван мянгаараа Монголд ирж, зөвлөлт маягаар амьдрахыг монголчуудад зааж сургав. Цагаан идээгээ хаяж, талх масло идэж сурлаа. Айраг таргаа хаяж, архи пиво ууж сурлаа. Хамрын тамхиа хаяж харийн янжуур татаж сурлаа. Уртын дуугаа хаяж улаан оросын дуу сурлаа. Морин хуураа орхиж баян хуур хөгжмийг тоглоно. Монгол дээлээ орхиж орос хувцас өмслөө. Монгол бүсгүйчүүд үс гэзгээ сүлжихээ больж үс гэзгээ тайрч орос маягаар үсээ янзалдаг боллоо, орос трико, орос туфли өмсдөг боллоо. Өвлийн дүн хүйтэнд монгол бүсгүйчүүд орос туфли, трико өмсөж элдэв өвчин тусаж хөлдөж үхэх нь дөхнө. Эрс эмсүүд нь зугаа цэнгэл хөөцөлдөж зуурдын сэтгэлтэй боллоо. Олон нөхөр, олон эхнэр сольсноо баатарлаг гавьяа мэт ярина. Бурханы ном хурахаа больж, буруу номтны хурал хийнэ. Энд тэнд элдэв хурал болж эрдэмт лам хүнийг шоолж, ташаандаа гар буу зүүсэн танхай хувьсгалчдыг магтана. Багаас нь пионер, эвлэлийн гишүүнээр элсүүлж буруу номыг бяцхан тархинд нь чихнэ. Анд нөхдөө хорлодог боллоо. Ах дүүгээ шоовдорлодог боллоо. Зочноо хүндэлдэг ёсоо хаяж зочноо барьж цагдаад өгдөг боллоо. Холын ухаантай монгол хүн ховч матаасчин адгийн амьтан боллоо.Энэрэнгүй сэтгэлтэй Монгол хүн хувиа бодсон хүн чанаргүй амьтан боллоо. Өрөвч сэтгэлтэй Монгол хүн өөдгүй муу амьтан боллоо. Зөвлөлтийн байлдаантай кино үзэж, Оросын цэргийн жанжнуудын нэрийг Жуковоос эхлээд Баграмян хүртэл нэрлэдэг боллоо. Харин Чингисийн есөн өрлөг жанжныг нэрлэ гэвэл таг дуугүй болно. Сүхбаатар жанжныг “хорлосон” Богд гэгээнийг үзэн ядна, “хар феодал” хэмээн язгуур сайт Монгол түшмэдээ үзэн ядна, эрдэмт лам нарыг “шар хувалз” хэмээн доромжилно, гамингаас Монголыг чөлөөлсөн Барон жанжныг үзэн ядна. Алс холын Америкийг үзэн ядна, арлын Японыг үзэн ядна, өмнөд хөрш Хятадыг үзэн ядна. Өвөг дээдсээ хоцрогдсон амьтад хэмээн шоолно. Империалистуудыг бүр ч их үзэн ядна. Империализм гэж юугаа ч хэлээд байгаа юм, бүү мэд. Коммунизм байгуулна хэмээн хошгируулна. Коммун хамтрал байгуулна хэмээх солиорно.Нийгэм журам байгуулна хэмээн дэмийрнэ, нэгдэл байгуулна хэмээн бахирцгаана.
Социализм, коммунизм, фашизм, нацизм, шовинизм, троцкизм, баруунтан, зүүнтэн, большевик, меньшевик... энэ олон измуудын учрыг ард түмэн үл ойлгоно. Гэрийнх нь бүрээс ялзарчихаад байхад малчин эр хээв нэг “Анжела Дэвисийг америкийн империалистууд шоронгоос сулласан уу?” хэмээн дарга нараас санаа нь зовсон байдалтай мэдэмхийрэн асууна.
Монгол дарга нар малчин айлд очоод малчинтай мэндлэхийн оронд “Мал сүрэг мэнд үү?” хэмээн нэгдлийн малд санаа нь ихэд зовж асууна. Тэр үеийн Монгол дарга нар “Азийн цагаан дагина Улаанбаатарт амьдарч байгаа бид цэнгэг цэвэр агаараар амьсгалж юутай сайхан жаргалтай байна вэ. Арлын Японы Токио хотынхон хорт агаараар амьсгалаад хорт утааны баг зүүгээд юутай зовлонтой амьдарч байна вэ” хэмээн улиглана. Ажилчид төмрийн заводын төлөвлөгөөгөө биелүүлсэн үү, саальчид цөцгийн тосны төлөвлөгөө биелүүлсэн үү, малчид ноос ноолуурын төлөвлөгөө биелүүлсэн үү? хадлангийн төлөвлөгөө биелүүлсэн үү ? хэмээн дарга нар зогсоо зайгүй шавдуулна. Зурамны арьсны төлөвлөгөө биелүүлсэн үү? хэмээн бага ангийн бяцхан сурагчаас хүртэл асууж шаардана. Төлөвлөгөөгөө заавал биелүүлэх ёстой хэмээн ард түмэн өдөр шөнөгүй сөхөртлөө зүтгэнэ. Авдаг цалин нь атга чихэр шиг хаанаа ч хүрэхгүй. Мянган хонь маллаж байгаа малчин эрийн эхнэр нь амаржаад байхад хонины шөл эхнэртээ уулгаж чадахгүй малчин эр хий дэмий л хулмалзана. Зуун үнээ саадаг мөртлөө зуны халуунд эмэг эхдээ хар цай уулгаж байгаа саальчин бүсгүй нэгдлийн үй олон үнээг хараад хий дэмий л санаа алдана. Зөвлөлт хүн Монголд ирээд үзэсгэлэнт байгалийг нь сүйтгэж, алт, мөнгө, зэс, ураныг нь зөөж, гол усанд нь эрх дураараа хөвж байсан загас жараахайг дэлбэлж аархана. Зөвлөлтийн танкууд монголын цэцэгт талыг танкны гинжээр талхлан сүйтгэнэ . Дуунаас хурдан байлдааны нисэх онгоцнууд нь монголын хөх тэнгэрийг эзэгнэж мал сүргийг цочооно. Зөвлөлтийн тачаалт цэргүүд өсвөр насны монгол охидыг хүчирхийлж өвчин тараана. Үүнийг хараагүй юм шиг ард түмэн маань Зөвлөлт Монголын ган бат найрамдлыг магтан дуулна.
