Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Рио Тинто нь арбитрын шүүхийн маргаанд ялагдав. Энэ тухайд ОХУ-ын “Коммерсант” сонинд 2026 оны 09 сарын 26-нд нийтэлсэнийг толилуулъя.
Оросын “Русал” компани нь уул уурхайн олборлогч групп болох Рио Тинтогоос хохирлыг барагдуулахад 1,278 тэрбум ам.долларыг гаргуулах, зэсийн Оюутолгой ордын оператор болох Монголын Oyu Tolgoi LLC-ийн 66 хувийг шилжүүлж авах нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хэргийг 2026 оны 9 сарын 7-ны өдөр Баруун хойд тойргийн Арбитрын шүүх хаалттай горимоор хэлэлцсэн байна.
Калининград мужийн Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан тул “Русал”-ын нэхэмжлэлийг хангав гэж тодорхойлолтод өгүүлжээ. Рио Тинтогийн бүтцийн компани болох RTA Holdco Australia 5 Pty Ltd нь шийдвэрийг зөвшөөрөхгүй тул зохих шатанд давж заалдана гэв. Тус компани нь шүүхийг хөрөнгийн болон процессийн эрх зүйн хэм хэмжээг буруу ашигласан, нөхцөл байдал болон нотлох баримт зөрчилтэй гэж үзээдөөр бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байна.
“Русал” болон Рио Тинтогийн энэхүү маргаан нь австралийн Queensland Alumina Limited (QAL; энд гуравдагч тал гэж оролцож байгаа) компанитай холбоотой билээ. Энэхүү компани нь Гладстон дахь хөнгөн цагаант шорооны заводыг удирддаг юм. Энэ компанийн 80 хувийг Рион Тинто, 20 хувийг “Русал” зэмшдэг. 2022 оны 4-р сард хориг арга хэмжээтэй холбоотойгоор QAL нь “Русал”-ын боловсруулах эрхийг зогсоож, энэхүү төслөөс хассан байна. “Русал” нь хөнгөн цагаант шороо нийлүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр QAL-ыг австралийн шүүхэд өгсөн боловч ялагджээ. 2025 оны 4-р сард “Русал” нь Рио Тинтог Калининград мужийн Арбитрын шүүхэд өгсөнөөр өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.
Оюутолгой-Нэг тэрбум тонн хүдрийн нөөц бүхий, дэлхийд дөрөвт орох том уурхай юм. Rio Tinto Oyu Tolgoi Netherlands B.V. и THR Oyu Tolgoi Ltd нь 66 хувийг, Монгол Улс 34 хувийг нь эзэмшдэг. Financial Times-д бичсэнээс үзвэл нийт төслийн үнэ 18 тэрбум ам.доллар аж. 2028-2036 онд тус орд газрын олборлолтын дундаж хэмжээ нь жилд 500 мянган тонн зэс байх бол гэж Рио Тинто мэдээлж байв. Бидний таамагласанчлан “Русал” нь Оюутолгойн операторын 66 хувийг нэхэмжлэх магадлалтай юм.
Баруун хойд тойргийн Арбитрын шүүхийн материалаас үзэхэд, “Русал” нь нэхэмжлэлийн эрхээ шилжүүлсэн бололтой: Есдүгээр сарын 15-нд “Селена-М” хувьцаат нийгэмлэгийн эрх шилжүүлэн авсан тухай мэдэгдлийг шүүх хүлээн авсан ба аравдугаар сарын 6-нд хэлэлцэхээр товложээ. “Селена-М” нь 2025 оны арваннэгдүгээр сард Москва мужид байгуулагдсан ба хувьцаа эзэмшигчид нь хэн хэн болох нь тодорхойгүй, компанийн захирал нь Наталья Ожимкова. “Селена-М” сайтан дээр асуудалтай активууд, өр зээлийн нэхэмжлэл, дампуурал, өрийн бүтцийн өөрчлөлт болон нэхэмжлэлийн эрх бүхий гэрээнүүд гэсэн хүрээнд хуулийн болон хямралын эсрэг цогц үйлчилгээ үзүүлдэг гэсэн байна.
“Русал”-ын хэвлэлийн алба нь удтал зөвлөлдсөний эцэст “Коммерсантад” ийн мэдээлэв: Оюутолгойн 66 хувийг нэхсэн нэхэмжлэлийг шүүх хангасан нь Рио Тинто энэхүү шийдвэрийг Монголд биелүүлэхдээ өөрийн эзэмшлийн хамаарах хувийг зарж борлуулаад, олсон орлогоо шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг барагдуулахад шилжүүлнэ гэсэн үг юм гэв. Үүнээс өөр тайлбарыг тус компани одоохондоо өгөөгүй байна.
