АНУ, Иран энэ сарын сүүлээр техникийн хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч товлосон уулзалтын өмнөхөн хоёр улсын хооронд дахин маргаан үүссэн байна.
6-р сарын 28-ны орой Ираны албаны хүн хэлэхдээ, саяхны халдлагын хэрэг болон Ираны холбогдох нөхцөлийг хангаагүй учраас анх төлөвлөсөн техникийн зөвлөлдөх уулзалтад оролцоогүй гэлээ. Мөн АНУ-ын талаас, АНУ, Ираны хэлэлцээ 30-нд Катарын нийслэл Дохад болно гэлээ.
АНУ-аас дахин халдлага үйлдсэн болон хоёр талын харилцан ойлголцлын санамж бичгийн нөхцөл, ялангуяа Ираны хөрөнгийг царцаах тухай агуулгыг АНУ биелүүлээгүйгээс шалтгаалж Ираны тал хэлэлцээнд оролцоогүй гэж Ираны албан тушаалтан хэлжээ.
Харин 28-нд АНУ-ын албаны хүн хэлэхдээ, хоёр тал дайсагнасан үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож, техникийн хэлэлцээ үргэлжилж байх хугацаанд Ормузын хоолойгоор хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ болон Ираны хоорондын техникийн хэлэлцээний агуулгын талаар одоогийн байдлаар АНУ, Иран хоёр тал болон хэлэлцээний зуучлагч болох Пакистан, Катар зэрэг улсууд албан ёсны мэдэгдэл хийгээгүй аж.
Г.Бямба
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл1
Америк эрт дээр үеэс петро долларын ноёрхолоо хамгаалахаар олон улстай дайтаж олон улсыг сүйрүүлж байсан түүхтэй. Юүтүбээс Шатахууны төлөөх Дайн! гарчигтай видео контентыг үзээрэй.