
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрладаг Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллаж байна.
Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-гийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Ерөнхий сайд энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын “Хантай” цогцолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй мөн танилцлаа Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл9
ахан дүүс буриадууд усанд автагдаж устаж үгүй болж ч мэднэ усгүй болоод ангарск галуут нуурыын станцууд үсгүй ч болж мэднэ усны эхэнд бузар хорт бодис орсноос уух аргагүй болно каховка шиг усан сан дэлбэрвэл замдаа бүхнийг хамна гэнт хөвсгөл нуурын ус байхгүй болж мэднэ сибирт цоорхой нүх их гарч байна усан цахилгаан станц биш цэвэр ус нь хэрэгтэй байна
Эх оронч сэтгүүлч Мөнхбаяр УЦС эсэргүүцээд шоронд орж билээ. Урвагч нохой байсан гэсэн
Монголд усан цахилгаан станцтай болох хүсэл дээр тоглож залилан хийж ирсэн хүмүүс бий. Тэд бол мэдээж эгийн голын усан цахилгаан станцын төслийн багт ажилласан луйварчид мөн. Яагаад гэвэл тэдэнд хэзээ ч ТЭЗҮ байгаагүй. Амаараа бол ТЭЗҮ байгаа гэж ярина. Амаараа бол бид барих гээд байна, гэвч орос бариулахгүй байна гэдэг шалтаг олж хэлээд Монголын ард түмэн, засаг төртэйгээ хамт хуурдаг байсан. Ийм хүмүүс усан цахилгаан станц гэдэг үлгэрийг ярьж, улсын төсвөөс төслийн багийн цалин гэж мөнгө авч иддэг байлаа. Хэн тэдний ТЭЗҮ-г үзэж шалгасан бэ гэвэл тийм шалгасан хүн байхгүй. Эгийн голын цахилгаан станцын ТЭЗҮ байхгүй атал хоосон худалд хууртагдаж ирсэн болохыг ард түмэн мэдээгүй. Монголын ард түмнийг худал хуурмаг, луйварчид дарлаж ирсэн түүхтэй.
Оюун-эрдэнэ ээ, наад Эгийн голын усан цахилгаан станцаа орхи, оросууд базаж байх зорилгоор зохиомол шалтгаар бариулахгүй. Томоохон нүүрсний ордууд дээрээ цомхон 300мв -хүчин чадалтай хэдэн станц бариулчих,Голомтын Баясгалангаас -хувь хүнээс дор улс байж болохгүй шүү! Монголд юу их байна хүрэн нүүрс л байна.Дашрамд хэлэхэд 5р цахилгаан станцаа яагаад Багануурт нүүрсний орд дээрээ барьж болохгүй байгаа юм вэ?
энэ эгийн голын станц орос монгол хоёрыг хагалж салгах гэсэн ямар нэг нам хөндлөэгийн улсын санаатай хуруу ороод байгаа юм биш биз дээ монголын ирээдүйд хортой хэрэггүй зүйлч байж болох юм
Одхүү шиг оросуудад салаавч тавьчих монгол ховор шүү
7 тэрбум төгрөг улсаас хулгайлаад амёрик зугтсан Одхүү гөлөгт шоронгийн хаалга нээлттэй хүлээж байна. Идэж ууж ханахгүй муухай новшийн залилангийн гэмт хэрэгтэн Одхүү шиг хүний үг худал хуурмаг дүүрэн байгаа.
Оюунэрдэнэ бас нэг ажлыг эхлүүлэх гэж байна. Эхлэх гэсээр байгаад 10 жил. Эхлэж байгаад 10 жил Эхний хэсгийг хийж байна гээд10. Нийтдээ 30 жил усан цахилгаан станц эхлээд зогсоно.
оо олхүү увсын тэсийн үү