БНХАУ Европын Холбоотой үүссэн худалдааны маргаан, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Аравдугаар сарын 8-нд болсон БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Хятад, Европын Холбооны худалдааны харилцаатай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа энэ талаар мэдэгдсэн байна.
Тэрбээр Хятад улс Европын Холбоотой харилцан ойлголцож, зохих буулт хийж, хоёр талын санаа зовоосон асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгааг онцолжээ.
Мөн Хятад, Европын Холбооны эдийн засаг, худалдааны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Хятадын тал худалдааны салбарт үүссэн санал зөрөлдөөнийг сөргөлдөөнөөр бус, харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа ийнхүү дахин нотоллоо.
Г.Бямба
Баасан - 10 сарын 09,
2026
Сэтгэгдэл0