Арваннэгдүгээр сарын 19-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь буюу 92.3 хувь нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжсэн билээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төр, эрх зүйн нөхцөл бүрдээд байна. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн тэргүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах ёстой. Тиймээс сонгуулийн санал хураалт 2027 оны хоёрдугаар эсвэл гуравдугаар сард болох төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж эхэллээ.
Үндсэн хуулийн дагуу УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй. Одоогийн парламентад МАН, АН, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам болон Үндэсний эвсэл суудалтай учраас эдгээр улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах боломжтой юм.
Тэгвэл ХҮН нам Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцох бэлтгэлээ хангаж, сонгуулийн штабаа байгуулсан гэх мэдээлэл байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгыг сонгуулийн штабын даргаар томилсон бөгөөд намын дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.
Т.Доржханд нь 1977 онд төрсөн бөгөөд 2027 онд 50 нас хүрнэ.
Тогмидын Доржханд нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн улстөрчдийн нэг. Тэрбээр 1995 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг, 1999 онд Монгол Улсын Их сургуулийг төрийн санхүүч мэргэжлээр төгсжээ. Улмаар Япон улсын Хитоцубашийн их сургуульд суралцаж, 2004 онд төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Мөн АНУ-ын Харвардын их сургуульд дэд бүтцийн салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр, Их Британийн Оксфордын их сургуульд санхүүгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагджээ.
Тэрбээр ажлын гараагаа 1999 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтнээр эхэлсэн бөгөөд 2003-2004 онд Японы Сангийн яаманд дадлагажигчаар ажиллаж байв. Үүний дараа Сангийн яамны Зээл, тусламжийн бодлогын газрын орлогч дарга, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажилласан байна.
2013-2015 онд АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын санд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж, олон улсын санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр туршлага хуримтлуулжээ. Т.Доржханд 2015 оноос ХҮН намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байв. Улмаар 2021 онд ХҮН намын даргаар сонгогдсон юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, анх удаа парламентын гишүүн болсон. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намын жагсаалтаар дахин сонгогдож, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
2024 оны долоодугаар сард МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулснаар Т.Доржханд Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон. Тэрбээр энэ албан тушаалд ажиллах хугацаандаа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын асуудалд түлхүү анхаарч ирсэн юм.
Т.Доржхандын улс төрийн замналын нэг онцлог нь уламжлалт хоёр том намын гаднаас улс төрд гарч ирсэн шинэ үеийн улстөрчдийн төлөөлөлд тооцогддог явдал юм. Түүний удирдсан ХҮН нам 2020 онд УИХ-д анхны суудлаа авч байсан бол 2024 оны сонгуулиар парламент дахь төлөөллөө өргөжүүлж, улмаар Засгийн газрын бүрэлдэхүүнд оролцох хэмжээнд хүрсэн билээ. Хэрэв ХҮН нам Т.Доржхандыг Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлбэл энэ нь түүний хувьд төрийн тэргүүний сонгуульд анх удаа өрсөлдөх улс төрийн томоохон сорилт болох юм.
Э.Солонго
Даваа - 11 сарын 23,
2026
Сэтгэгдэл4
сүх үдэлтийн ажиллагаанд хороогууд, цэргийн сургууль, оюунтан, нийслэлийн ажилтан хүчээр нууцаар оролцуулж байна тээ тэгэхээр сонгуульд төрийн албыг ингэж ашигладаг гэсэн үг тэгэхээр: МАН намын олон жилийн засаглалд төрийн албаны дээд шатны бүх удирдлага МАН-ын хүмүүсийн танил тал найз нөхөдөөр дүүрсэн байгаа үүнийг засахгүйгээр АН ХҮН намд ямарч улс төрийн боломж сонгуульд ялах боломж гарч ирэхгүй тэгэхээр яах уу төрийн алба бүх шатанд жил жилээр тойрч солигддог байдлыг оруулж ирж төрийн алба гэж том бүтэцийг МАН намын харьяалалаас салгах хуулийг оруулж ирэхгүй болбол дараа дараагийн сонгуульд бас ялагдана. Сонгууль болохоор МАН намын дээд шатны удирдлага дарга нар суудлаа хадгалж үлдэх гэж тушаалаар сайн дураар чимээгүйхэн төрийн алба түүний хүчийг сонгууль ашиглан хөдөлгөж эхэлдэг. Тэгэхээр ирэх сонгуулиас өмнө бүх шатын дарга нарыг төрийн албаны хууль баталж доод шатанд оруулбал МАН-д маш том цохилтыг өгнө. МАН-ч бараг үүнийг хийхийг хүсэхгүй хийвэл дотроо дахиад дайн өрнөх болно.
