sonin.mn

Хүүхдүүд сансар огторгуйн ертөнцийг өөр өөрийнхөөрөө төсөөлөн цаасан дээр буулгажээ. Нэг нь улаан дээвэртэй пуужингаар алс холын гаргуудыг зорих аяллыг дүрсэлсэн бол нөгөө нь хязгааргүй цэнхэр огторгуйд хөвөх сансрын нисгэгч, өнгө өнгийн гаргууд, гэрэлт нарыг зурсан байна.


Тэдний бүтээлээс хүүхдийн гэнэн цайлган төсөөлөл, ертөнцийг танин мэдэх хүсэл, сансар огторгуйн нууцыг сонирхон судлах тэмүүлэл мэдрэгдэх аж. Өнгийн харандаагаар амилсан зураг бүрд авьяаслаг хүүхдүүдийн гэгээн мөрөөдөл шингэжээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн ертөнцтэй.


Тэр ертөнцөд төсөөлөл, авьяас билэг, хүсэл мөрөөдөл өнгө өнгөөр солонгорч байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Содон ухаан” сургуулийн дизайн технологи, урлагийн багш Ч.Отгонсүрэн болон түүний авьяаслаг шавь нарыг онцолж байна. Ч.Отгонсүрэн багш шавь нартаа хандаж “Хайртай шавь нартаа хандаж хэлэхэд, өөрийнхөө авьяас чадварт итгэж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээгээрэй. Алдаа гаргахаас бүү ай. Учир нь алдаа бүр шинэ зүйл сурах боломж байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулахын оронд өчигдрийн өөрөөсөө илүү байхыг хичээгээрэй. Та бүхний бодож олсон санаа, бүтээсэн бүтээл бүр үнэ цэнтэй. Мөрөөдлөө зорилго болгож, зорилгоо хөдөлмөрөөрөө биелүүлээрэй. Өнөөдрийн бяцхан бүтээл маргаашийн том амжилтын эхлэл байдаг шүү” гэлээ.


П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин