Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч уулзан /2026.10.06/, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэллээ.
Ерөнхий сайд “Энэ тусламж эрдэнэт хүний амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ч, гамшгийн дараа ч иргэнээ ганцааранг нь үлдээхгүй.
Бид энэ ослоос сургамж авч, дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Дүнжингаравын осол бол зөвхөн нэг машин, нэг уулзварын асуудал биш.

Хүн ам шигүү суурьшсан хотын дундуур аюултай ачаа тээвэрлэж байгаа нь өөрөө эрсдэл. Дүнжингаравт болсон осол өөр уулзвар, өөр байрны дэргэд ч гарч болох байсан. Төмөр замаар аюултай ачаа ачсан цуваанд осол гарвал үр дагавар нь бүр ч өргөн хүрээг хамарч болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Улаанбаатар хотын дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэж байна. Аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах шийдлийг Засгийн газар хэрэгжүүлж байгааг онцлов.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын Багахангай–Хөшигийн хөндийн эхний 87.8 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх дараагийн хэсгийн ажил үргэлжилж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг аюултай ачааг хот дундуур нэвтрүүлэхгүй, Богд уулын урдуур тээвэрлэдэг болох юм. Мөн аюултай ачааны авто болон төмөр замын маршрут, стандарт, хяналтыг цогцоор нь эргэн харна. Ийм осол дахин гаргахгүй байх нь төрийн хийх ёстой гол ажил гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.
Жич: Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дүнг ар гэрийнхний хүсэлтээр мэдээлэхгүй болно.

Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл9
За болж дээ, хөөрхий. Баярлалаа ЕС аа. Ер нь давгүй, шуурхай ажиллаад байгаа шүү. Амжилт.
зүгээр байр нурааж байхаар энэ хүмүүс тусламж өгөөд тэгээд жолооч нарыг яллаад хаачих юм дээр сүр болоод сунжирчих юмаа
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
Тэгээсэй билээ.
Nyambaatar tedniig tooj haraagui dee!!!!!!!!!!!!!!!!!
Нямбаатар ажил хийгээгүй шоу хийгээд дууссан. Цахилгаан машин хөдөө явахад цэнэглэх газаргүй байна шүү. 60 хоногт ганцхан Чойрт тавсан байна. Хурдан шуурхай ажиллаачээ. 60 цагт хорин давхар байшин барьж үзүүлж байгаа улс байна. Даанч удаан байна даа. Өвөл болох гэж байдаг.
Нямбаатар ажил хийгээгүй шоу хийгээд дууссан. Цахилгаан машин хөдөө явахад цэнэглэх газаргүй байна шүү. 60 хоногт ганцхан Чойрт тавсан байна. Хурдан шуурхай ажиллаачээ. 60 цагт хорин давхар байшин барьж үзүүлж байгаа улс байна. Даанч удаан байна даа. Өвөл болох гэж байдаг.
Дүнжингаравын дэлбэрэлтээр төрсөн хүүхэд одоо 3 нас хүрэх гэж байна. Яасан урт хугацаа вэ? Монголын төр засаг хууль хяналт яст мэлхийн хурдаар ажлаа хийж байгаа биш харин дараагийн сонгууль хүртэл янаглан хорлож байгаа энэ .
Бүх итгэл найдвараа алдсан үед Прист Аляска (Priest Alaska) миний гэрлэлтийг аварсан. Эхнэр маань гэнэт хайр сэтгэлээ илэрхийлэхээ больж, улмаар өөр эрэгтэйг даган явсан; тэрээр бидний харилцаа дууссан гэж хэлсэн юм. Түүнийг буцааж авчрах гэсэн миний ямар ч оролдлого үр дүнд хүрээгүй. Прист Аляскагийн талаарх цахим сүлжээн дэх сэтгэгдлүүд намайг түүнтэй холбогдоход түлхэц болсон. Тэр намайг сонсоод, асуудал тийм ч ноцтой биш гэж хэлсэн; тайван байхыг зөвлөж, эхнэр маань 48 цагийн дотор өөрөө эргээд ирнэ гэж хэлсэн юм. Би эхэндээ үүнд эргэлзэж байсан ч тэрээр уйлсаар гэрийн үүдэнд ирж, нөгөө эрэгтэйтэй уулзсаныхаа дараа өөрт нь юу тохиолдсоныг тайлбарлаж чадахгүй нь гэж хэлсэн. Ингээд бидний гэр бүл дахин нэгдлээ. https://dralaskaspellcaster.mystrikingly.com хаягаар зочлох эсвэл alaskaspellcaster44@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. WhatsApp: +233 59 274 5728. Энэхүү гайхамшгийг бүтээсэнд Прист Аляска танд баярлалаа.