МАН-ын буянаар дарга болсон цагдаа кармааны хулгайчууд асуудалтай гаруудыг дуудаад за намд санал өгнө эсвэл гэр бүлээрээ оролцсноо баталгаажуул гэх мэтээр төрийн албаны хүчийг МАН-ыг ялуулж дахин суудалдаа үлдэх намынхаа төлөө ажиллагаанд нэгддэг. Хөдөө орон нутаг бол бүр ил цайм бараг дарга хараад зогсож байна МАН-ын төлөө санал өгсөн бол дарга урамшуулал нэмж өгөх гэх мэт. Тэгэхээр төрийн албыг бузар намыг савараас салгаж эрүүл тэгш байдлаар сонгуульд оролцохгүй бол АН ХҮН дахиад ялагдана өнгөрсөн жилүүдэд МАН төрийн дээд албан тушаалд бараг бүх хүнээ зоож найз нөхөд танил талын хүрээлэл цайз болсон. Тэгэхээр төрийн албаны хуулийг өөрчилж төрийн албыг жил жилийн зайтай тойрог байдлаар солигддог болгочихход аль нэг намд үйлчилж чадахгүй болчихно. Үүнийг одоо эрт хийхгүй бол 2027-2028 оны сонгууль ялагдал хүлээгээд сууна. Хүрэлсүхийн үдэлт гээд нууцаар төрийн албыг дайчилчихаж байгаа биз тэгэхээр сонгуульд ялах гэж олон аргаар ашиглаж байна гэсэн үг FB нууц хаяг нээгээд намаа дэмж гэнэ
МАН-ын сонгогчид тоотой бас данстай тэр дансанд төрийн албан бүх шатны дарга нар ордог тэгэхээр тэр дарга нар зөөлөн суудлаа хадгалж үлдэх гэж сонгуулиар төрийн албан хаагчдыг хамж аваад МАН-ын гишүүнээ ялуулах байлдан дагуулалтандаа явнаа яг сонгуулийн үер бүгд амралтаа тохируулаад авчихна тэгээд гишүүнээ дагаад ухуулагч дэмжигч болгоод явчихна үүнийг мэдээж баримт үлдээхгүй хийнэ арын албанд ажиллана үнэгүй ажиллана дараа албан тушаал авах гэж тэр шүү дээ. Тэгэхээр төрийн алба гэдэг тогтсон дэд бүтэц хүчийг МАН намын хараа хяналтаас гаргахын тулд ирэх 2027-2028 оны сонгуулиас өмнө төрийн албаны хуулийг өөрчилж цайз бамбай үе давхарга болсон дарга нарын байрыг өөрчилж цаашдаа төрийн алба гэдэг гол хүчийг намын харьяалалаас салгаж байж сонгууль нэг талд давуу биш эрүүл тэгш явна. МАН намд ялах маш нууц нууц эвгүй тактикууд байдаг. Жишээ нь Элбэгдоржын оруулж ирсэн хар машиныг луйварддаг гэх мэтээр тэнэг хүмүүсийг сонгууль өгүүлэхгүй байх айдас үүсгэдэг. Улсаас мөнгө тараах гэх мэт.
Сонгууль болохоос 1 жилийн өмнө бэлэн мөнгө тараана барина энэ тэр цалин тэтгэвэр нэмнэ гэсэн улс төрийн сонгуульд ялах гэсэн арга залийг хуульчилж бас болиулах хэрэгтэй энэ бас нэг заль юм. Энэ хуулиудыг одоо эртхэн санаачилж оруулаад батлуулахгүй бол сонгуулиуд хаяанд ирлээ. АН-ын малнууд алаагүй баавгайн арьс булаацалдаад байгаа харагдсан эхлээд ялж авахаа бод мэдээж хувь хүний шунал байгаа түүнийг нам дотроо өрсөлдөөний аргаар шийднэ. МАН нам хэдий уралцавч 1 хүнээ гаргаад нөгөөдүүлээ дэмждэг хулгайчууд. Энэ удаа МАН бараг ялагдаад хэт сэлгэлтгүй болсон дарга нараа зайлуулсан дээр биз МАН-ын дээд тушаалын хүмүүс зүгээр ногоон гэрлээр гарч ирсэн хүмүүс болсон мөнгөтэй албан тушаалтай хүрэлсүх оюун-эрдэнийг таньдаг тэгээд боллоо. Заримдаа ялагдал бүтэн том цэвэрлэгээг авч ирдэг талууд бий дээ.