2024 онд Австралийн шүүхүүд нь “Русал”-ын нэхэмжлэлийн хариуд Rio Tinto, QAL хоёр нь олон улсын хориг арга хэмжээний хүрээнд ажилласныг тогтоосон гэж Рио Тинто мэдэгдэв. “Оросын шүүхүүдэд өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлгүүд нь энэхүү асуудлыг дахин эргэн авч үзэх гэсэн оролдлого бөгөөд Рио Тинто өөрийн эрхээ хамгаалсаар байх болно” гэлээ.
Дээрхий асуудлаарх байр сууриа “Селена-М”, ч Монголын тал ч илэрхийлсэнгүй.
Pen & Paper-ын өмгөөлөгч Денис Драгуновын үзэж байгаагаар нэхэмжлэгч тал нь гадаадын эрх зүйн хүрээнд шийдвэрийг биелүүлэх, мөн түүнчлэн хориг арга хэмжээтэй холбоотой хязгаарлалтуудын улмаас процесст өөр этгээдийг оруулж ирж байгаа аж. “Яковлев болон түншүүд”-ын түнш Алина Тарасова харилцан буулт хийх тухай яригдаж байж болохыг онцолжээ. Үүний боломжит шалтгаан нь одоо тодорхой хэмжээний мөнгийг аваад, шинэ зээлдэгчид цаашдын нэхэмжлэлийн зардлууд болон эрсдлийг үүрүүлэх явдал байх гэж таав. “Гадаадын хөрөнгөтэй холбоотой шийдвэрийн хэрэгжилт нь олон жил шаардаж болзошгүй” гэж тэр нэмж хэлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь “Селена-М”-д 1,278 тэрбум ам.долларыг гаргуулж авах, Oyu Tolgoi LLC-ийн 66 хүртэл хувийг эзэмшихээр хандах боломжийг олгоно гэж ”Ляпунов Терехин болон түншүүд”-ийн Анастасия Ляпунова тайлбарлалаа. Түүний үзэж байгаагаар бол Монголын компанид хувь эзэмших эрх зүйн үндэс бол байгаа аж. 1999 онд байгуулсан Орос-Монголын хоорондын харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд иргэний хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг харилцан зөвшөөрөх болон хэрэгжүүлэх тухай тусгасан. Гэхдээ Монголын шүүх нь Монголын талын мэдээллийн хангалтыг болон хариуцагч талуудын эрхийн хангалтыг шалгах ёстой. Оюутолгойн хувьцааны тохироо нь гуравдагч этгээдэд хувьцааг шилжүүлэхийн өмнө адил нөхцөлөөр бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгох үүрэгтэйг тусгасан байдаг ба энэ механизмыг нэхэмжлэхтэй холбох, эсэхийг Монголын шүүх тогтооно гэж Ляпунова нэмж хэллээ.
Монголын төслөөс хувь эзэмших асуудалд улс төрийн саад хориг үүсэж болзошгүй тул асуудлыг улс хоорондын түвшинд шийдэх байх гэж Денис Драгунов өгүүлэв. Анастасия Ляпунова болохоор шүүхийн шийдвэр, мөн хувь эзэмших нэхэмжлэл нь мөнгөн тооцоо хийх эсвэл өөр хөрөнгийг шилжүүлж авах, Рио Тинтотой тохиролцоонд хүрэх хэлэлцээрийн гол хөшүүрэг болно гэж үзвэл илүү бодитой гэжээ.
Т.ОЮУ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 11 сарын 01,
2026
Сэтгэгдэл26
Гуцваа байна .Бид рио тинтог дарамталж чадна. Оросуудыг бол чадахгүй.Тэд хөрш улс тул зүгээр л цэргээ оруулаад ирнэ
"Русал"-ын эзэн нь олигарх О.Дерипаска гэгч еврей!! Монголын хил дагуух ОХУ-ын эрчим хүчний бүх том объектуудыг өмчилдөг этгээд! Эгийн голын УЦС-ыг гацаагч гол эзэн нь энэ Дерипаска!! Оюу толгой дахь Рио-ийн хувьцааг Русал шууд авна гэж байхгүй!!! Шүүх, арбитр аль нэг талын өмч хөрөнгийг нэр зааж (Оюу толгойн 66%-ийг г.м.) төлбөрт өгөхөөр шийдвэр гаргадаггүй, нэхэмжлэлийг үнийн дүнгээр л илэрхийлдэг!!! Хэрэв Рио 66%-иас хагацах болвол эхний ээлжинд 34% эзэмшдэг Монголын талд мэдэгдэж санал болгох ёстой? Манай ЗГ яаж тэнэглэхийг мэдэхгүй?!! Тэр үед нь Женко, Батнайрамдал мэтийн оросын тавиулууд их дарамтлах л байх???
