Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Б-г татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллалаа.
Хууль зүйн ухааны доктор Б. Гүнбилэгээс УИХ-ын үйл ажиллагааны талаар зарим зүйлсийг лавлаж асуулаа.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр “Найзууд” цувралын жүжигчин Мэттью Перри нас барсан юм. Түүний үхлийн анхан шатны дүгнэлтээр тайвшруулах эмийн тунгаа хэтрүүлсэн хэмээн тогтоосон. Харин түүний хэтрүүлэн хэрэглэсэн гэх сэтгэл гутрал айдас түгшүүрийн эмгэгийн үед түгээмэл хэрэглэгддэг эмийн хэрэглээний талаар хэвлэл мэдээллүүд онцолж байна.
"Эко Констракшн" ХХК Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кинг тауэр” төслийн тавдугаар ээлжийн барилгын ажлаа гүйцэтгэж буй. Ингэхдээ төслийн барилгын талбайд байрлах борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхаж байсан. Энэ асуудалтай холбогдуулан “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас зөрчлийг арилгах албан бичгийг "Эко Констракшн" ХХК-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй байна. Иймээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг нээн, шалгаж эхэллээ. Мөн нийслэлийн Хяналт шалгалтын газраас дээрх компанид шаардах хуудас хүргүүлж, хөрсний усаа соруулж байсан хоолойг лацдаж хаалаа.
Улаанбаатар хотод бүртгэлтэй 752,483 тээврийн хэрэгсэл байгаагаас техникийн үзлэг оношилгоонд ороогүй 129,929 тээврийн хэрэгсэл байна. Мөн техникийн үзлэгт орж тэнцээгүй 31,171 тээврийн хэрэгсэл байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 62 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар /2024.08.22/ мэдээлэл хийлээ.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах зүйлсийн талаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын дэргэдэх ИНЗ-ийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, "Үжин төв"-ийг үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 368 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 164 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд "Монкон групп" ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, "Монкон групп" ХХК-д хүргүүлсэн байна.
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны наймдугаар сарын 16 /ВВС/. “Найзууд” цуврал кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон жүжигчин Мэттью Перри амь насаа алдсан хэрэгт буруутай байж болзошгүй таван хүнийг Лос-Анжелесийн цагдаа нар баривчилжээ. Сэжигтнүүдийн дунд жүжигчний хувийн туслах ба хоёр эмч байна.