“Зөвлөлтөд хувьсгалын эсэргүү хуйвалдаан гарч олон хүнийг барьж бууджээ, манайд ч гэсэн хувьсгалын эсэргүү байж л таарна” хэмээн төр засаг нь баахан гэмгүй монгол хүнийг барьж буудна. Монгол Улсын Ерөнхий сайд Амар, Гэндэнг хүртэл оросууд Чойбалсангийн матаасаар баривчлаад Москвад аваачиж буудан хөнөөнө.
Монгол Улсын цэргийн жанжин Дэмидийг оросууд сибирийн “Тайга” өртөөнд хоолонд нь хор өгч хөнөөгөөд маргааш нь Улаанбаатарт эхнэр Навчааг нь баривчилж хэвлийдээ таван сартай хүүхдээ тээсэн эхнэрийг нь үл өрөвдөн буудан ална. Амьтан хүний тусыг бүтээж, алдсан мал сүрэг, алга болсон хүмүүсийн сургийг нь хэлж өгдөг аравхан настай “Хэнтийн мэргэн жаал” Ламаадан хутагтыг хүртэл үл өрөвдөн буудан хөнөөнө. Зөвлөлтийн элчин сайд Молотов “Манай зөвлөлтийн газар нутгийг танай Монгол Улс бидэнд буцаан өг” хэмээн монголын хойд нутгийг булаагаад авчихна. “Төрөлх Монгол нутгаа Зөвлөлт улсад өгөхгүй” хэмээн тэмцсэн эх оронч монгол сайд Аварзэдийг Цэдэнбал ажлаас нь халж хөдөө цөлнө. Зөвлөлтийн дарга нар каракул захтай пальто, каракул өвлийн саарал малгай өмсвөл монгол дарга нар яг ийм малгай, пальто өмсөж маадгар алхацгаана. Цэдэнбал дарга орос эхнэр авчээ гээд Улс төрийн товчооны зарим гишүүд орос эхнэр авна. Зөвлөлт хүн Москвад юу хийнэ, монгол хүн Улаанбаатарт яг түүнийг дууриана. Зөвлөлт хүн бурхан мэт хүндлэгдэнэ. Монгол хүн боол мэт ад үзэгдэнэ. Жинхэнэ Монгол хүнийг ийнхүү эвдэж, жигтэйхэн маанаг хүнийг “цогцлоон” бүтээв. Социализмын үеийн Монгол хүн бол үндэсний соёл заншлаа мэддэггүй, өөрийн гэсэн үзэл бодол байхгүй, санаачлага байхгүй, эх орноо хайрлахгүй, эх байгалиа хайрлахгүй, хувийн өмч хөрөнгийг үзэн яддаг, социалист өмчийг шүтдэг мөртлөө хулгайлдаг, үнэнийг гуйвуулдаг худалч, нийгмийн муу муухай бүхнийг нуун дарагдуулдаг, социалист нийгмийг болон нам засгийг хоосон магтан дуулагч, шашингүйн үзэлтэн, хөрөнгөт нийгмийг үзэн ядагч, харгис хатуу, ховч матаач, өрөвдөхийг мэддэггүй өөдгүй хүн боллоо. Хэн нэгэн баян болвол түүнийг нийгмээрээ үзэн ядаж гадуурхана. Америкийг магтвал алуулна. Бурханы шашныг шүтвэл буруудна. Бурханыг үзэн яддаг, буг чөтгөр шиг хорлонтой , хэлсэндээ хүрдэггүй, шантрамхай, аймхай хулчгар, арчаагүй, хүн чанаргүй, хүний мөсгүй, хуурмаг мэдлэгтэй, хуурамч үзэлтэй хүн болов. Социализмын үеийн Монгол хүнийг багаас нь эхэлж толгойг нь эргүүлнэ. Найм, есөн нас хүрмэгц пионер болгож улаан бүч зүүлгэж бүрээ үлээлгэж бөмбөр цохиулж, “МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлэн” хэмээн тангараг өргүүлж гарыг нь өргүүлж ёслуулдаг. Арван дөрвөн нас хүрмэгц улаан хүрэндүү өнгөтэй батлах өгч эвлэлийн гишүүн болгоно.
Элдэв дүрэм цээжлүүлж Хувьсгалт намын дайчин туслагч болгоно. Цаашдаа улаан хувьсгалч болж улмаар МАХНамын гишүүн болж час улаан батлах авч коммунист болно. Коммунист болчихвол намын үйл хэргийн төлөө ах дүү, анд нөхрөө бүү хэл, амь насаа золиослоход хэзээд бэлэн болно.Час улаан туг, час улаан таван хошууг шүтнэ.
Социализмын үед Монголын хүн ам нь өсөж боловсрол, эрүүл мэндийн салбар хөгжиж хөдөө аж ахуй- үйлдвэрийн орон болсон гэдэг боловч боловсрол нь худал хуурмаг, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд нь чанаргүй гологдол болдог байлаа. Социализмын үеийн сурагч, оюутнууд сурч байхдаа алгебр, химийн баахан томьёо цээжилж, орос зөвлөлт, францын баахан уран зохиолын ном уншдаг байлаа. Эзэн Богд Чингис хааны түүх намтрыг заахгүй байж, Энгельс, Маркс, Лениний түүх намтрыг цээжлүүлдэг байлаа. Бурхан багшийн намтрыг заахгүй байж, Большевик намын түүхийг заадаг байлаа. Социализмын үед дээд сургууль төгссөн хүнээс Монгол судар, Монгол соёл, Монгол түүхээ мэдэх үү? гэж асуухад юү ч мэддэггүй байв. “Цаасан шувуу”, “Оюунтүлхүүр”, “Ламрим” судрыг уншсан уу? гэж асуухад унших бүү хэл, огт сонсоогүй байдаг байв. Социализмын үед бүгд л ижил маркийн хүн болцгоож, ард түмнээрээ атеист бурхангүйчүүд болцгоов. Сурсан эрдэм нь улаантны уршигт буруу онол, хагас хугасхан орос хэл.
Оросоос өөр нөхөргүй, Орбитоос өөр суваггүй улс болов. Алтан Москвагаас өөр хот дэлхийд байдгийг мэддэггүй, Агуу Зөвлөлт гүрнээс өөр улс дэлхийд байдгийг мэддэггүй харанхуй бөглүү хүмүүс болов. Одоо ч гэсэн дайн хийсэн Оросыг магтаж, эх орноо хамгаалсан Украиныг муу хэлсээр байна.
