sonin.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад Суугаа Элчин Сайд Ричард Буангантай уулзаж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар ярилцав.

Талууд өнгөрсөн 11 дүгээр сарын 22-нд уулзаж, Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэлийн талаар санал солилцож, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Өнөөдөр дахин уулзаж, АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл хийгээд, ирэх онд Холбооны нисэхийн захиргаанаас хийх аудит шалгалт, түүний бэлтгэл хангах талаар ярилцжээ.




Уулзалтын эхэнд Элчин сайд Ричард Буанган хэлэхдээ, “Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэх хангахад хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байгааг онцлоод, шууд нислэг үйлдэхэд АНУ-ын талын байр суурь “бэлэн” гэдгийг илэрхийлэв.




Уулзалтын дүнд 2024 оны эхний улиралд багтаан 16 хүнийг АНУ-д сургалтад хамруулахаар тохиролцсон байна. Түүнчлэн, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахыг ЗТХЯ мэдээллээ.