sonin.mn

БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирлын сонгуульд доктор Сүн Лиг нэр дэвшүүлснээ мэдэгдлээ.

Аравдугаар сарын 8-нд болсон БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ талаар мэдээлэл өгсөн байна.


Тэрбээр ДЭМБ нь НҮБ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, засаглалд чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолжээ.


Мао Нин хэлэхдээ, өнөөдөр олон талт хамтын ажиллагаа олон сорилттой тулгарч, дэлхийн эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хуримтлагдаж буй энэ үед ДЭМБ-ын Ерөнхий захирлын үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, Хятад улс доктор Сүн Лиг тус байгууллагын Ерөнхий захирлын сонгуульд нэр дэвшүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөөх хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэх зорилготой аж. Түүнчлэн энэхүү шийдвэр нь олон талт хамтын ажиллагаа болон ДЭМБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж буй Хятадын байр суурийн илэрхийлэл болохыг онцолжээ.


Мао Нин цааш нь доктор Сүн Ли Ерөнхий захирлаар сонгогдсон тохиолдолд ДЭМБ-ын үйл ажиллагааг улам бэхжүүлж, дэлхийн хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт Хятадын тал итгэлтэй байгааг илэрхийлсэн байна.


Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн мэдээллээр, доктор Сүн Ли одоогоор тус холбооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Намын удирдах хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа аж.


Г.Бямба