Зуун жилийн өмнө ард түмнээрээ арван цагаан буян үйлддэг байсан бол одоо ард түмнээрээ арван хар нүглийг үйлддэг болов. Ан гөрөө хийнэ, авгай хүүхнээ солино, айлын хөрөнгийг хураана. Социалист өмчийг хулгайлна. Хараал хэлнэ. Халаасны хулгайчид олширно. Архи, тамхинд донтсон ард түмэн хөөрхий. Албан тушаалд донтсон дарга нар хөөрхий. Дарга нар соцын үед “Монголчууд бол хамгийн баян, хамгийн жаргалтай улс” хэмээн ухуулдаг байсан боловч үнэн чанартаа хамгийн ядуу, хамгийн хоцрогдсон улс байлаа. Социализмын үеийн Монгол үн бэлэнчлэх сэтгэлгээтэй байв. Монголчууд манжийн үед манж л биднийг хятадаас аварна гэдэг байсан бол социализмын үед Оросууд л биднийг хятадаас аварна гэдэг болцгоов. Хэрэв дайн болвол оросууд ирж л биднийг аварна, өлсгөлөн болвол оросууд ирж л биднийг аварна, үер, зуд болвол оросууд л ирж аварна, оросууд бол бидний аврал, оросууд бол Монголын тусгаар тогтнолын баталгаа хэмээн улиглана. Монголчууд одоо болтол зуун жил өнгөрөөд байхад байлдааны зэвсгийн сумаа ч үйлдвэрлэж чадахгүй, байлдааны танк, нисэх онгоцны шатахуунаа ч үйлдвэрлэж чадахгүй байгаа нь өнөөх бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой юм.
Монголчууд эдүгээ зах зээлийн үед төрийн өмч болон төрийн мөнгийг хэдэн зуун саяар нь, дараа нь хэдэн зуун тэрбумаар нь хулгайлдаг байсан бол одоо их наядаар нь хулгайлж байна.Энэ нь өнөөх бэлэнчлэх болон хөнгөн хялбар амьдрах гэсэн сэтгэлгээний уршиг юм.
Социалимын үед Монгол хүн сургуульд сурахдаа сурлага сайтай хэн нэгнээс хуулж багшийгаа аргалж сургууль төгссөн диплом авдаг байлаа. Ажил дээр гараад бас л дарга нарыг архидуулж, ан гөрөө хийлгүүлж, тал засаж албан тушаал ахидаг байлаа. Хулгай, гэмт хэрэг хийчихээд хуулийнхныг аргалдаг байлаа. Энэ муу зуршил нь одоо болтол арилаагүй л байна. Ийнхүү жарны турш засаршгүй Монгол хүн бүрэлдэн тогтжээ. Ийм засаршгүй болсон Монгол хүнийг жинхэнэ Монгол хүн болгож, эвдэрсэн монгол хүнийг эмхэлж цэгцлэхэд их л цаг хугацаа орох байх даа.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл120
Чи ч гэсэн энэ үйлсэд хамтран зүтгэж байсан байх даа.
Оросод,,,”””хохолуудыг ал хяд”” хэмээн хэн их орилож байна гэвэл 50 60 70 настай ид социализм коммунизм байгуулаж байсан үед төрж өссөн пионер комсомол коммунист намаао хүмүүжсэн орос хөгшид л байдаг юмдаа,,,америкыг цөмд натог уста украйнчуудыг алаад өгөөч хэмээн шүлсээ үсчүүлэн орилох нь аймшигтай,,,яаг түүн шиг,,,социализм байгуулаж байсан үеийн баатарчууд пионер монголын хувьсгалт залуучуудын эвлэл монгол ардын хувьсгалт нам дамжин хүмүүжсэн хөгшид,,,,бас л “””орос ахын зөв,,,украинчуудыг алаад хая””””америк бузар хэмээн солиорох нь гайхмаар,,70 жил бүхэл,,,бүтэн нэг үе “””хүнээ байцгаацан””” юм билээ,,,
Мядрал нь л их хэцүү байна.
Монголчууд хамгийн өөдгүй, худалч хүмүүс
Их бичгийн хүн Инжинааш яагаад монголчуудын зан араншингийн талаар айхтар хатуу үгээр шүүмжлэл хэлсэн бэ??
Инжинааш: Долдугаарт: Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн), санаа нь битүү, Наймдугаарт: төрөх нь (аж төрөх нь) түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй.
Нээрээн олшроод байгаа нь санаа зовоож байна... хүмүн өөрөө сайн болдох байх....
Түүхийн үе бүрэн өөрийн үйлийн үртэй сайнтай муутай. Муухай Монгол хүнүүд болсон уу гэвэл болсон. Бас сайн сайхан бодол санаатай үг үйлдэлтэй хүмүүс зөндөө байгаа. Цаашид олширно. Дор бүрнээ хичээх л юм бол сайхан цаг мөдхөн ирнэ. Тэгж ярих юм бол өлсгөлөн зовлонд баригдчихсан амьдрах аргагүй болчихсон хүмүүс олоод ирээ гэвэл их л ховорхон олдох байх. Харин хоосон сүржигнэсэн гарууд бол хорвоогоор дүүрэн байна даа.
ормонд орох, гарч чадахгүй байх. london тэг цэг. цэнэг газардуулах. шороон махбодь ихэсгэх
Эрдэмтэн тагнуулч Майский дуртгалдаа : Би Монголын эрх зүйг судлах санаатай - Та нар хүчингийн хэргийг яаж шийтгэдэг вээ? гэсэн чинь ихэнх лам ноёд нар түгдрээд миний асуултанд хариулт чадахгүй байсан. Тэгээд нэлээн номтой байрын 1-н лам -За манайд чинь тийм хэрэг бараг л байдаггүй дээ. Байхгүй гэхээр нь би -Битгий солиороод бай. Ямарч улс оронд хүчингийн хэрэг байдаг юм. Алив ээ яаж хэрэгтэнг шийтгэдэг ээ хэлээтэх гэж шавдуулсан чинь нөгөө лам - Учир манай эмэгтэйчүүд ердөө ч эсэргүүцдэггүй бэлчээртээ даруулаад сурцан байхгүй юу даа - хэмээн их л тайванаар хариулсан нь миний санаанаас огтхон ч гарахгүй байж билээ гэж дуртгалдаа бичсэнийг нь уншиж байсан. Соц-змын үед энэ Майскийн дуртгалыг нилээн зөөлрүүлж орчуулсан байдаг юм шүү..
