sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тодруулбал тэрээр: "“Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч энэ асуудлыг хойшлууллаа. Харин Монголбанкны мөнгөний бодлогын талаар ярилцсан. Х.Нямбаатар лайв хийж байгааг мэдэж байгаа.


Ер нь МАН, АН гэлтгүй авилга хулгайд идэгдсэн нь үнэн. Тэдэнтэй хариуцлага тооцолгүй 10 гаруй жил болж байна.


"Бодь интернэшнл" болон МАН-ын авлига, хулгайн асуудлаар сонсгол хийх тухай бичигтэй танилцаагүй байна. Гарын үсэг зуруулахаар ирвэл эхлээд танилцаж байгаад шийдвэрээ гаргана.Над шиг хүн л Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй бол болохгүй нөхцөл байдалд өдрөөс өдөрт орж байна. АН-ын Онц Их хурлын тухайд намын гишүүд цуглаад үг хэлэх эрхээ эдэлсэн л гэж бодож байна. Ийм эрхтэй шүү дээ." гэв.


Э.Солонго