Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 9 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1035 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 996 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Э-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Д.Ү нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 140 сая төгрөгийн хахууль өгсөн, нийтийн албаны удирдах албан тушаалтан Б.С нь албан тушаалын байдлаа урвуулан өөртөө давуу байдал бий болгож, улмаар байгууллагадаа их хэмжээний хохирол учруулсан, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Б.М нь нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож төрийн өмчит хуулийн этгээдэд 539,2 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
Даваа - 10 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com