ОХУ-ын элчин сайд А.Н.Евсиков цахим хуудастаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай уулзсан талаараа мэдээлжээ.
Тодруулбал тэрээр: "Миний бие «Гацуурт Хүнс» болон «Хүнс Трейд» компаниудын төв оффисоор зочилж, тус холдингийг үүсгэн байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай Орос, Монголын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Бараг хагас зуун жилийн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэргүүн хатагтай А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар баригдсан Олон улсын хүүхдийн «Найрамдал» зусланд хүрэх замд буюу Улаанбаатар хотын төвөөс нэлээд зайд орших энэхүү аж үйлдвэрийн цогцолборын нутаг дэвсгэрийг анх харахад онцгой юм харагдахгүй юм шиг.
Гэвч сайн харвал модны сүүдэрт маш сонин зүйл нуугдан байна. Энэ нь урьд өмнө Монгол Улсын нийслэл хотын төвийг чимж байсан ч хожим нь байрлалаа хэд хэдэн удаа таагүйгээр сэлгэсний эцэст дахин суурин дээрээ залагдсан И.В.Сталины хөшөө юм.
Цаашдаа энэхүү хөшөө нь зохих ёсны байнгын байршлаа олно гэдэгт найдаж байна. Дэлхийн 2-р дайны үр дүнгээр явуулсан амаргүй яриа хэлэлцээний явцад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалж, дэлхийн улс төр хуйлран бужигнаж байхад тухайн үед тийм ч нөлөө бүхий байгаагүй хөрш зэргэлдээ улсдаа онцгой анхаарал хандуулж, ялагч гүрнүүдийн удирдагчдын анхаарлыг мөн адил Монгол руу хандуулсан хүний дурсгалыг зохистой байдлаар мөнхжүүлэх ёстой гэдэгт би итгэлтэй байна.
Энэ бол улс төрийн сонголт, үнэлэлт дүгнэлт биш, харин өөрийн орны түүхийг хүндэтгэх асуудал юм.
Хэрэв уг хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал зөвхөн Монголын нийслэлийн оршин суугчид төдийгүй Монгол Улсын нийт ард иргэд, тэр байтугай дэлхийн өнцөг булан бүрээс Монголд улам олноор хүрэлцэн ирж буй гадаадын жуулчдын хувьд сонирхол татах чухал газар, магадгүй тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү" гэжээ.
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл6
Монголд байгаа тэмбүүтэй хужаа нар тэмбүүтэй хужаагийн эрлийзүүд Сталинг маш их үзэн яддаг.
Тэнэг Оросуудыг Дэлхий нийт элэг доог болгон ярьж байна шүү дээ. Эрүүл ухаантай хүн Оросыг ойлгохгүй. Зөвхөн солиотой галзуу улсууд ойлгоод, дэмжээд байх шиг байгаа юм...
Мөнгө олох боломж гэдэг талаас харвал зүгээр л юм байна
PISDAA OROS . ENE PIZDAAG HUUJ GARGAACH EEEE
PISDAA OROS . ENE PIZDAAG HUUJ GARGAACH EEEE
Пиздаа Хужаа. Тэмбүүтэй гуйлгачин хужаа нарыг тэмбүүтэй элчин сайд гичийтэй нь хамт хөөж гаргаач ээ.