УИХ-ын ХЗБХ-ны “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол буюу "Эпштейний хэргийн" сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр: "Өчигдрийн сонсгол бол маш харамсалтай дүр зураг. Нийгэмд энэ дүр зургийг алиа хошин шог болгож харагдуулах зорилготой байсан гэж би харж байна.
Энэ сонсголд орж ирж байгаа хүмүүсийн ярьж байгаа зүйлс балмад, эгдүүцэм, инээд хүргэм, бас маш эмгэнэлтэй байсан. Төрийн ажлыг хошин шог шиг зохион байгуулдаг хэсэг бүлэг групп байна гэж би хувьдаа харж байна.
Мэдээж эд нарын ард улс төрчид байгаа. Яагаад гэвэл энэ сонсголыг зориуд бусниулж, тэнэг мангар, эрүүл бус хүмүүсийн цугларалт шиг харагдуулах гэсэн зорилготой байсан гэж харж байна.
Энэ Эпштэйнтэй холбоотой асуудлаар дэлхий даяар шуугиж, олон оронд өндөр дээд улс төрийн алба хаагчид төдийгүй хааны угсааны хүмүүс хүртэл энэ асуудлаас болж удам угсаанаасаа хасагдах, шоронд хоригдох гээд маш олон зүйл явагдсан. Гэтэл харамсалтай нь, “Мода Монголоор дуусдаг” гэдэг шиг энэ Эпштейнтэй холбоотой асуудал Монголоор дуусч байх шиг байна.
Энэ асуудал өөр улс оронд хэрэг нь шийдэгдээд өнгөрсөн бол манайд хошин шог болгож дуусгалаа. Өчигдрийн сонсголд ирсэн хүмүүсийн дунд хаана, юу болж байгааг ч мэдэхгүй хүмүүс их байсан. Зарим нэг нь хэн ч сонссон “арай, арай” гэхээр зүйл ярьж байсан. Энэ төрийг хошин шог болгож харагдуулах гэсэн зориуд зохион байгуулсан, бэлтгэлтэй үйл явдал болсон гэж би харж байна.
УИХ-ын гишүүн нь гарч ирээд “Ямар ч байсан шарж идчихээгүй юм байна” гэж даапаалж байна гэдэг бол Монголын эмгэнэл юм." гэлээ.
Н.Отгон
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл5
Монголчуудыг Хасаг гэж турхирдаг Их засгийн Нараагийн Иргэний Зориг нам Орос эхтэй Буриадуудын нам. Нэр нь хүртэл үгээр тоглоод, хувьчилчихсан үнэн шалихгүй.
Гахай Нарад монгол хүн баавгайд бариулх идүүлэх нь юу ч биш ажээ
Гахай Нараг барьж идсэн баавгай 7 хоног өөх тосоор сур харвах байх шүү
хулгайч сармагчин Хүүрсэг Дархан цаазат Богд ууланд нууцаар бариулж байгаа харшаа нисдэг тэргээр баавгайнаас хамгаалуулж байна гэх юм. Ямар даварсан ямар баян мантуу нүүрт вэ
Энэ бүдүүн авгай зайлаасай