Эрдэмтэн судлаач нэртэй тагнуулч хурандаа Первелженский, Майский нар - Асар уудам нутагт маш цөөхөн хүн ард нутаглаж байна. Энэ улсын хүн ардаас нь илүү газар нутаг баялаг нь бидэнд чухал хэмээн улаан цайм рапорт нь Хаант Оросын ДЯЯ ны архивд байдаг.
Социализмын үед Маркс , Энгельс , Лениний сургаалыг судалснаар одоогийнх шиг эд хөрөнгөнд донтсон хулгайч болоогүй. Харин 90 онтой зэрэгцээд бурхан шашинг шүтүүлээд ирсэн чинь ов зальтангууд баяжиж шударга хүмүүс ядуурсан. Орос хэл сурснаар сонгодог урлагтай танилцаж амьдралыг гэгээлэг талаас хардаг байсан бол англи хэл сурснаар сэтгэцийн өвчтөнүүд олширч хар тамхи донтогчид , хөрөнгө мөнгөнд шунагчид эрээ цээрээ алдсан. Зэрлэг капитализмыг шүтэгч МАН АН-ыг устгасан цагт ард түмэн зөв замдаа орно.
Зсссс,,,социализм байгуулаж байсан монгол тийм сайхан байсныг тэр үед амьдарч байсан би л лав мэдэхгүй юм байна,,,,бүх юм арын хаалгааар явдаг байсан юмшүү,,,бүгд жигдхэн ядуу байсан юм чинь хэн нь хэнээсээ юу хулгайлах юм,,,,үсрээд л бандааж өмд хулгайлдаг байсан юмшүүдээ,,тэр нь бөөн сэнсаац,,,,орос хэл сурлаа л гэнэ,,,тэр үед орос хэл сурч байсан бүгд орос хэлээ таг мартсан байнаа,,бзр орос хэл маньд зааж байсан багш минь хүртэл оросоор ойлгох ойлгохгүйтэй болжээ,,,очерд гэдэг орос үг аймшиг гамшиг мэт ,
Зсссс,,,социализм байгуулаж байсан монгол тийм сайхан байсныг тэр үед амьдарч байсан би л лав мэдэхгүй юм байна,,,,бүх юм арын хаалгааар явдаг байсан юмшүү,,,бүгд жигдхэн ядуу байсан юм чинь хэн нь хэнээсээ юу хулгайлах юм,,,,үсрээд л бандааж өмд хулгайлдаг байсан юмшүүдээ,,тэр нь бөөн сэнсаац,,,,орос хэл сурлаа л гэнэ,,,тэр үед орос хэл сурч байсан бүгд орос хэлээ таг мартсан байнаа,,бүр орос хэл маньд зааж байсан багш минь хүртэл оросоор ойлгох ойлгохгүйтэй болжээ,,,очередь гэдэг орос үг аймшиг шамшигийг төлөөлдөг байсан юмшүү,,,тэр үед махны сүүний талхны бандаашны оймсны бүх төрлийн оочирт алалцаж амьдарсан юмшүү,,,тамын амьдоал байсандаа,,,рашаантын 18ын хашаанд балет дуурь байсангүй ээ,,,одоо бол рашаантын 18ын хашаанд приус байж л байнаа,,,,
it is raith
Өнгөрсөнөө хичнээн хараавч тэр цаг үе эргэж ирэхгүй. Өнөө ба ирээдүйд санаа таих нь ухаант хүний зан. Ж.Сүхбаатар гэж гоё сайхан залуугийн зураг тавьсан атлаа хар муухай санаатай, өнгөрсөнөө элдвээр өөлж муухлахаас цааш эрдэмгүй , нэгэн ажээ
Өнгөрсөнөө мэдэхгүйгээр,,,ирээдүйгээ хэрхэн тодорхойлохвдээ,,,оркоо,,,
66.181.181.18-д хэлэхэд ,өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдгийг санаж яв
Ухаантан минь ээ,,,,өнгөрсөнлүүгээ буудах гэсэн хүн алгаа,,,өнгөрсөнөө үнэн зөвөөр нь цэгнэн дүгнэ гэж байгаамаа,,,,чи өөрөө ийм мэргэн түргэн үг зохиов уу,,,хэн нэгний үгийг хуулбарлан бичвүү,,,,өнгөрсөн зууны түүхэнд болсон их хэлмэгдүүлэлт аллага хядлагыг мартах ёстой болж байна уу,,,бас их монгол хэмээх улс байгуулсан эзэн богд чингмс хаанаа мартаад,,, маргаашаа хараад явах уу,,,,хуцаарай чи,,,,дебыль ээ,,,,эмээ уу,,,
юу нь гоё сайхан байган. кк. зурагчин нь сайн авч. гурван гэрэл тусгаж одоо ингэж зураг авч чадах хүн байхгүй
Засс хагас үнэн хагас худал мушигсан юм бичихийм аа
сб чинь жинхэнэ хомосоветикус.
“Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй. Омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ. Эв нь өндөг мэт хэврэг. Хэрүүлч, хяналтгүй нь суман могой харвах мэт. Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах. Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалах. Аашлах нь олон зантай албин мэт. Анхандаа бэрээ мэт цохилох. Завсартаа тугалган жад мэт шантрах. Гуйрамч болбол дайсны боолд зарагдах. Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах. Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох. Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах. Буцан тусах нь олон, бяраа мэдэхгүй хаан шиг загнах. Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах. Санаа нь юм бүрийг чадах. Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй. Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах"
Чамайг яг хэлсэн байнаа,,,,
Монгол мэргэдийн сургаалтай номыг хуулаад бичсэн байна! Наадах чинь ганц монгол хүнд хамаарахгүй, хүн төрөлхтөнд ч байдаг явдал мөр болой.
түбэд бичвэр
эх 6н хажуугаар бас ямар язуур гэнэ вээ. эх 7 болоод явчлоо. өндөгнөөс төрнө, суман могой жилд үзэх нь үү яах, өө муу угжны нульхас. … бэрээтүүлээд тугалагтуулаад, бар хэвлэлд цамнах. арилах. өөрийгөө хорлох ухах. яриад эхвэл бүгдий нь хэлэх элэг хөшөөх…
тайлаад хаях гэсэн чинь level 7 тухай юм байна. 53хүн төрөлхтөнд ч байдаг явдал мөр болой. дордоход крисмасаар идэх юм бэлгэнд авбал дээд тэр юм байна.
odoo bucaad orsiin baasiig iduuleh geeed ih l uzej baindaa. oros bol horvoogiin buzar
Чам шиг бузар уу
100 жил хэрэгтэй
https://youtu.be/Qj3i801XDdo
https://youtu.be/qusmu99I1ps
Чам шиг сэтгүүлч нэртэй лалар энэ гэж тархи угаахгүй ээ 90он гараад ийм новшийн нийгмийг бүтээсэн чиний шүтээн Ардшулал нэртэй хогийн нийгэм ийм болгосон юм хогийн харх минь
Хи хи АРДШУЛАЛ..хи хи
Сайхан чаадаг эр байна шүү. Өөрөө хэр боловсролтой, хаана кирилл бичиг сурсан бол гэж бодондлоо шүү.
