![sonin.mn](/storage/news_images/173960597067b0391406251.jpeg)
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д болж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцож байна.
Энэ үеэрээ зарим улсын Гадаад хэргийн сайд нараас гадна олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Олон улсын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулдаг “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний сайд нарын түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.
Жар гаруй жилийн турш зохион байгуулж буй Мюнхений бага хурлын оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болон өргөжиж байна
Сэтгэгдэл5
ХБНГУ-д 15 сая цагаач дүрвэгсэд амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Энэ сарын 23-д Герман улсад Бундестагийн сонгууль болно. Германчууд Германы төлөөх альтернатива намд олонхийн суудал өгч Алис Вайделийг Германы канцлераар сонгохгүй бол ирэх дөрвөн жилд ХБНГУ-д орогнож байгаа цагаач дүрвэгсдийн тоо 30 саяд хүрэх маш харамсалтай мэдээ байна. Энэ сарын 23-нд болох Германы Бундестагийн сонгууль нь жирийн нэг сонгууль биш Герман улсын Герман үндэстний оршин тогтнолыг шийдэх чухал сонгууль болох юм.
Лол
Хөрш улс руугаа дайрсан Оросын Холбооны Улсын түрэмгий бодлогыг эрс буруушааж байна гээд хэлж чадахгүй юм чинь юугаа хийж тэнд очиж улсын мөнгө үрж байгаа хэрэг вэ
Nobsiin hymyys chamd hamaagyi s dee!!!ene bol ter ylasiin saardlaga,yynii menge yreh ene ter ni eer hamaagyi zyils ...eh orniihoo telee olon ylasiin hyral zeblelgeenees hezee ch hozorch bolohgyi ee!!ylas yndestengyyd asar nariin arga bodolgoor hoorondiin tybsin esej baina,chi bol dyygai l chagrigalaad hebtej bai............saihan chag irne................
Энэ төрлийн хуралд оролцож байх нь чухал байх, гэхдээ манай сайдын зургийг харахад нэг л их өөрийгөө рекламдсан, мунадаг болж харагдах гэсэн, хөөрхөн гарах гэсэн үзэгдэл голлож байна, яг нэг нөлөө бүхий хүнтэй уулзаад, эсвэл чухал хуралд оролцоод байр сууриа илэрхийлж байгаа юм харагдахгүй л байна, Нэг л их коридорт юм уу, хурал дээр тааралдаад авахуулсан зургаа тавиад л би ингэж мундаг явна гээд худлаа сурталчилгаа хийгээд явах шиг...... Өөрийн бодлоо л илэрхийлж байна.