Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулсан билээ. Улс төрийн албан тушаалтныг томилох, чөлөөлөх нь төрийн хэвийн үйл явц. Харин Х.Нямбаатар энэ шийдвэрийг хэвийн хүлээж авсангүй.
Тэрбээр огцорсон оройдоо нийгмийн сүлжээгээр шууд дамжуулалт хийж, Ерөнхий сайд Н.Учрал руу дайрсан. “Миний нэр хүнд чинийхээс өндөр байгаа”, “Чи бантсандаа”, “Муу алиа бацаан минь, чамтай үзэлцэнэ” гэх зэргээр ярьсан нь төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн улстөрчийн үг гэхээсээ илүү хувийн өс хонзонгоо тайлж буй мэт үйлдэл байв.
Албан тушаал бол хэн нэгний насан туршийн өмч биш. Өнөөдөр сайд, хотын дарга байсан хүн маргааш ажлаа өгч болно. Харин албан тушаалаасаа буусныхаа төлөө өөрийг нь улс төрд оруулж, төрийн өндөр албан тушаалуудад хүргэсэн нам, түүний удирдлагатай “үзэлцэнэ” хэмээн мэдэгдэж байгаа нь тухайн этгээдийг л ямар өчүүхэн амьтан болохыг харуулна. Х.Нямбаатар үүнээс хойш ч нийгмийн сүлжээгээр МАН-ын эсрэг улс төрийн байр сууриа илэрхийлсээр байна.
Мэдээж иргэний хувьд үгээ хэлэх, эрх баригчдыг шүүмжлэх эрх түүнд бий. Гэхдээ Х.Нямбаатартай холбоотой гэж улс төрийн хүрээнд яригддаг олон тооны цахим хаяг, пэйж МАН, намын удирдлага, Засгийн газрын эсрэг ижил агуулгатай мэдээлэл зэрэг түгээж байгаа нь энэ бүхэн зохион байгуулалттай болохыг харуулж байна.
Эдгээр хаягууд үнэхээр Х.Нямбаатартай холбоотой юу? Хэрэв холбоотой бол үйл ажиллагааг нь хэн санхүүжүүлдэг вэ? Мэдээллийн бодлого, чиглэлийг нь хэн тодорхойлдог вэ? Намын удирдлага болон Засгийн газрын эсрэг ижил агуулгатай мэдээлэл олон сувгаар нэгэн зэрэг түгж байгаа нь жирийн давхцал уу, эсвэл зохион байгуулалттай ажиллагаа юу? Энэ бүхнийг таамгаар бус баримтаар тогтоох ёстой. Учир нь МАН-д үүнтэй төстэй асуудлаар намын гишүүний хариуцлагыг ярьсан жишиг бий. “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч асан А.Амундрагийн намын гишүүнчлэлийн асуудлыг хөндөхдөө МАН-ын дарга Н.Учрал 2026 оны хоёрдугаар сарын 27-ны Бага хурлын үеэр намын бодлого, үйл ажиллагааг “зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж”, намын бодлогыг гуйвуулсан гэх үндэслэлийг дурдсан байдаг.
Тэгвэл А.Амундрад тавьсан энэ шалгуур Х.Нямбаатарт яагаад үйлчлэхгүй байх ёстой гэж?
Намын дүрэм, сахилга, хариуцлага гэдэг тухайн гишүүний нэр нөлөө, өмнө нь хашиж байсан албан тушаалаас шалтгаалан өөрчлөгддөг зүйл биш. Нэг гишүүн намынхаа эсрэг зохион байгуулалттай мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр хариуцлага хүлээдэг бол нөгөө гишүүнд ч ижил шалгуур тавих учиртай. Тиймээс Х.Нямбаатартай холбоотой гэх цахим сүлжээ, пэйж, хаягуудын асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо шалгах шаардлагатай болж байна. Хэрэв тэдгээр хаяг Х.Нямбаатарын нөлөөллийн хүрээнд ажилладаг, улмаар нам болон намын удирдлагын эсрэг зохион байгуулалттай мэдээллийн ажиллагаа явуулдаг нь баримтаар тогтоогдвол асуудал зөвхөн Х.Нямбаатарын “үг хэлэх эрх”-ээр хязгаарлагдахгүй. Харин намын дүрэм, сахилга хариуцлагын асуудал болно.
Х.Нямбаатар бол МАН-д өчигдөр орж ирсэн хүн биш. Тэрбээр МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болж, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хүртэл ажилласан. Түүний улс төрийн карьерын бараг бүх шат МАН-тай холбоотой.
Тиймээс намынхаа дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалуудад хүрсэн хүн албан тушаалаасаа буусныхаа дараа намынхаа удирдлагатай “үзэлцэнэ” хэмээн зарлаж, улмаар намын эсрэг зохион байгуулалттай цахим ажиллагаанд оролцсон нь тогтоогдвол МАН өөрийн тогтоосон зарчмаа хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй.
А.Амундрад нэг дүрэм, Х.Нямбаатарт өөр дүрэм үйлчилдэг байж болохгүй. Энэ утгаараа асуудал “Х.Нямбаатарыг МАН-аас хөөх үү” гэдэгт бус, МАН өөрийнхөө тогтоосон зарчмыг Х.Нямбаатарт хэрэгжүүлж чадах уу гэдэг дээр ирээд байна. Шулуухан хэлэхэд Х.Нямбаатар МАН-аас хөөгдөх болзлоо хэдийнэ хангажээ.
