2025 оны намар МАН-ынхан хоёр хуваагдаж, МАН-ын даргад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар өрсөлдөж байх үетэй зэрэгцэн, сүүлийн 10 жилийн дотор анх удаа АН-ын рейтинг МАН-ыг давлаа гэсэн дүнг зарим судалгааны байгууллагууд танилцуулж эхэлсэн юм. Үүнээс улбаатайгаар АН-ын удирдлагууд АН УИХ-ын 2028 оны сонгуульд ялна, бидний рейтинг өндөр байгаа гэсэн уур амьсгалд бүрэн автах болов. Гэвч энэ бүхэн худлаа гэдгийг аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгууль харууллаа. МАН-ын рейтинг нийтдээ унасан нь үнэн ч, үүнтэй зэрэгцэн, АН-ын рейтинг өссөн гэдэг нь худлаа байжээ. МАН-ын дэмжлэг унаж буй хэдий ч АН-ын дэмжлэг нэмэгдэхгүй байна.
Ерөнхий дүнгээрээ бол иргэд МАН, АН-аас аль алинаас нь залхсан гэсэн үг. Ардчилсан Намын рейтинг өссөн гэдэг нь бодит байдал биш пиар байсан болж таарч байгаа бөгөөд тус намын удирдлагууд нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүй бол УИХ-ын 2028 оны сонгуульд МАН, АН хамтдаа унах эрсдэл байна гэсэн үг.
Учир нь аливаа улс төрийн дэмжлэг гэдэг нь нөгаа намын сул дорой байдлаас шууд бий болдог зүйл биш. Өрсөлдөгч намд итгэх итгэл буурснаар автоматаар өөр нэг намын итгэл нэмэгддэг гэсэн ойлголт өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөж байна. Иргэдийн хувьд өнөөдөр гол асуудал нь аль нэг намыг сонгох бус, харин улс төрийн намуудад итгэх итгэл нь бүхэлдээ буурсан нөхцөл байдал руу шилжиж байгаа юм.
МАН олон жил төрийн эрх барьсан намын хувьд иргэдийн хүлээлтийг бүрэн хангаж чадаагүй гэсэн шүүмжлэлтэй тулгарч байгаа. Авлига, хариуцлага, амьдралын өртөг, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг олон асуудал дээр иргэдийн бухимдал нэмэгдсэн нь тус намын рейтинг буурахад нөлөөлсөн. Гэхдээ энэ бухимдал АН-д итгэх итгэл болон хувирсангүй.
Харин АН-ын хувьд энэ нөхцөл байдлыг өөрийнх нь өсөлт гэж тайлбарласан нь бодит байдлыг буруу үнэлэхэд хүргэж байна.
Иргэд МАН-аас татгалзаж байгаа нь АН-ыг дэмжиж байна гэсэн үг биш. Энэ хоёр ойлголтын хооронд улс төрийн маш том ялгаа бий.
Өнгөрсөн сонгуулиудын туршлагаас харахад иргэд зарим үед нэг намыг нөгөөгөөр сольж санал өгдөг ч, итгэл үнэмшилгүйгээр зөвхөн эсэргүүцлийн санал өгөх байдал удаан хугацаанд тогтвортой дэмжлэг болж чаддаггүй. Тиймээс АН бодит дэмжлэгээ хэмжихийн тулд зөвхөн судалгааны тоо бус, орон нутаг дахь бодит нөхцөл байдал, иргэдийн хандлагыг анхаарах шаардлагатай.
Судалгааны байгууллагуудын танилцуулж буй рейтинг нь тухайн үеийн сэтгэл зүй, мэдээллийн орчин, улс төрийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд харуулдаг боловч сонгуулийн бодит саналын дүн биш юм. Үүнийг ялгаж харахгүй бол улс төрийн намууд өөрсдийнхөө бодит байдлыг буруу дүгнэх аюултай.
АН-ын хувьд өнөөдөр хамгийн том алдаа нь МАН-ын алдаан дээр өөрийн ирээдүйн ялалтыг байгуулж болно гэж ойлгож байгаа явдал байж мэднэ.
Иргэдийн итгэлийг зөвхөн өрсөлдөгчийн сул талаас олж авдаггүй. Харин өөрсдийн бодлого, шинэчлэл, хариуцлага, улс орны асуудлыг шийдэх бодит чадвараар бий болгодог.
Хэрэв хоёр том нам хоёулаа иргэдийн бодит бухимдал, итгэл алдарч буй шалтгааныг ойлгохгүй зөвхөн рейтинг гэгчид түшиглэн улс төрийн дүгнэлт хийсээр байвал 2028 оны сонгуулийн үр дүн тэдний хувьд таамаглаагүй өөрчлөлтийг авчирч болзошгүй.
