Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.
Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдаасаа хүслээ. Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесын олимп, паралимпэд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсөв тусгаад буйг онцолж байлаа.
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл5
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзаж амжилт хүсэн ерөөлөө Уулзалт ажилтхэрэгчээр эхэлсэн нь таатай байна.
Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй айлчлал 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй гэдэг мэдээлэл гарсан. Тэгвэл энэ тоо нэлээд дарсан тоо бололтой. Учир нь одоогоор олдож буй мэдээллээр тухайн айлчлалтай хамтатган 21 аймаг, 9 дүүргийн МАН-ын дарга, дэд дарга нарын албан тушаалтнуудыг мөн авч явсан байна
Ухаа Худаг,Цагаан суваргааас монголчууд хэзээ ноогдол ашиг авах вэ?
Монгол улсыг эзлэн авахаар 1939 онд цэрэглэн дайрч байсан Япончууд одоо 2026 онд дипломат аргаар монголыг эзлэн авахаар санаархаж байна. МАН нэг ёсондоо Японд бууж өгөх хэлэлцээр хийж байна. Монголыг эзлэн авах Японы эзэн хааны эртний хар хайрцагны бодлого одоо ч хүчин төгөлдөр байдаг.
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com