
Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-337 анги, “АПУ” ХК, “Чиглэл” ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-016 анги, “Алтан Жолоо” групп, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.
Ирэх долоо хоногийн бямба гараг буюу хоёрдугаар сарын 15-ны 13:00 цагаас Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
Сэтгэгдэл3
Архичин мантуу нүүрт гөлгөнөсөн хулгайч нүдэт Хүй Сю Жанг огцрохынхоо өмнө нэгэн аймшигт, хэзээ ч уучилж болшгүй ялт хэрэг үйлджээ. Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболдын эсрэг гаргасан нэхэмжлэлээ У.Хүрэлсүх буцаан татжээ
Өнгөрсөн шөнө цагдаагийн гэр бүл МАН-ын хорт түлшинд угаартан амиа алдсан явдал гарсан тухай хаа саагүй шуугиад эхэллээ..Монголын 100 мянга гаруй хүнийг яргалан цаазалж байсан МАН хорт түлшээрээ дахиад хэдэн хүнийг хпордуулж алж байж өөрсдөө зайлж алга болох бол? МАН-ын энэ үйлдэл гадаадаас тусгай захиалгатай террорист нууц ажиллагаа юм биш үү.Монголчуудыг утаж алж дуусгаад алтаар сольшгүй хужаа ах дүү нараа оруулж суурьшуулах бодлого мөн гэдэг нь олон зүйлээр батлагдаж байна. Данх Фүнк,Нян Бао нарыг яаралтай зайлуулахгүй бол болохоо байлаа..
Алуурчин хулгайч авлигалчин Фүк , Данх, Нян Бао нар ажлаа сайн дураараа өгөөд зайлцгаа.