Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, уран сайхны сэдэлтэй улс төр, уран сайханжсан иргэний хөдөлгөөн тэмцэл, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй!
Логик үзэгдэл –ХЭЛБЭР ба АГУУЛГА гэж нэг юмны хоёр тал байлаа гэхэд ХЭЛБЭР нь нэвт ялсаар ирсэн ба ялсаар ч байна. АГУУЛГА нь дандаа хоцорно, ялагдана, бараа сураг ч үгүй. ХЭЛБЭР гэдэг нь манай нийгэмд ил байж байгаа, цэцэглэн байгаа нийгмийн салбарууд, үзэгдлүүд.
Тодорхой хэлье. Түүхэнд байгаагүйгээр урлаг уран сайхан, уран зураг, уран баримал (хөшөө), чимэглэл, уран барилга, уран зохиол, шүлэг яруу найраг, магтаал ерөөл, нийтийн ба зохиолын дуу (хязгааргүй), дуучин, үндэсний чамин дээл хувцас, загварын ертөнц, бэлэг дурсгал, монгол гэр урлал, хөөрөгний урлал–“уран”, “уран” гэснүүд, тэдгээрийг дагалдах гял цал үзэгдэл (шувтан үзэгдэл) гял цал юмс хол тасархай хөгжлөө. Ном хэвлэлийн чанар чансаа, тоо хэмжээ, номын худалдаа, ном бичигч ч тоогоо алдлаа. Би 3.6-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай гээд байгаа хэрэг. Цааш нь нэмье. Монгол хүний уран сайхны сэтгэлгээ, уран сайхны дон, уран сайхны тархинд нь тохирсон Төрийн одон медаль, шагнал урамшил, ялангуяа үй түмээрээ ярайх гавьяатууд, Төрийн бүх шатны байгууллагын элдэв цол өргөмжлөл, хүндэт тэмдэг, ойн медаль, мэргэжлийн цол тэмдэг, өргөмжлөл, Төрийн бус элдэв байгууллага, улс төрийн нам-хөдөлгөөн, нийслэл дэх нутгийн зөвлөлийн бүх төрлийн шагнал өргөмжлөл дуусахаа мэдэхгүй үргэлжлэх ба залгуулаад шагналаа угаах тэмдэглэх гэж бөөн хөл хөөрцөг. Цол тэмдэг, өргөмжлөл хэвлэж цутгадаг жижиг цех урлангууд бараг 24 цагаар ажиллана. Захиалгандаа дарагдана. Xуурамч хүмүүст хавтгайруулан өгдөг хуурамч шагналын хур бууна. Би нөгөө 3.6-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн гээд байгаа юм шүү. Цааш нь ухаад үзье, харьцуулъя. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага гэж ёстой явж өгсөн харагддаг юм. Нийгмийн шинжлэх ухаан нь тэр чигтээ уран сайхны сэтгэлгээ, монгол хүний сайхан сэтгэл дээр суурилан хөгжинө. Чингис судлалаар ёстой явж өгсөн. Цаашаа ч явна.
Эрдмийн зэргүүд тасралтгүй төрнө, эрдэмтэд ярайна. Профессорууд, ШУ-ны гавьяатууд тоогоо алдсан. Араас нь “гавьяат”, “ардын” цолны донд бүх их сургууль, ШУА-ийн бараг бүх эрдэмтэд тархиа зовоон шанална. Чингис судлаач нэг сайхан залуу эрдэмтэн төрлөө дөө гэж бахархаж байтал цаад залуу нь явж явж “ШУ-ны гавьяат зүтгэлтэн” болох ганцхан хүсэлтэй!
Их дээд сургууль нь нэг үе “200” хүрээд дэлхийг дэлгийлгэж (Гиннест орсон гэсэн байх аа?) явсан чинь агуулга гэхээсээ хэлбэр хөгжсөн хэрэг шүү дээ. Сайхан сэтгэлээрээ багш, захирал, оюутан бүгд хэлбэрдээд уран сайхандаад явж байсныг дотор нь ахлах багш, дэд профессор (МУИС) байсан би маш сайн мэднэ. ШУ-ны гавьяатууд, дэд ба жинхэнэ докторууд, профессоруудыг 3.6 сая хүн амдаа хуваагаад үзээрэй. Дэлхийн ямар ч их гүрэн, гүрэн, хэр баргийн дундаж улсаас хол давна. Үйл ажиллагаанууд ярайж байна. Бөөн уран сайхан ба уран сайхны хийрхэл донгийн хэтрүүлсэн марзан, инээдтэй, хэнээтэй (дэлхийд яаж өхөөрдөн доромжилдог бол биднийг?) үзэгдэл тасрахгүй. Тэгш тоотой бүх ой, ялангуяа хөдөө орон нутагт аймаг, сумдын ойнууд шил дарна. “Сумынхаа 100 жилийн ойд зориулж боловсон жорлон байгуулах аян” ч гэж байх шиг. Арай хэтэрнээ. Аймаг, сумдын ойн баяр наадам, найр цэнгүүн тэр чигтээ уран сайхны үзүүлбэрээр дүүрнэ. Нөгөөх “100 жилийн ой”. Үр дүн гэж нэг юм байх ёстойсон! Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага нь өр болж үлдэнэ.