таалал төгсөв гэдэг бичэглэл. д’лал. аа ла ла ла ла хо. хоол тэжээл овоолго
таалалд багтах. д’лал барав. таалал болов. таалал барив. тогтсон таалал
лоолой лоолой лоолой лоолой лоолой
Энэ хун оорийгоо шутлэгтэй гэж оылгуулдаг Шутлэгтэй бишээ Энийг бухниыг угуйсгэгч нигилист узэлтэн гэдэг юм Хэлмэгдужлэлтийн туухиыг мэдэхгуй хун оноодор байхгуй дээ Харин иымэрхуу угуйсгэх хандлага залуу хунд маш муу нолоолдог юм Наад зах нь хунмйг ялангуяа ахмад уеэ цаашилбал эцэг эхээ хундлэхээ болино Угуйсгэгч узэлтэн хэзээ ч бутээгч өолж чаддаггуй Цаг уе нь бэрхшээлтэй ч бидний эцэг эх хун шиг амьдарсан Одоо ч өолохгуй юм зондоо байлаа ч залуу уе оортоо итгэлтэй оодрог байх учиртай юм
Бас л 1 нэг талыг барьсан лалар. Өчүүхэн тархиндаа орсон бүхнийг бараачих юм даа.
Чи,,, өөрөө,,,,нэг юм “””бараачихаад”””солиор,,,,
Эхлээд цусыг нь соль
Улаан Оросуудын ГАЙ
Зочин гуай . 50 хөгшин нас биш шүү .
МАХН гэдэг улс төрийн байгууллага ХХ зуунд Монгол Улсыг удирдахдаа олон олон алдаа гар гаж, нүгэл хийсний хамгийн том нь 1-рт, шашныг устгасан, 2-рт хувийн өмчийг устгасан энэ хоёр л юм даа !!!
Монголын алтан ургийн голдуу 100 мянга гаруй иргэнийг хоморголон алж цаазлаад хужаагийн эрлийзүүдийг баасны хар ялаа мэт үржүүлэн эрхлүүлж намынхаа дарга нарт газар нутгаа худалдан хулгай хийлгүүлэн баяжуулж хошногоо ухан үнэрлэцгээн даапаалцгаан хэвтэх эрхийг олгосон нь нүгэл биш үү
90-wed ond neg uhaantan ailiin neg lamtai bolohod shaking mehne gej eeriinh surgaald baiadag yum gej yaria baisan shuuAiliin neg "nam" boloh deheed ardchilsan huvisgal garsan Odoo bol ail erh bur amnuliinhee toogoor namtai zusen buriin hed heden shashintai boljee Ieedui gegeen saruul haragdahgui l baina daa
Маргахын аргагүй үнэнг бичжээ. Туршилтын туулай болон энэ үед амьдарч оюун ухаан бие сэтгэл нь эвдэрч, доройтсон хүн сүрэг үүндээ өөртөө хорсон хий дэмий л соц нийгмээ өмөөрөх аядана
Доржийн Сүхбаатар эвдэрсэн монгол хүн бий болсон шалтгааныг дутуу тодорхойлож, нэг талыг хэтийдүүлэн биччиж, өнөөгийн залуу хойч үедээ буруу ойлгоц өгсч байгаад харуусч байна. Монгол улс 1921 оны ардын хувьсгал ялхад нэн хоцрогдсон, бичиг үсэггүй, дан ганц нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн, эрэгтэй чүүдийн ихэнх нь сүм хийдэд шавилан суусан үйлдвэрлэл үйлчилгээ, сургууль, соёл, хүн эмнэлэгийн байгууллага байхгүй, хүн, малгүй өвчин эмгэг, халдварт өвчинд автсан 10 гаруй сая малтай, 400 шахам хүн амтай устаж үгүй болох тийшээ хандсан улс орныг Ардын засгийн газар, Ардынам хоёр хүлээж авч байсан нь статистик мэдээгээр нотлогддог юм. Энэ бол Манж чин улсын 200 гаруй жилийн дарлалаас гарч манжийн үед оруулж ирж нэвтрүүлсэн буддын шашины нөлөөнд автан нүүр гараа угаахад нэг балга хэмжээний уснаас илүү ус хэрэглэхийг хориглон, хүн усанд орж хир буртагаасаа салахыг ч мэддэггүй, сүү, айраг, цашгаан идээнихээ сав суулганы өнгөрийг цэвэрлэж угаахыг буянаа барна, угаана гэж хориглосон бүдүүлэг хоцрог
Буддын шашиний бүдүүлэгхоцрогдсон мунхруулагад бүрэн автсан орон байсаню юм даа. Энэ хоцрогдол, халдварт өвчин эмгэгээс салгасан гол ачтан бол Зөлөлт Орос улсын сэтгэл харамглй үдүүлсэн тусламжийн үр дүн гэдэгтэй маргах хүн байхгүй.1921 оны ардын хувьсгалын дараанаас 1950 оны эхэн үе хүртэлэх хугацаанд зөвлөлтийн 3 удаагийн хүн эрүүлжүүлэх экспедиц урт хугацаагаар ажиллаж бэлгийн замын халдварт өвчнөөс нь хүн ардуудыг минь эрүүлжүүлэж, эмнэлгийн тонлг төхөөрөмж, машин техникээр хангаж олон арван эмч нар эмнэлэг ажиллуулаж байсан түүхтэй. Мал сүргийг ч халдваорт боом, цэцэг, годрон, хамуу өвчнөөс нь эрүүлжүүлэж, малын эм хэрэглэл, машин техник, эмч мэрэгжилтнээр хангаж байлаа. Хүн малын эмч нар, хөдөө аж ахуйн аграном, малын эмч, зоотехникч олон мэрэгжилтнийг бэлтгэж өгснөөр монголын амиа аргацаасан, ашиг шим багатай мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулаж, мхл эмнэлэгийн төв лаборитори, Биокомбинатын малын эм, вакуцин боловсруулах үүйлдвэрийг байгуулаж өгсөндөө,
