sonin.mn


ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 9 /Kazinform/. Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадурогийн эхнэр Силия Флорес Америкийн шоронд хоригдож байхдаа өнгөрсөн зун зүрхний шигдээсээр өвдсөн байна.

Силиягийн өмгөөлөгчдийн ярьсныг эш татан Associated Press агентлаг мэдээлснийг үзвэл, түүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн бөгөөд шоронгийн нөхцөлд үр дүнтэй эмчлэх боломжгүй ажээ. Иймээс түүнийг Нью-Йорк дахь байранд 24 цагийн харуул хамгаалалт дор байлгахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж өмгөөлөгчид нь үзэж байна. Мөн Америкийн цэргийн ажиллагааны үеэр 69 настай Флоресийг хана, шүүгээ рүү хүчтэй түлхсэний улмаас “арилшгүй сорвитой” болжээ.




Тэрбээр Бруклин дэх урьдчилан хорих төвд байх хугацаандаа 11 кг турсан бөгөөд зүрхний мэс засалд орж магадгүй гэдгийг түүнд сануулсан байна. Толгой нь байнга эргэж, бие нь суларч, амьсгал нь давчдаж байгаа бөгөөд долоодугаар сард зүрхний шигдээс болсон байж магадгүй юм.  



Өчигдөр Флорес шүүхэд дуудагдсан бөгөөд энэ үеэр өмгөөлөгчид нь түүнийг шоронгоос суллаж, гэрийн хорионд оруулах тухай асуудлыг хөндсөн боловч прокурорууд барьцаагаар суллахаас татгалзжээ.





Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, “Венесуэлийн шоронд хоригдож байсан АНУ-ын иргэдийг эрүүдэн шүүсэн” гэх хэрэгт холбогдуулан Н.Мадуро болон түүний эхнэрт дахин ял тулгаж магадгүй байна. 



Б.Адъяахүү