Өнөөдрийн улс төрийн хамгийн том мессеж бол нэг нам нөгөөгөөсөө рейтингээрээ давсан тухай биш. Харин иргэд уламжлалт хоёр том намд итгэх итгэлээ алдаж эхэлсэн явдал юм. Үүнийг ойлгож, бодит өөрчлөлт хийж чадах улс төрийн хүчин л айсуй сонгуульд давуу байдалтай оролцох боломжтой.
С.Сарнай
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл31
Энэ нэг сэтгэцийн өвчтэй хужаа Баярцогтийг баривчилж тархийн зад буудаж алаач.
энэ нэг хэдэн монголчуудын замын зааж өгөхгүй бол учраа ч олох байж дээ чааваас аргагүй заяагүй амьтад
ардчилсан намын үед жижэг дундын үйлдвэр эрхлэгчид босдог нь үнэн шүү
Юнээн, МАН ых унаад байгаа юм
Монгол ардын намын ганц чаддаг юм нь сонгуулиа сайн хийчихдэг юм ! Улс орон эдийн засаг ямар байна уу тэр нь хамаагүй харин хаа очиж сонгуулиа сайн хийчихдэг юм ! Сайн хийгээд ялаад бүүр сурчихсан ! Хаа ч байхгүй бүүр урлаг болчихсон ! Ардчилсан нам ямар ч мeнeжмeнт хийгээд хэзээ ч ялахгүй ! МАН ын дээрэмчидээс салах аргаа монголчууд хэзээ ч олохгүй ! Ёстой наалдан пад гэдэг чинь эд нар байхгүй юу !!
Энэ наманцарыг татан буулга аа
захиалгатай бичвэр бнөө
Царцаа хэн сайн хийсэн нь ялж байгаа. Түүнээс рейтинг гээд байх юм аль алинд ч байхгүй. Рейтинг гэлэг үг дэндүү гоёдоно. Тухайн өдөр хэн их мөнгө тараасан нь ялдаг. Мөнгө хаана байна тннд гүйж явдаг 60 гарссан чавганцууд олон болсон тэд нарын боловсрол мэдлэг гэх юм түйч байхгүй. Нүүр амаа татуулаад гүйнэ хэн тоохов дээ Цэнгэл чавганцаа. !!!!!!
Царцаа хэн сайн хийсэн нь ялж байгаа. Түүнээс рейтинг гээд байх юм аль алинд ч байхгүй. Рейтинг гэлэг үг дэндүү гоёдоно. Тухайн өдөр хэн их мөнгө тараасан нь ялдаг. Мөнгө хаана байна тннд гүйж явдаг 60 гарссан чавганцууд олон болсон тэд нарын боловсрол мэдлэг гэх юм түйч байхгүй. Нүүр амаа татуулаад гүйнэ хэн тоохов дээ Цэнгэл чавганцаа. !!!!!!
АН МАН гэх хоёр хулгайч наманцаруудад үхсэн ацныхан рейтинг байхав дээ. Мэдрэлүүд.
АН- д Саяханы ОН-н сонгуулийн дүн бодит үнэлгээ.Яагаад Луйварчин ГХ-т холбогдож бсн Эрлийз Баярцогт болон түүний нөхөд АН-ын Удирдлагад гарсны гор.МАН аль ч Соэгуульл Ялалт бгуулах боломж нь баталгаажиж бна.АН нь Альмаарч Хугацаа Алдсаар Улстөрийн Эрхмэдэл үгүй Нийнмийн дунд нэр хүндээ алдах нөхцөл үүслээ дээ?!
Баярцогт нараас болж унасан нам Баярцогт нарыг залж өөдлөх үү бод бод бод
АН-н Баярцогт МАН-н Баяраас бол дээр. ОТ-н гэрээ байгуулагдахад Ерөнхий сайд нь Баяр байснаас Баярцогт байгаагүй.Одоо ч адилхан МАН-н дарга,ерөнхий сайд нь өөрийн тусдаа нутагтай бас буриад Учрал байгаа.
Алуурчин Баяр бас АНыг удирддаг болсон
Баярцогт Цогтгэрэл нарыг Хү Сю данжаад хөнжилдөө оруулан хошногодож байгаа нь ил болсон зүйл.