Сумын соёлын төвийн хүндэт самбар баяждаг байх, ганц нэг хөшөө босно. Нийтийн ба зохиолын дуундаа уярч хайлсан сум тэр чигтээ ядуу боргил амьдралдаа түүртээд үлдэнэ. Тэр байдал мөнх оршино. Нийгмийн бүх амьдрал нийтийн дуу шигээ агуулгатай.
Төрөх мэндлэх, үсний найр, цэцэрлэг сургуульд орох, төгсөх, хуримлах, тэтгэвэрт суух, тэнгэрт дэвших бүх үйл нь уран сайхныг дагуулна. Хөдөөлүүлэх ёсных нь уран сайхан хэтэрчихээд баахан лам тэжээсэн мухар сүсгийн ёслол болохоо дөхсөн. Шашин нь гүн ухаан, бясалгал гэхээсээ уран сайхны хэлбэр нь давчихсан, үл мэдэх тангад номын бүх нийтийн уншлага маягтай. Элдэв тахилга нь шашны зан үйл ч юм шиг, эсвэл уран сайхны үзүүлбэр.
Монголд элдэв баярууд огт салахгүй. Байгууллагын ой, төгсөлтийн ой, уулзсаны баяр, хөдөлмөрийн алдар, хонхны баяр, баяр баяр баяр... нөгөө 3.6-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн ийм үзэгдлийг нэрлэж баршгүй их. Нийслэлээр дүүрэн, алхам тутам тааралдах баар, ресторан, караокэ, угаалга цагаалгын газрууд энэ тэр чинь үйлчилгээний нэртэй уран сайхны мөрөөдөл дээр тоглодог зальтнуудын арга хэрэгсэл шүү дээ. Тийшээ асар их мөнгө урсгаж өр тавьж байгаагаа уран сайхнаараа тайлбарлаж сэтгээд санаа амарчихна.
Улс төр-олигархи нь уран сайхнаар явахыг яана гээч. Улс төрийн нам байгуулаад сонгуульд орж байгаа нь агуулгагүй (мөрийн хөтөлбөр, ухаанаа уралдуулах), хэлбэртээ автчихсан. Сонгогчид зөвхөн уран сайхны өнцөг ба ядуурлын нүдээр харж горьдоно.
Уран сайхны сэтгэлгээтэй ард түмэн горьдож ханахгүй, байнгын гомдол, гэхдээ сонгууль болгоноор горьдоно. Олигархи гээд байж байгаа нөхдийн баян тансаг амьдрал нь нэлдээ уран сайхны сэтгэлгээ-фантаз дээр босч хөгжинө. Үнэтэй чамин машинтайгаа нийслэлийн зам дээр олон цаг түгжрээд байж байгаа нь уран сайхандсаных нь төлөөс юм даа. Морины уяaч маш олноороо төрдөг, нутгийн бөх тойрч мафиддаг, хөөрөг, дээл хувцасны төлөө өрсөлддөг, нутгийн зөвлөлдөө очиж түүнийгээ гайхуулдаг нь хүний муу чанар биш, уран сайхных нь сэтгэл ханамж юм. Уран сайхны сэдэлтэй, мөрөөдөлтэй, дээр нь мухар сүсэгтэй тэр ард түмнийг залж чиглүүлдэг улс төрийн чамин аргачлал байна. Цаадуул нь ядуу дорой, үрэлгэн гаралган, мөнгөгүй. Тийм үл бүтэх амьдралынхаа буруутнаар өөрийгөө хэзээ ч нэрлэхгүй. Лүд барам болгоод заачих уран сайхны мэдрэмжтэй тул ердөө Төрд байгаа хулгайч нар, УИХ-д суугаа хулгайч нар, дээр нь либерал нэртэй ардчилагчид бүгд, шинээр нэмэгдсэн нь хөрөнгөө уул уурхайд оруулсан гадаадын түншүүд гээд заачихна, өөрөө бол огт буруугүй, өөрийгөө цайруулчихна! Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ.
Тамын тогоо нь уран сайхны ТАМ. Хэдэн биенээ хэмлээд хов хөөцөлдөөд сууж байх нь гоё! Сошиалд комент гэж нэг уран сайхны талбар гарч ирсэн биш хараал ерөөл туйлшрал нь ёстой сагаж хальж байна. Сошиал, зурагт, сонинууд нь тэр чигтээ уран сайхан, уран сайхны бүтээл, уран сайханжсан улс төр.