За Монгол улс дайнд бэлдэх хэрэгтэй болох нь дээ. Монгол улсын газар нутгийг дуран мэдэн авч байна. Тэгвэл оросууд өөрсдийн эзэмшил нутгаа авна гээд Украйн руу гэнэт довтолсон шигээ дайраад ирэх магадлалтай. Тийм ч учраас Эрхүүд амьсгалын замын тахал гарсан байж болзошгүй манайд халдаах санаатай байгах биз!!!!!
олон улсын асуудлыг олон улсын арбитр олон улсын шуух шийднэ, оросын нэг мужийн шуух тэр л мужийнхаа асуудлын шийднэ, олон улсын гэрээ тэнд .хамаагуй
👍
Зоргоороо гөлөгнүүд
Зоргоороо гөлөгнүүд
Оросын дарамтыг Рио Тинто хүлээж авна. Монголд Орос ахин орж ирвэл Англи хэлний хэрэглээ 0 болно. Хятадууд давхар ажиллах биз.
Новшийн Оросуудад Оюу Толгой түй ч хамаагүй
Рио Тинтогийн хогнуудыг алаад авна . Үхэл бүхнийг үүрд салгана. Үхэхээс айхгүй гэж тэнэгтэв.
Новшийн тэмбүү хужаа нарт түй ч хамаагүй.
Iim um bichij bga lalriig ulsaasaa uravsan gej barih heregtei
За Монгол улс дайнд бэлдэх хэрэгтэй болох нь дээ. Монгол улсын газар нутгийг дуран мэдэн авч байна. Тэгвэл оросууд өөрсдийн эзэмшил нутгаа авна гээд Украйн руу гэнэт довтолсон шигээ дайраад ирэх магадлалтай. Тийм ч учраас Эрхүүд амьсгалын замын тахал гарсан байж болзошгүй манайд халдаах санаатай байгах биз!!!!!
Монгол улс дайтах боломж 0 болно. Монголын хувьд тэсэж тэвчиж үлдэхээс биш дайн хийж огт болохгүй. Оросын дарамт жижиг зүйл юм. Хятадын дарамт үнэхээр Монголд хүндээр тусдаг.
Оросууд орж ирэх гээд ОТ руу дайраад Хүүкийн Буриад засгийн хууль шүүх хөөсрүүлээд байж.
Орос л биш шүү. Зэрлэг Орос бол шууд дайраад орж ирнэ.
Зэрлэг Израил өмхий хужаа хоёр л биш шүү.
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
Umhii orosuudad ugsnuus Riotinto doo baisan ni hamaagyi deer. Orosuud mafi bolgood, yaduusiig deeremdeed, ems ohidiig buzarlaad duusna shuu
Umhii orosuudad ugsnuus Riotinto doo baisan ni hamaagyi deer. Orosuud mafi bolgood, yaduusiig deeremdeed, ems ohidiig buzarlaad duusna shuu
Хогын Оросууд дандаа ингэж тэнэгтэнэ. Очисон газар болгоноо бузарлана. Доромжлоно, дээрэмдэнэ. Эд бол зэрлэгүүд, хэзээ ч засрахгүй. Монгол улс одоо асуудлаа хэнээр ч мэдүүлэхгүй шийддэг болсон. Олигархууд нь дандаа Монголыг дарамтлахыг боддог, Эгийн голыг гацаасаар, үнэгүй юм л байвал дайрч дээрэмдэнэ. Рио Тинто арай ч эд нарт дээрэлхүүлэхгүй байхаа.
Дарханыханд энэ хамаагүй
Калининградын шүүхийн шийдвэр Долоон Буудлын Должид эмээгийн үгний үнэд ч хүрэхгүй😂
Оросууд мөрөөдцийн хахаха
Шаагаарай малуудаа. Танай сонины сайтыг хакердаж устгавал таарч. Оросын өөрийнх нь арбитр гэж ямар хүүр нь бх билээ. Би арбитрийн компани байгуулаад оросын хөхөнгийг авна гэвэл оросууд ямар реакц үзүүлэх бол...
Great bezt ! I would like to apprentice wile you amdnd yojr web sitte [<a href="https://live.cableavporn.com">live.cableavporn.com</a>], how can i subscribe for a blog web site? The account helped me a acceptable deal. I had been tiny bit acquainted of this your broadcast provided bright clear concept xnxx