БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүнь хотод зохион байгуулагдах Дэлхийн оюутнуудын өвлийн спортын 33 дахь удаагийн наадам эхлэхэд 100 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, спортын томоохон арга хэмжээний бэлгэ тэмдэг болсон галт бамбарын загварыг олон нийтэд танилцуулжээ.
Наадмын галт бамбарыг “Жи Шян” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү нэр нь Хятадын соёл, уламжлалын онцлогийг илэрхийлэхийн зэрэгцээ спортын нөхөрлөл, эв нэгдэл, залуу үеийн эрч хүчийг бэлгэдэж буй гэнэ.
Дэлхийн оюутнуудын өвлийн спортын наадам нь олон орны их, дээд сургуулийн оюутан тамирчдыг нэг дор цуглуулж, өвлийн спортын төрлүүдээр ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог олон улсын томоохон тэмцээн юм. Тус наадам нь залуу тамирчдад олон улсын тавцанд өрсөлдөх боломж олгохын зэрэгцээ улс орнуудын спорт, боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Г.Бямба
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл0