Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн буюу тухайн оны эхээр “Үндэсний эвсэл”-ийг байгуулсан билээ. Тус эвсэл үндсэндээ дөрвөн хэсгээс бүрдэж байв. Тодруулбал, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Ногоон Нам болон МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагасан хүмүүс гэсэн гурван гол хэсэгтэй байлаа.
Үүнээс гадна Д.Пүрэвдаваа тэргүүтэй бусад намаас ирсэн болон нам бус иргэдээс бүрдсэн харьцангуй жижиг хэсэг ч байв.
Гэвч тус эвслийн голлох хүчний нэг болох МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Н.Номтойбаярыг дагасан хүмүүс үндсэндээ “Үндэсний эвсэл”-ийг орхин, МАН-даа буцаж элсээд байгаа аж. Тэр бүү хэл Н.Энхчимэг тэргүүтэй шинээр нэгдсэн гишүүд нь ч МАН-д элссэн байна.
Н.Номтойбаяр өөрөө ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ МАН-д элсэх тухай яриа байгаа ч албан ёсны хэлэлцээр хараахан эхлээгүй хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг гишүүнээр элсэх бус, харин МАХН-ын жишгээр тодорхой квот тохиролцож, улс төрийн нэгдэл хийхийг хүсэж байгаа аж. Тухайлбал, Н.Энхбаярын тэргүүлж байсан МАХН МАН-тай нэгдэхдээ 30 хувийн квотыг гэрээндээ тусгаж байсан юм. Иймээс Н.Номтойбаяр ч мөн адил тодорхой хэмжээний квот, улс төрийн оролцооны баталгаа бүхий тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байгаа бололтой.
Б.Намуун
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл6
Олон хүн алж олон эмс охидыг хүчиндсэн гэмт хэрэгтэнг МАН дархалжээ.
Орос баавгай , хятад ухна хоёр МАНын баавгай ухна царайлсан мангар дүнхүү сайдуудыг эршээлдээ оруулаад байна.
махн д их л өндөр өгжэээ. одоо болих хугацаатай юу
МАХН ч итгэл үнэмшлээр нийлсэн орон даяар олон гишүүдтэй том хүчин бсн шүү. Номтойбаярын мөнгөөр худалдаж авсан хэд гуравхан хүний нам шиг биш. номтойбаяр өөрийгөө Энхбаяртай адилтгаад бгаа нь хамгийн хөгжилтэй санагдаж бн.
Монголчуудыг доорд үзэж Буриадаараа гайхуулдаг архичдад Монгол бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл нь. Хувийн нам нь Хүрэлсүхийн Буриад Ардын Намд нэгдэхгүй гээд өөр яах юм.
Буриад Энхбаяр цагтаа МАН-г хагалсан.