
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн ордын нэг хэсэг болох “Ухаа худаг”-ийн ордыг М-Си-Эс группийн охин компани болох “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Улмаар ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахалж, эхний байдлаар санал дүгнэлтээ өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Засгийн газарт танилцуулсан билээ. Тэрхүү санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал хүлээгдэж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гарын үсэг зурсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ гэх баримт бичиг нь хууль бус, зөрчилтэй гэрээ байна гэж үзсэн.
Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль болон тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэжээ. Түүнчлэн энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Таван толгой орд газар, тэр дундаа “Энержи Ресурс” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна.
Мөн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, энэ асуудлыг судална, эргэж танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд, мөн асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Ерөнхий сайдад УИХ-аас даалгаж шийдвэрлүүлсэн байхад энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарчээ.
Тэгэхээр Ухаа худаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна” гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Засгийн газар хэлэлцээд Ухаа худагтай холбоо санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэвч одоог хүртэл УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Ухаа худагтай холбоотой асуудал орж ирээгүй байна. Уг нь “Ухаа худагтай холбоотой асуудал УИХ-аар орж ирвэл өөрийн итгэл үнэмшлээр ард түмэнд ашигтай байдлаар шийднэ” гэх байр суурийг олон гишүүн илэрхийлээд байна. Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл15
Засгийн газрын тогтоол, протокол хуулийн акт мөн үү? биш үү? гэдгээс л бүжиглэж эхлэнэ шүү. Нэгэнт тухайн Засгийн газар шийд гаргасан бол түүнийг буцааж болохгүй. Өнгөрсөн түүх. Харин бодлогыг өөрчилж болно, төгөлдөржүүлж болно. Энд л өнөөгийн Засгийн газрын бодлого чиглэж байгаа болов уу?
тайван кофе уугаад, тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн ажиллагааг зохицуулчихна !!!!!
Удна гэдэг л өнөө юмнуудаа авч өгөлцөж авалцаж амжиж байгаагийнx манайxаан гэж авилгалаас xэзээ сална аа ккк, xурдлаач xүүрнүүдээ бүx юм тодорxой байxад
Удна гэдэг л өнөө юмнуудаа авч өгөлцөж авалцаж амжиж байгаагийнx манайxаан гэж авилгалаас xэзээ сална аа ккк, xурдлаач xүүрнүүдээ бүx юм тодорxой байxад
Удна гэдэг л өнөө юмнуудаа авч өгөлцөж авалцаж амжиж байгаагийнx манайxаан гэж авилгалаас xэзээ сална аа ккк, xурдлаач xүүрнүүдээ бүx юм тодорxой байxад
Удна гэдэг л өнөө юмнуудаа авч өгөлцөж авалцаж амжиж байгаагийнx манайxаан гэж авилгалаас xэзээ сална аа ккк, xурдлаач xүүрнүүдээ бүx юм тодорxой байxад
За мэдэхгүй юм даа, Японд бол япон хүн бүрийн хайрлан хамгаалах 107 үйлдвэр байдаг, Тоёотагаас эхлүүлээд. Улс юу ч чаддаггүй байж ажил хийж байгаа хувийн компаниа ядаж оролдохгүй байж чаддаггүй юм уу.
Эрх баригчдаа социализмаа одоо больчих оо. Хятад ч өнгөн дээрээ соц гэдэг ч хөрөнгөтний эдийн засагтай. Улс юу ч хийдэггүй, их хурлынхан нүүрсний хулгайн байж ажлаа хийгээд явж байгаа хувийнхнаар чухам яах гээд байгаан бэ, Рио тинтог яаж ч чадахгүй шулуулж байж
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
УИХ авлигачдаар,луйварчдаар цоллуудаг олон хүн суудаг,дээр нь энэ группээс санхүүждэг,дэмжлэг авдаг гишүүд Лодойсамбуу,Баярмаа,Цэнгүүн,Энхтүвшин,Энхамгалан гм олон хүн байгаа болохоор дунших нь аргагүй,ард түмэн яаралтай шийдээсэй гэж бараг 100% дэмжээд байдаг Төр,Засаг минь ээ?
Энэ төслийг авах уу, үгүй юу, Ухаахудаг яах ёстой вэ гэдгээс үл хамаараад хэлэхэд энэ Оджаргал бол одоогийн энэ нийгмийн завхрал, төрийн авилгыг хамгийн их гааруулж цэцэглүүлсэн хүн ш дээ, Дандаа авилга, лоббигоор асуудлаа шийдүүлж ирсэн, Анх юу ч үгүй байхдаа л эрчим хүчний тэндерүүдийг хуу хамж, өндөр үнээр шахаас хийсэн нь одоогийн эрчим хүчний хямралын үндэс. Ценрал таувер байгаа газар цэцэрлэгт хүрээлэн байхад л МАН-д аль 2003 онд хэдэн зуун сая төгрөг хандивалж байж буруу аргаар авсан, за тэгээд энэ цуваа хөвөрнө дөө, саяны сонгуулиар л гэхэд яаж хүмүүсийг авилгадсан байна. Зарим нь бүр зуун зуун сая төгрөг авчихаад мэдээгүй лч гэх шиг. Үлгэр юм аа нээрээ. Энэ нийгмийн дампуурал, солиорол хэзээ засрах вэ, Энэ дампууруулын үрийг тарьсан хүмүүст хэзээ хариуцлага тооцож, шударга ёс тогтох вэ??
"Мөнгөнөөс өөрийг мэдэггүй хүн" гэдэг хорт хавдар өвчинөөр хүнд өвчилсөн Оджаргалын өвчин нь эцсийн шатандаа оржээ. Ум ма ний. Ха Ха.
Оджаргал бол ард түмнйи өмч болсон Ашигт малтмалын ордуудыг ард түмнээс нүдэн дээр нь хулгайлж авсан, мөнгөнөөс өөрийг мэддэггүй, хүн чанар, хүн шинжээ гээсэн адгуусан амьтан л гэсэн үг.
мөнгө хүчтэй
хулгайч хулгайчаа шүүх үү. та нар битгий сэрүүн зүүдэл!