АН-ын хулгайчууд намынхаа эсрэг царцаа хийж байсан туухийг ч сайн мэднэ дээ. Тэгэхээр АН гэдэг бол хулгайч, авилагчдын нам гэсэн уг
мэдрэл гарууд л галзуу солиотой сэтгэгдэл бичих юмаа
Nam bish mongolchuud oorsdoo dald umarsar oorchiin huchin chadlaa medehgui oor busdad naiddag .Unen zovooch medehgui .Oorsdiin une tsene dotood uhsmsaraa oilgohgui oor busdaas haidag sul doroi setgelgeetei
Yaduu sul doroi hochrogdmol setgeetei huiten uuliin yaduu doroi mongolchuudad nam yamar hamaatai yum.Yadhad hel surj orchin toirnoo tserevlej hudlaa yarihgui muugaa medeed yavj bhd bolno
энэ нэг хэдэн царай болон ухаа муутай юмнуудаа солихгүй бол энэ нам явахгүй ээ. бас дээр баацог байхаар юу болох вэ
Монгол хүн угаасаа сул дорой ядуу арчаагүй урваж шаравсан бодол нь ажиллахгүй байгалийг махан биеэрээ сөрдөг. Аливаад хонцын сэтгэлээр ханддаг итгэж болохгүй хулгайч ядуу тарчиг хоолны бүтэц нь хоёрхон төрөл / мах гурил / хүнсний нөөцгүй яг голио шиг азаа үздэг. Хүн болох боломжгүй хоёр хөлтэй мал гэж гадныхан нүднээс далдуур шоолж байдаг тийм л амьтад!!!!
Элбэгдорж баярцогтоо намаасаа бүр мөсөн хөөгөөгүй цагт ардчилсан намыг дэмжигчид улам л цөөрнө өө
Эбээ Баярцогт хоёроо барьж шоронд 3 сар ядаж суулгаж байж АН цөөн суудал авна түүнээс өөрөөр боломжгүйэ.
Уг нь бол АН рейтинг сайн байж болохоор бгаа. Асуудал хаана аа байгааг өнөөгийн удирдлагууд харахгүй бгаа нь харамсалтай. Түмэн олон маш шуурхай асар их мэдээ авч бна. Яалтай билээ.
Баярцогт байсан тохиолдолд ардчилсан нам ялахад хэцүү дээ
Эдийн засаг унахаар Баярцогт од болно гэж тооцоолж байдаг аргагүйл барууны соёлтой монгол прчид юмдаа , Монгол өөршдээ
та нарт маш үнэн нэг юм хэлье. та нар ээлжилж савлаад оснгодог гэж бодоод байх шиг байна. 2016 оноор наад нийгмийн сэтгэхгүй чинь дууссан ш дээ. одоо бол хүмүүс зугээр л мухардмал сонгууль хийж байгаа тэр нь МАН. хувилбар дуусаад хий эргээд жолоодлогогүй болж байгаа учраас хүмүүс 2028 онд сонгууль өгөхгүй байх цорын ганц хувилбар үлдэж байх шиг байна
ardchilsan namiin luibarchid abilgagchid aa!!!hyrdan tonilooroi!!!ta nariin hereg ene MONGOLD hereg alga...zygeer l laazaan esegleed yabj uz!!!!ychir ni ta nar tiim ikhe namchirhaad garch magadgyi gej goridoj baigaa bol?...Saihanbileg,Elbegdorjiigpoo olj ir!!!tyynii daraa ta nart bol bolomj olgoh baih suu!!!eereer ta nartai herhebch yarih yaria alga daa....dylii godiluud .....ylas orniig byy talchyylaad bai,zailahaarai hyrdan tonil???????????????????aa...........................................................
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсын дарганцарууд гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин тэр байтугай алуурчин болчихсон гэдэгийг муусайн ялаанууд улныхан бугдээрээ мэдэж байгаа, харин Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар бодоод хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан нь эх ороноосоо урвалт !!!!!! ийм эх ороноосоо урвагчыг даргаа гэж долигнож дууддаг хумуус яаж сонгуульд амжилттай оролцох юм болоо !!!! эх ороноосоо урвалт бол тэгээд гавьяа юм уу яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????
Төрийн алба хулгайч луйварчид эрүүгийнхэн шантаажчид тэр аяараа МАН Мафиагийнхаа төлөө ажмллаж байхад аргагүйлдээ.Авилгалаар амьдраад сурчихсан улсууд юу гэж энэ тогтолцоогоо өөрчлөхөвдээ.Өөрчилвөл үхэх биз.
Энэ нөхрийн үeд АН ёстой худлаа . Ингэж ч хог болох гэж хичнээн сайхан нам байлаа ийн ийн...