sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "2026 оны төсвийн үеэр яг жилийн өмнө бид бас л ингээд сууж байсан. Энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж ялгаагүй амьжиргааны түвшнээс доогуур байсан. Энэ үед энэ салбарыг хариуцсан сайд энэ асуудлыг оруулж ирэх ёстой. Тэгэхэд энэ сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, малчдын тэтгэврийн талаар нэг ч удаа санаачилга гаргаагүй.


Энэ хүний гол үүрэг бол салбараа төлөөлөөд хүн ам зүйн бодлого гаргаж, Монгол Улсын нийт өрхийн 13% болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ асуудлыг хаяж болохгүй. Энэ бол асар том хүний эрхийн зөрчил, асар том ялгаварлан гадуурхалт.


Асар том хүндрэлгүйгээр сайдын ажлаа өгөх боломжийг өөрөө бүрдүүлж байна. Хүн ам зүйн бодлогыг хүний эрхийн мэдрэмжтэй хүн авч явах ёстой. Хүнийхээ төлөө байх ёстой. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал авахад 2026 оны төсөв дээр эсрэг санал өгсөн бэ гэж асууя.


Яагаад 2026 оны төсвийн тодотгол дээр Байнгын хорооны хурлын үеэр 20 гишүүний ирцтэй байсан тэр хурлаар зааланд 4 гишүүн үлдсэн тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир та яагаад орхиж гарсан бэ? Яагаад иргэдийнхээ эсрэг санал өгсөн бэ? Яагаад чуулганы танхимд энэ боломжгүй гэж хашгирсан бэ?


Энэ бол боломжгүй биш, болох ёстой зүйл. Засгийн газрын тэргүүн мэтгэлцээн дээрээ хэлсэн. Энэ хүмүүсийн асуудлыг шийдэх ёстой, энэ бол чухал асуудал гэж хэлсэн. Гэтэл Засгийн газрынхаа эсрэг, иргэдийнхээ эсрэг ажилладаг ийм хүнээр бид төлөөллөө тавьж болохгүй ээ. Салбарын асуудлаа шийдэж чадахгүй байгаа, хүний эрхийн зөрчилтэй энэ сайдыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 16/1-д заасан байдаг тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшинг үндэслэж Засгийн газар тогтоох ёстой. Гэтэл энэ талаар нэг ч алхам хийгээгүй, иргэдийнхээ эсрэг санал өгч, иргэдийнхээ эсрэг санал өгч байгаа энэ хүнийг ажлаа өгөхийг шаардаж байна. Энэ хүндээ хариуцлага тооцохгүй бол энэ Засагт хариуцлага тооцох хүртэл явах болно." гэв.




Н.Отгончимэг