Э.Солонго
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл19
Хогийн намаас одоо бараг гарсан чадна шүү мөхөж байгаа нам даа. Ирэх сонгуульд дараалан ялагдана хулгайчуудыг ард түмэн дахин сонгохгүй цул хулгайчууд одоо дахин ялна гэж горьдоод байгаа юм байхдаа. Их идсэний маргааш өнжөөөгөө гэж сайхан монгол үг бий.
Нямбаатар хотод өөрчлөлт дэвшил гаргасан. Үргэлжлүүлэн ажилуулсан бол овоо юм хийчих байлаа
Sonin mn яаашкаа сайт
Ядарсан ард түмэндээ хамгийн бодитойгоор үсрэнгүй ажиллаж анхаарсан хүнийг үзэн ядаж намаасаа хөөдөг нь ямар утга агуулга үзлийг илтгэж байна вэ
МАН бол ерөөсөө л ард түмни й. эсрэг намшүү дээ !
МАН БОЛ ХУЛГАЙЧУУДЫН БҮЛЭГЛЭЛ. ТӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭР УЛС ОРНОО ЦӨЛМӨСӨН МАФИ.
Мангар бацаан Тимоныг хэзээ МАН-аас хөөх гэж байна? Ээжийнхээ сургуульд Гэрт ойрхон сургууль гэсэн нэрээр мөнгө хулгайлж байна.
Бао Тао данжаад Хү Сю Жанг данжаадын хөрөнгө чинээ Богд ууланд 2 газарт нууж бариулж байгаа онгоцны буудалтай хаусууд Тэрэлжийн Бугат янхны газрын талаар ам ангайхгүй юм . Ямар аймхай өмхий хошного вэ
Бао данжаад Хү Сюй Жанг данжаадтай түрийвч нэгтэй юм биш үү?
энэ хүрэлсүх тэргүүтэы оюун эрднэнэ дараатай бүлэг хулгайчидыг бүгдийг нь зайлуул
Namiin Hianaltiin Horoo ajilaa hiihgui bulaitai busarmag humuusiig tarhi tolgoi deeree baalgaj sheelgeed udaj baigaagiin bodit jishee.
Ман Ан их идэж уудаг занхарууддаа их хайртай улам дархалдан харин 7 н буудлын должин эмээгийн амьдралыг бодитойгоор хурдтайгаар дээшлүүлэх ажил хийж чадсан хүнд их дургүй үзэн яддаг юм уу.ардын амьдралыг дээшлүүлэх нь Түй ч хамаагүй хэрэггүй ажил гэж үздэг юм байна
Хүүк Орос Буриадуудын социализмыг эргүүлж авчирлаа. "Буриад Ардын Нам" Монголд хэр удаан хаанчлах бол?
Лаларын намаас яваад өөр намд ороод гарч ирээд наад хүмүүсээ бүгдийг нь хөөж явуул
Nyambaatariig nobsnyyd syymjlej l baig!!!gehdee hiisen yumtai nehsen namtai hyn ene hyn hichneen myylyylaach doosoo orohgyi ee!!ychir ni ard tymenii nyden deer ajil hiisen gehdee eeriinhee telee bys?...ergen olonii telee ajillasan byy hyzazgaaaaaaaaaaaagelegnyyd eeeeeeee
Угаасаа МАНы байж байгаа царайны нэг илрэл. Энэ нам бүр арай л аймаар хулгайчдын нэгдэл болсон бололтой. Бие биенийгээ гүжирдэж гүтгэж, доромжилж, хорьж цагдаж байгаа нь үнэхээр аймаар. Нямдоржийн хэлсэнчлэн хэдхэн л хүн байгаа доо. Цахиур хагалах аавын хүү байгаа болов уу энэ ман.д
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
Х.Нямбаатарыг намаас хөөх нь гээд баярлах ямар хэрэг байнаа. Махын үнэ хямдрах уу. Бинзен элбэгших үү.Цалин тэтгэвэр нэмэгдэхүү.
Бүх итгэл найдвараа алдсан үед Прист Аляска (Priest Alaska) миний гэрлэлтийг аварсан. Эхнэр маань гэнэт хайр сэтгэлээ илэрхийлэхээ больж, улмаар өөр эрэгтэйг даган явсан; тэрээр бидний харилцаа дууссан гэж хэлсэн юм. Түүнийг буцааж авчрах гэсэн миний ямар ч оролдлого үр дүнд хүрээгүй. Прист Аляскагийн талаарх цахим сүлжээн дэх сэтгэгдлүүд намайг түүнтэй холбогдоход түлхэц болсон. Тэр намайг сонсоод, асуудал тийм ч ноцтой биш гэж хэлсэн; тайван байхыг зөвлөж, эхнэр маань 48 цагийн дотор өөрөө эргээд ирнэ гэж хэлсэн юм. Би эхэндээ үүнд эргэлзэж байсан ч тэрээр уйлсаар гэрийн үүдэнд ирж, нөгөө эрэгтэйтэй уулзсаныхаа дараа өөрт нь юу тохиолдсоныг тайлбарлаж чадахгүй нь гэж хэлсэн. Ингээд бидний гэр бүл дахин нэгдлээ. https://dralaskaspellcaster.mystrikingly.com хаягаар зочлох эсвэл alaskaspellcaster44@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. WhatsApp: +233 59 274 5728. Энэхүү гайхамшгийг бүтээсэнд Прист Аляска танд баярлалаа.