"Эко Констракшн" ХХК Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кинг тауэр” төслийн тавдугаар ээлжийн барилгын ажлаа гүйцэтгэж буй. Ингэхдээ төслийн барилгын талбайд байрлах борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхаж байсан. Энэ асуудалтай холбогдуулан “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас зөрчлийг арилгах албан бичгийг "Эко Констракшн" ХХК-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй байна. Иймээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг нээн, шалгаж эхэллээ. Мөн нийслэлийн Хяналт шалгалтын газраас дээрх компанид шаардах хуудас хүргүүлж, хөрсний усаа соруулж байсан хоолойг лацдаж хаалаа.
Энэ талаар “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ХАБЭА-н инженер Р.Ариунтуяа “Бид өнгөрсөн долоо хоногт дээрх төслийн талбайд ирж ажиллахад борооны ус зайлуулах хоолой руу “Бондушка” ХХК болон “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүй хөрсний усаа шавхаж байсан тул зөрчлийг арилгуулахаар тус компанид шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр дээрх компанийн төслийн талбайд дахин ирэхэд “Бондушка” ХХК хөрсний ус шавхаж байсан хоолойгоо татаж зайлуулсан бол “Эко констракшн” ХХК зөрчлөө арилгаагүй зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа шавхсаар байна. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгахаар боллоо” гэлээ.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ж.Жүгдэрмаа “Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг хангуулах, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, норм дүрэм стандартыг мөрдүүлэх үүднээс “Эко констракшн” ХХК-д шаардах хуудсыг хүргүүлсэн. Тухайлбал барилгын баримт бичиг, инженер геологийн дүгнэлт, суурийн нүх ухсан, суурь цутгасан акт, хөрсний уснаас хамгаалсан арга хэмжээний талаар бичиг баримтыг бидэнд ирүүлэх, мөн зөвшөөрөлгүй хөрсний ус соруулах ажлыг зогсоож, зөрчлийг арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн” гэв. “Эко констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхсанаас болж борооны ус зайлуулах хоолой дүүрч үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд ус хальж авто зам болон явган хүний замд ус тогтсон. Дээрх хэсгийн 1.1 км авто замын энэ оны 6 дугаар сард бүрэн шинэчилсэн. Гэвч ус тогтож байгаагаас болж явган хүний зам эвдэрч дахин засварлах шаадрлага үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл6
Дов жалганы үзлээр ажлаа хийдэг байсан алдарт уяач Миеэ бөгсийг нь долоодог боол улаан хацарт Батбаяр,уяач Су Батболдуудтайгаа хангалттай. Хичнээн идэх гэсэн юм. Ханаж цадах болоогүй юу.
Хөрсний усыг борооны усны шугам ру хая нь зөв шүүдээ. Түүнд сүр далайлган хэрэг нээх нь буруу. Харин зөвшөөрөл авч төлбөр төлөх үүрэгтэй байдаг
Эко Нямдаваа гэгч зав хай эр шоронд байх ёстой шүү.
Таванбогдын Баатарсайханыг шалгахгүй юм уу.Алаг үзээд байна уу
Авлига хороолол бохир усаа дунд гол руу шахдаг.Нямбаатарт маш их хэмжээний авлига атгуулаад нам дараад байгаа.
Номтойбаяр Данх Домбо хоёрын өрөөнд дайрч ороод орилуулан хошногоддог болсон гэж саарал ордноор нэг ярьцгааж