![sonin.mn](/storage/news_images/173959230767b0038b58e67.png)
МЮНХЕН, 2025 оны хоёрдугаар сарын 15 /NHK/. Мюнхений Аюулгүй байдлын бага хуралд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс төр, засгийн тэргүүн нар, дипломатчид болон батлан хамгаалахын салбарын төлөөлөгчид Германд хуран чуулж байна.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс баасан гарагт хуралд оролцогчдод хандан үг хэлэхдээ, Украины дайныг дуусгах боломжтой гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Трампын засаг захиргаа Европын аюулгүй байдалд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд бид Орос, Украины хооронд харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэж байна гэлээ.
Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бага хурлын үеэр үг хэлэх үеэрээ энхийн хэлэлцээ хийх нөхцөлүүдийг дурдаад, Украины оролцоогүйгээр хэлэлцээ явагдахгүй гэдгийг дахин мэдэгджээ. Тэрбээр мөн Ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийх талаар тунгааж үзнэ гээд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Европын удирдагчидтай хамтран дайныг зогсоох нэгдсэн төлөвлөгөө гаргасны дараа л В.Путинтэй уулзана гэж нэмж хэлсэн байна.
Ж.Д.Вэнс илтгэлийнхээ үеэр мөн хууль бус цагаачлалыг таслан зогсоох чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахыг Европын орнуудад уриалаад, үүнийг тус тивийн хамгийн тулгамдсан асуудал хэмээн тодорхойлжээ. Мюнхенд нэгэн афган эрэгтэй цугласан олон руу машинаар дайрч, 36 хүнийг бэртээснээс нэг хоногийн дараа тэрбээр бага хуралд үг хэлсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Европчууд чинь үндсэрхэг үзэлтэй эх оронч үзэлтэй намуудаа хүмүүсээ нацист фашист арьс өнгөний үзэлтэн гээд маш дургүй үзэн яддаг. Европчууд үндсэрхэг үзэлтэй эх оронч үзэлтэй намуудаасаа хүмүүсээсээ ичдэг. Одоо европчуудад үндсэрхэг үзэл эх оронч үзэл байхгүй болсон. Европчууд цагаач дүрвэгч троллуудад маш хайртай.
Европчууд амь амиа хичээсэн үндэстнүүдийн жижиг амбицаас татгалзаж,нэгдсэн Европын эрх ашгийг эрхэмэлдэг Европын холбооны концепцийг тулгуур үзлээ болгосон ард түмэ н юм л даа. Сүүлийн 100 гаруй жил ийм үзэл санааг баримтлаж бгаа юм. Ингнж байж л АНУ, Орос г.м. том гүрнүүдийн золиос болох оос өөрсдтйгөө аварч чадах юмаа !!!
Европчууд амь амиа хичээсэн үндэстнүүдийн жижиг амбицаас татгалзаж,нэгдсэн Европын эрх ашгийг эрхэмэлдэг Европын холбооны концепцийг тулгуур үзлээ болгосон ард түмэ н юм л даа. Сүүлийн 100 гаруй жил ийм үзэл санааг баримтлаж бгаа юм. Ингнж байж л АНУ, Орос г.м. том гүрнүүдийн золиос болох оос өөрсдтйгөө аварч чадах юмаа !!!
Нэгдсэн европ чинь цагаачлал дүрвэгсдээс болж сүйрэл мөхөлд хүрч байна цагаачид чинь европчуудыг алж хүчирхийлж байна хужаагийн эрлийз ээ
АНУ гийн үгэнд орохгүй бол ОХУ задарч унахад 1 хуруу дутуу байна. Үүнийгээ мэдсэн Путлер Трампын хөлийг гөлөг шиг долоогоод эхэлжээ. Юун Украйныг эзлэх юун Берлинийг эзлэх манатай Курск мужаа ч авч чадахгүй алийгаа алдаж байгаа юм байна лээ.