Ерөнхийдөө Монгол хүний уран сайхны сайхан сэтгэл, мөрөөдөл нь жилдээ хоёр том ойн баярт бэлтгэх, угтах, тэмдэглэх, тэмдэглэсний дараа хөөрцөглөн нэг жилдээ санан дурсах хэлбэрээр явна. Тэр хоёр нь өвөлдөө Цагаан сар, зундаа Наадам. Ганц жишээ. Зун болгон 100 хол давсан аймаг сумдын наадмуудыг дуулиантай тэмдэглэнэ. Цагаан сар, Наадам–энэ хоёр баяраа яаж баярхуу, аархуу, хүнээс дор орохгүй, муу хэлүүлэхгүйгээр тэмдэглэх вэ гэдэгт Монголын нийгэм тэр чигтээ зориулагдсан мэт нүднээ бууна. Хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхсөөр дуусах энэ их баяруудаас баахан хүн (3.6 саяуулаа) сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л үлдэнэ. Өр шир ч явж өгдөг биз.
Шигтгээ үг. Номын садан сэтгүүлч Г.Золжаргалын “Заримдаа тэнэг бодол төрөх юм” нийтлэлээс:
- Баярласан цэнгэсэн найрласан наргисан нээсэн дэлгэсэн ёслолын ажилд булагдсан л улс болжээ.
- Найр наадамд бэлэн гоёлын хувцастай ард түмэн болжээ.
- Юм юманд сүржин хэрнээ чадал зохион байгуулалт даржин улс болжээ гэж бичсэн нь яг л голоор нь олоод миний энэ хэлбэр гэдгийг тодорхойлоод өгсөн шиг.
Уран сайхны сэтгэлийн ханамж аваад санхүү мөнгөний гарлага зарлагатай үлдэв гэж улиглан бичээд байгаа чинь л нөгө АГУУЛГА нь байхгүй байнаа л гэсэн санаа юм. Агуулга байхгүйгээр хэлбэрдээд байна, хэлбэртээ (уран сайхан) живж үхлээ гэдгээ МОНГОЛ ХҮН (олонхи нь) хэзээ ч ойлгохгүй, харин бахархал болгон нийгмээрээ хөөрцөглөн хөнөглөн яваа нь өнөө цагийн гол эмгэнэл юм даа. Нийгмээрээ цирк, театрын тайз гэлтэй.
АГУУЛГА гэдэгт бүтээн байгуулалт гэсэн ганц том үгээр таглаад өнгөрөмгүй байна. Бүтээн байгуулалт дотроо бас уран сайханддаг тул ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь нийслэлд хөл гишгэх газаргүй бол барилгажилт явагдаж байна.
Барилгын салбарын гавьяатуудыг нэрлэж барах юм биш. Тоогоо алдсан. Одоо тэд бүгд Хөдөлмөрийн баатар горилон лоббидож явааг нь ч ойлгож байна. Хоёр гурван давхар хуучин барилгыг өөлсөөр муулсаар байгаад буулгана, суурин дээр нь хорь гучин давхар сүндэрлээд босоод ирнэ. Тэнгэр баганадаад байдаг, гэр хорооллын ядуусын улны давхарга хорогддоггүй ээ. Хэлбэр (тэнгэр баганадсан, нуль шил толь, уран барилгын ур хийц) байна, агуулга (гэр хороолол бахь байдгаараа) алга.
Хөдөөний аж төрөл, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа байдал нь нуль уран сайхны хүсэл мөрөөдөл дээр босно. Мал өсгөнө, бүр жар, далан сая давна. Нүүдэлчний уран сайхны фантаз, бяцхан тархи, шунал нь хослоод мал аж ахуйгаа орчин үежүүлэхгүй байсаар зуданд хиаруулаад байж байгааг нь бид харж байна.
Малд зориулсан дуу шүлэг, ерөөл магтаалдаа автаад малаа хайрласаар байгаад адаг сүүлд нь! Нийслэл ба томхон хотуудаар дүүрэн зах дэлгүүр, чингэлэг, бөөний төв, ломбард. Уран сайхны сэдлээс үүдэлтэй. Уран сайхны фантаз нь ерөөл магтаал, мухар сүсэгтэйгээ холилдоод бяцхан тархинд очиж суухаараа эдийн засгийн ийм нэг үзэгдэл болчихдог. Худалдагч борлуулагч, хувийн тэрэгний жолоочийн мэргэжил чинь нүүдэлчин хүний хэнд ч үл захирагдах эрх чөлөө нь уран сайхны мөрөөдөлтэйгөө (төдийд тэгж баяжна, ингэж мөнгөжнө!) хослоод байж байгаа нь тэр юм. Уран сайхны фантаз дээр нь тоглох залилан луйвар хэзээ ч зогсохгүй, учир нь тэгж залилуулахдаа таарсан уран сайхны горьдлого бүхий бяцхан тархинууд бэлэн зэхээстэй залилагдахаа хүлээгээд мөнхөд байж байна.