Дээр дурьдсанаас их зүйлийг бичиж болхоор байна. Малчид сайн дурын үндсэн дээр мал сүрэгээ нийгэмчилэн 1959 онд мал аж ахуйн салбарт Хөдөө аж ахун нэгдлүүд, улсын Сангийнаж ахуй хоёр бий болсан юм. Хөдөө аж ахуйн нэгдэл бий болсноор малчидын амьдрал, соёлжилтод эргэлт гарч гэр орны нь нөхцөл сайжирч хөвөөгийн малчид усанд ордог, ор, хөнжил, орны цагаан хэрэглэл хэрэглэн заншиж хэвшисэн юм. Нэгдлийн гишүүн малчин эмэгтэй шөл уух хонио нэгдлий додоод хэрэгцээндээ хэрэглэх малын сууриас авч хэргэлдэг, тэрч бүү хэл төрөхөөс өмнө 15 хөнөгийн өмнө эмнэлгийнхээ дэргэд нэглээс тохижуулаж өгсөн төрөхиын өмнөх байранд ирж, эмнэлгийн хяналт дор төрж, хлүхэдийнхээ хүйг бүрэн цөглүүлээд гэртээ харьдаг байсан шүү. Ер нь Монгол улсад малын ноос, арьс шир боловсруулах хөнгөн аж үйлдвэрүүд, мөн нэхмэлийн, хивсний,эсгий эсгии гуталын, савхин гутал, арьс, ширээр хийсэн хувцас, ботинк, нэхий дээлийн үйлдвэр хүртэл байгуулаад ажиллаж байсан даа. Энэ үйлдвэрүүдийг ЗХУ болон социалист бусад орнуудын тусламжа

Хөнгөн үйлдвэрүүдийг ЗХУ-ын болоод социалист бусад орны тусламжаар барьж, байгуулаж байлаа. Монгол улсад үндэсний ажилчин анги бий болж, хүн бүр ажилтай, хүүхэд бүр сургууль цэцэрлэгт хүмүүжин өсч торьнож байсандаа. Мэргэжлийн ажилчидыг салбар салбарын ТМС- иудаар дотооддоо болон гадаадад социалист орнуудад өргөн бэлтгаж өлон хөдөлмөрийн баатар сайчууд төрөн гарч байлаа. Мал аж ахуй, барилгын салбаруудыг онцгой анхаарч 10 жилийн сургууль төгсөгчидөөс илгээлтээр гаргөх, залуу малчины сургуу ль хичээллүүлэн малчидын залуу халааг бэлтгэж байлаа. Эвлэл, пеонерын байгууллагууд ч жинхэнэ төлөвшсөн, зөв хүмүүжлээр залуу үеэ хүмүүжүүлэж, эх орнч хүмүүжлийг олгож байснаар хүн ардуудын дунд хамтач ажиллагаа баттай төлөвшиж, эв нэгдэлтэй, эх орноо гэсэн хүмүүжлийг баттай олж авдаг байлаа. Зөвлөлтийн ард түмнэний өгөөмөр тусламжийр хэт үгүйсгэн туйлширах нь манай мөнхийн хөршийнхөө сайн санаа сайхан сэтгэлрүү хар ус цацах нь Тийм ч зөв, сайн зүйл биш шүү!!!
Ер нь эвдэрсэн монгол хүн 1990 оны цагаан морин жидийн Ардчилсан хувьсгалаар хэт барууны Либертари үзэл нэвтэрч, олон төрлийн шашин чөлөөтэй нэвтэрч, улс төрд олон ургалч үзэлийг дэврээснээр одоо 30 гаруй намуудад цөөхөн монгочууд хуваагдан олон нам, олон шашинд хуваагдан эв нэгдэл нь задарч, амин хувиа хичээх, өмч хөрөнгө, мөнгөнд хэт шунадаг болж, хүний эрх, эрх чөлөөг чухалчилаад, хүний үүргэа ухамсарлахаа болиод, дур кзоргоороо авирладаг явдал гаарч, монгол улс минь хэт задгайрсаны эцийн үр дүн шүү гэдэгийг хэлье, засрашгүй болсон монгол хүн бий босны шалтгааныг өмнөх нийгэм, хөрш улсуудаас эрээд байх шаардлага огт байыхгүй!!! Нийгмийнхээ өнөөгийн байдалдаа зөв дүгнэлт хийж, жудагтай амьдарцгааяа !!

өөрөө пионэр болж бүрээ үлээж бөмбөр цохиж л явсан байх. соц-ын ач тусаар зху-д үнэгүй сурсан байх. одоо өнгөрсөн амьдралаа муулаад яахав. хүн болсондоо баярлах хэрэгтэй. өнөөдрийг маргааш энэ сүхбаатар шиг эргүү бас муулах л байх. өөгүй нийгэм гэж хэзээч байхгүй. диваажин л тийм байх.
Статью писал китайский пидорас а не монгол
chi ofoony zurgaa taby er xun baij
ялгаагүй ээ. яг л ийм.
Оросын тушаалыг ёсчлон биелүүлж байсан улаантнууд хөдөлмөрч хөрөнгөтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй яг одоогийнх шиг үзэн ядаж байгаа дүр эсгэж ард түмний тархийг угааж амь зогсоох цалин хөлсөөр хуурч хүлцэнгүй дорой байлгаж даралж байсныг сайхан байсан гэж ярих хүмүүс болих хэрэгтэй
Сайхан байсан. Зовлонгүй, шуналгүй, эрүүл, цог золбоотой,.. Хамгийн сайхан уран бүтээл ( дуу, кино, утга уранзохиол..) энэ л үёд төрж, хамгийн аюулгүй хоол хүнсийг энэ үед хүртэж, газар нутаг минь ч амгалан байж байваа.
Өнөөдрийн бүх муу муухайг өнгөрсөн рүү чихээд нэмэргүй
хуучин юм 👣 шинэ 🕯 шашин
Тархи оюун нь гашилж өмхийрөөд ийм эргүү тэнэг юм сараачдаг юм боов уу, эсхүл цаанаас ингэж зааж зурж мөнгө төлж бичүүлдэг юм болов уу. Тухайн тэр цаг үед АНУ, БАРУУНЫХАНд чинь, Япон луу чинь бүгдэд нь хандаж элч төлөөлөгчөө илгээсэн байдаг юм билээ, бүгд хүлээж аваагүй байдаг юм билээ. Сонголт нь Орос Хятад үлдсэн байдаг юм билээ, та нарынхаар бол Хятадыг түшээгүй нь буруу гэж Оросыг дагасан он жилүүдийг онгичиж дандаа харлуулдаг гэж ойлгогдож байна. Наанаа барууныг, цаанаа Хятадыг гэсэн 2 үзүүрт зүү шиг .....гэж харагдаж бна.
