МАН-ын 21 аймаг, 9 дүүргийн намын байгууллагын удирдах ажилтнууд Япон улсад хийсэн айлчлалтай холбоотой асуудлаар МАН-ын ЕНБД Я.Содбаатар тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрээр: "МАН-ын гадаад харилцааны хүрээнд Япон Улсын Либерал Ардчилсан Намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу намын анхан шатны байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулах зорилгоор Япон Улсад айлчлал зохион байгуулсан.
Энэхүү Либерал Ардчилсан Намын айлчлалын хугацаа МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн төрийн айлчлалын хугацаатай давхцсан. Энэ нь иргэдэд буруу ойлголт төрүүлсэн байж болох юм.
Мэдээж Монгол Улсын Ерөнхий сайд нь МАН-ын даргын хувьд тус арга хэмжээний хүрээнд зарим үйл ажиллагаанд хамт оролцох нөхцөл байсан учраас томилолтын хугацааг тааруулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн Япон Улсад зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь бүтэн жил гаруйн хугацаанд яригдаж, өнгөрсөн хавар албан ёсоор хугацаа нь товлогдсон арга хэмжээ байсан.
Санхүүжилт нь хаанаас гарсан бэ?
МАН-аас санхүүжилтийг гаргасан. Онгоцны тийзийн хувьд МИАТ компанийн тухайн чиглэлд үйлдэж байгаа нислэгийн тийзийг шууд худалдан авч явсан. Нийт 110 гаруй сая төгрөгийн онгоцны тийзийн зардлыг МАН өөрийн санхүүжилтээр гаргасан бөгөөд төрийн болон улсын төсөвтэй ямар нэгэн холбоогүй арга хэмжээ болсон.
Нийт хэдэн хүн явсан бэ?
70 гаруй хүн явсан. Эдгээр 70 гаруй хүний бүрэлдэхүүнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн намын байгууллагын удирдах ажилтнууд хамрагдсан. Мөн Японы талаас манай төлөөлөгчдийн зардлыг гаргаагүй." гэсэн юм.
Н.Отгончимэг
Даваа - 10 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
хүүкийн баас