Ерөөсөө энэ их уран сайхандалтын дараа сүүдрийн далд эдийн засаг хөгждөг байх, хүмүүсийн гар дээр эргэлдэх их мөнгө, тэр мөнгийг баяр наадам, уран сайхны сэтгэл ханамжинд зарцуулдаг байх. Миний таамаг шүү.
Тун саяхны баримт. Манай орны олон улсын рейтинг. Швейцарь дахь International Institute for Management Development (монголоор Менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэн) гэдгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан-2024”-ийг танилцуулахад манай улс авьяас, ур чадварыг татах шалгуураар 67 улсаас 67 дугаарт буюу өмнөх оныхоосоо гурван байр ухарч бичигджээ. Бод доо, 67 улсаас 67-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан байна. Энэчлэн Монгол Улс хөгжлийн эрэмбэ, бодит ДНБ, түүнээс ард түмэндээ хүртдэг бодит орлого гээд яривал дэлхийд дундажаас хойшоо, арай сүүл мушгихгүй. Дундаж гэж сэтгэлээ аргалъя.
Зах зээлийн харилцаа–капитализм руу шилжээд 36 жил болчихсон улс гэхэд социализмын үеийн шагналын тогтолцоо, сэтгэхүй дээрээ уран сайхандсан ийм нэг дутуугийн комплекстой 3.6 сая ард түмэн Азийн цээжин дээр байж байна. Хүн амын 47% ядуу байна гэж саяхан СЭЗИС-ийн э/ш хурал дээр МҮХАТ-ын Ерөнхийлөгч доктор анд маань баримттай ярьж байдаг шүү.
Би л лав хувьдаа итгэсэн, бас хирдхийсэн. Уран сайхны сэдэлтэй, ерөөл магтаалаар дүүрсэн эдийн засагтай гэчихвэл яадаг бол? Нүүрс, зэс гадагш зарахгүй бол угаасаа эдийн засаггүй болчих гээд. Байгаа эдийн засаг нь нэг ёсондоо “Боомтын эдийн засаг”. Боомт зогсвол паг. “PRIUS-ийн нуруун дээр л Монгол улс тогтоод байх шиг” гэж нэг нөхөр жиргэсэн байна лээ. Яг үнэн. Ийм улсад урлаг уран сайхан мянга түм байгаад нэмэргүй. Ард иргэд нь мөнгөгүй, өр зээлтэй, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, хэнд ч худалдагдахад бэлхэн уран сайханч тийм ард түмнээрээ хөгжлийн хурдны XXI зуунд мөнхрөх нь юуны сайхан байх билээ? ЯДУУ хэрнээ баярхуу, найрч наадамч! АГУУЛГА алга! ХЭЛБЭР байна! ХЭЛБЭР бялхаж байна!
Шигтгээ үг. Төгсгөлд нь Баабарын номоос эш татвал манайхны энэ хэлбэр ба хэлбэрдэх чинь зуун зуунаас угшилтай ч юм шиг.
Ингэж бичжээ:
-Оросын колони болсныг тохиолдуулан Оросын Хаант засаг 3 сая рубль 1912 онд өгсөн. Багшийн цалин 16 рубль гэхээр их мөнгө. Энэ мөнгөөр Германд 10 мянга, Хятадад 10 мянган Аюуш бурхан (40 см) хийлгэсэн. Бүгдийг нь 1937 онд устгасан. Мөн Балбад гар хийцийн Будда (1 метр өндөр) мянгыг хийлгэсэн, ихэнхи нь устгагдсан. Жанрайсагийн барилга байгуулж 80 тохой Будда хийлгэснийг 1943 онд Орост өгч хайлуулан сумны хонгио болгосон. Улсаа хөгжүүл гэж өгсөн мөнгийг ингэж үрээд байхлаар нь оросууд үлдсэн мөнгийг хариуцуулж Козин гэж хүнийг Сангийн яаманд илгээсэн. Монголын ихэс ээлжлэн Козинтой уулзан хувийн хэрэглээндээ мөнгө гуйдаг болсон. Одоогийн энэ бүхэн эртний уламжлалтай! Уран сайхны сэдэлтэй, ерөөл магтаалаар дүүрсэн энэ гял цал нийгэмд чинь МОНГОЛ ХҮН тэнэгрэл, тэнэглэл, балайралдаа автаж гүйцлээ. Идүүлж гүйцлээ. Энэ цаг үед нь таслан зогсоохгүй бол оройтлоо!
Д.Баярхүү
Баасан - 06 сарын 19,
2026

Сэтгэгдэл1
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.