Цэргийн дэглэм тогтоож байж хүмүүжүүлэх байх
Heden togtog toldpg bohoor iim yum bichdeg boloo
Нэг талын барьж туйлширчээ.
Эвдрээгүй монгол байхгүЙ шдээ ёрөнхийлагчаөсөө гудамжны архичин Хүртэл шүү худлаа гэвэл судлаад үз
Odoo Hytaduud bidnii araas Orosoos oor naizgui .Orosuud Ukrain bish Hytadaas oor songoltgui holood bna
Эвдэрсэн, мэдлэггүй, үзэл бодол нь буруу төлөвшсөн монгол хүний яруу тод жишээ нь энэ Д.Сүхбаатар өөрөө яалт ч үгүй мөн.
Ардчилал гэж америкийг дагаснаас хамаагүй дээр байсан.Адаглаад уул усаа там болгоогүй.Тэр үед Эби шиг морожин идэж үзээгүй хүн бичжээ.Чааваас
ЛАМААДАН ГЭЭД МЭРГЭН ХҮҮГ Х.ЧОЙБАЛСАН ДУУДАЖ АВЧРУУЛААД ӨРГӨЖ АВСАН ЭЦЭГ ЭХ ХОЁРООС НЬ ТУСАД НЬ БАЙЛГАЖ БАЙГААД АЛУУЛСАН ГЭСЭН ШҮҮ! БАС ӨРГӨЖ АВСАН ЭХ ЭЦЭГ ХОЁРЫГ НЬ Ч ГЭСЭН АЛСАН ГЭСЭН ШҮҮ! ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ХУДЛАА БИЧИЖ, ОРОС УЛСЫГ ХЭТРҮҮЛЭН МУУЛАХАА БОЛИВОЛ ТААРНА! АЛИВАА ЮМ 2 ТАЛТАЙ БАЙДАГ! МОНГОЛЧУУД ОДОО САЙН- МУУ, ЭЕРЭГ-СӨРӨГӨӨ ЯЛГАЖ ЧАДДАГ БАЙГАА ШҮҮ! ТЭР НЭГЭН ЦАГТ ДЭЛХЙЙ НИЙТЭЭРЭЭ Л НИЛЭЭН БҮДҮҮЛЭГ ХАРГИС БАЙСНЫГ ХҮН ТӨРӨЛХТӨН САНАЖ БАЙГАА! ХҮН БҮХЭНД, ҮНДЭСТЭН-ЯСТАН БҮРД ТОХИОЛДОЖ БАЙСАН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ ЮМ БИЛЭЭ! ТЭР ӨНГӨРСӨН ЦАГ ҮЕИЙГ АВАХ ГЭЭХИЙН УХААНААР АВЧ ҮЗЭЖ, САЙНЫГ НЬ АВЧ, СААРЫГ НЬ ХАЯХ НЬ ЧУХАЛ! БИД ОРОС УЛСЫН ТУСЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ! БИД ОРОС УЛСЫН ХҮЧЭЭР МАШ САЙН ЯВСАН ШҮҮ! ХАРИН ОРОС МОНГОЛ 2 УЛСЫН ДУНД ЯС ХАЯСАН ГӨЛӨГӨӨС БОЛЖ, МУ, 90-н ОНООС ХОЙШХИ 34 ЖИЛД НАВС ДОРОЙТОЖ ШОКОНД ОРООД ОДОО Ч ГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА! ГЭВЧ ГАНЦ ОЛОЛТ НЬ МОНГОЛЧУУД СЭРЖ УХААРСАН БАЙГАА НЬ АМЖИЛТ, ХУВЬ ЗАЯАНЫ ТҮШИЛТ ЮМ!
ХҮН БОЛ ТУХАЙН АМЬДАРЧ БАЙГАА НИЙГМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН.ЯМАР НИЙГЭМ БАЙНА ХҮН ТИЙМ Л БАЙНА.НИЙГМИЙН ГИШҮҮД НЬ ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР ШИГ БОДОЛ САНААТАЙ БОЛ ГАДНЫН ХҮМҮҮСИЙН ОЛЗ БОЛОХДОО АМАРХАН.ТИЙМ УЧРААС ТА БИДНИЙГ ЯАЖ ЭВДЭРХИЙ ЯЙЖГИЙ ТЭРЭГ ШИГ БОЛГОХ БЭЛЭЭХЭН ЖОР ГАДНЫХАНД БИЙ.БАС ТҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВДАГ ШУНАЛТАЙ НОЁД БЭЛЭН МОНГОЛД БИЙ.ТЭДНИЙГ АШИГЛААД ДУНД НЬ БУЛУУНЫ ЯС ХАЯЖ ЭВДРЭЛЦҮҮЛДЭГ ЖОРЫН ДАГУУ ЯВЖ ИРЛЭЭ.ОЛОН НАМ ОЛОН ШАШИНТАЙ БОЛОХ ТУСМАА ШУУДАЙД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР ШИГ ЁРДОЙДОГ.
ма trojan морин дотроос юу гарах вэ

чж гуайн хүн болох тухай юу. эрдэнэзуун ханын ганзайд барын хөлийн арьсны дотроос хүний хөл цухуйх зураг байдгийм.
Үнэнийг баримттай нь дэлгэн тавьжээ.Бидний ард түмний дийлэнхи нь хэлсэндээ хүрдэггүй.ө
Золбин монголчууд хэзээ ч сайн сайхан болохгүй ээ
Уламжлалдаа хязгаар тавьж мухар сүсгээс гарч философитой болсон орон хөгжлийн байгаа онодог
Яг үнэнийг бичжээ.
цагийг хурдлуулна. ха ха ха 😁
хүмүүсийн тархийг угаасаар одоо наад хүмүүсээ ямар хүмүүс болсныг өөрсдөө хар даа

Социализмын үеэс Монголчуудыг залхуу аймхай тэнэг,Буриадуудыг ажилсаг зоригтой ухаантай гэж сурталчилдаг байсан.
Cyncend ni syyder tyssan ene Mongol hyn syg zyragiin haranhyid bysadiigaa daamgailan heldeg sig byrsaar yabaad daldrah baih daa!!!!ted engersen byrhan boloochiig ch hyndetgelgyi helsen ni hynii yner echyyhen tedii ch alga daa....ene chigeeree yabbal ydahgyi dee!!!eersdiinhee har helheeseer ydahgyi dee!!!!!!!
таалал төгсчээ гэдэг нь бурхан болоогүйг хэлжээ гэжүү. буянаа барчихсан гэсэн үг үү
Сүхбаатар аа! Чамайг тэр үед яаж сөөсөгнөж явсныг чинь гадарлана. Чи их айж... Кккк
сайн муугийн ⚖️ алдагдаж муу нь ихсэхэд 🏇🏻🏇🏻🏇🏻🏇🏻 ирдэг гэнээ.
саяхан нэг улсын муфтий дөрвөн ““эхнэр авч жүкэндүүлцгээ”” гээд байнлээ. ❄️🥶өвлийн өвгөн санта клаус болгох нь. 🎁🛍🧺
Muuxai Muuxai
мухаммэд 40 жилийн цөлтэй гэрлэсэн. come & see
Дараагийн удаад өчнөөн сайхан үйлс, өндөр соёл хүмүүжил, гүндүүгүй шулуун хөдөлмөр, шинжлэх ухаанч чанарыг нь олж хараад бичээрэй.
Дараагийн удаад өчнөөн сайхан үйлс, өндөр соёл хүмүүжил, гүндүүгүй шулуун хөдөлмөр, шинжлэх ухаанч чанарыг нь олж хараад бичээрэй.
зөөлөн эгшигт. урсгалд орж байна гэж заваараад чакра хураагдаагүй байгаа
Дараагийн удаад өчнөөн сайхан үйлс, өндөр соёл хүмүүжил, гүндүүгүй шулуун хөдөлмөр, шинжлэх ухаанч чанарыг нь олж хараад бичээрэй.
нагацын дэргэд 70 бариад л байгаа юм билээ шдээ
Дараагийн удаад өчнөөн сайхан үйлс, өндөр соёл хүмүүжил, гүндүүгүй шулуун хөдөлмөр, шинжлэх ухаанч чанарыг нь олж хараад бичээрэй.
суудлаа олоогүй, гүйдлээ олоогүй. стол стул. та’хил. 7эрдэнэ8тахил бүгд тахил.
Ардачлал яасаныг бичээч...
Ардачлал яасаныг бичээч...
Cozializm ni yamar byzartai munhag chag ye baij be?...hemeen eneeder 76tai minii bye halaglan yliglan syyna,gesen ch yaltai bilee?...muu heluulen heluulen Mongol bichegee ch syrch bolohgyi tebd hel syrch bolohgyi angili hel bol byyrch bolohgyi iim l bailaa,byyr syyld 980 onii yed Germanii (zyynii)hynees yrilaga ireed yabah gesen yzel syrtaliin talaar tohiorohgyi,tebd Mongol bicheg yzdeg mynhag teneg neher yabbal Mongol ylasiin neriig gytaana gej nadad tiim hayag zyylgen 1980?81?82 83 onuudad namiin horoonii yzel syrtaliin heltes,bolon aimagiin soyoliin heltesee horigloj bailaa,minii bye ene yos syrtahyyngyi hyn bolj muugaar heluulej gadaadad aylah zorchih yrialgaar aylah erheen edlej chaddaggyi bailaa.ene byheniig minii bye eereen yzsen bas ter ilyydel hel amaar heluulej baisan hynii hybid daanch haramsaj yabdag belgee.Tiim ch ychiraas hotryy irj 1990 onoos eneeh yrilagaar anh ydaagaan German ylasiig yzej aylal geechiig mederch bilee......sozializmiin hymyynii muu muuhai bolgoson orosc
bi ta nart heden nomiin ner ailtgam uu?.....ene nomnuud deer ch Mongoliig maani sainaar yarihaas bys???eneederiin dyy nariin itgel aldsan yaria sig bys baina?....Albert Grunwedel.Mythologie du Bouddhisme au Tibet et en Mongolie,(1900)Ivor Montagu:;Mongolie rouge pays du ciel bleu,1958)Maurice Percheron;Dieux et Demons lamas et sorciers de Mongolie,1953) Homeric.Le loup Mongol (roman)1998.Glaude Arthaud et Fr.Hebert-Stevens Dans les steppes de Gengis Khan Mongolie....edgeer nomnuudaas Mongoliinhaa tyhaid olj ynsaad ergyylen toiruulan baharhah biz ee.eneederiinh sig bys Mongolchyyd yamar agyy deed hyndetgeltei ard tymen baij be?...gej ta nar harah bolno.......
соцд татра уул руу явах гэтэл паспортын хэлтсийн хахир хурандаа зөвшөөрдөггүй ээ. очир сайдаар урилгад бичиглэл бичүүлээд ч нэмэр болдоггүй. аймар байжээ. одоо харж байхад 2500м-ээс өндөр хайрханд гараагүй нь болж. гимлай явна гэсэн бол уулын өвчинд нэрвэгдчихсэн mythologie ч биш, бүр жихэнэ dieux et demons гэчихсэн сууж байхгүй юу. couchemar
81 82 83 аль онд элчин, цэргийхэн ванчин ламтай уулзсан. мэдэхгүй. над л лав хачин, high lama яриад байгаму or сахиус нь яриад байгаа юмуу бүү мэд байдаг. 🎞 дээр гардгиймаа protector аюултай биш бол яадаг ч үгүй, чимээ багатайхан шиг л өнгөрөөгөөд явчуул.
ганц мангасдуулая тэгээд татан буулгая гэх юмуу одоо тэгээд яахын. үгүй гэхээр гонгинолдоод. тийм гэвэл couchemar-таад.
Монголоо муу хэлээд чи монголчуудаас шагнал авч зохиолч болохгүй. Яс чанараа бодвол гудамжны архичин ч чамаас дээр хүү минь. Миний ард, сайхан ард гэж энэрч,хайрлаж,итгэж явсан чинь дээр.
90 оноос хойш бүр Америк загварыг хуулж эрхээс өөр зүйл мэдэхгүй харийн сэтгэхүйтэн бүхэл бүтэн үёийг бэлдсэн.
Бэртэгчин амиа боддог монголчууд
Хүн чанаргүй
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Good2
Good2