АЛЖИР, 2026 оны есдүгээр сарын 11 /Kazinform/. Алжирын эрх баригчид хэд хэдэн удаа “өдөөн хатгасан эсвэл дайсагнасан” үйлдэл хийсэн хэмээн үзэж, Арабын Нэгдсэн Эмирт Улстай /АНЭУ/ дипломат харилцаагаа тасалснаа мэдэгдсэн тухай “Al Jazeera” суваг мэдээлжээ.
АНЭУ-ын талын үйлдлүүд нь олон удаа анхааруулсан хэдий ч Алжирынн эрх баригчдын хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд хүрсэн гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Тус яам мөн хоёр талын харилцааг хадгалж үлдэх бүх боломж шавхагдсан гэж мэдэгджээ.
АНЭУ-ын Элчин сайдыг Алжирын Гадаад хэргийн яаманд дуудаж, гаргасан шийдвэрийн талаар мэдэгдээд холбогдох журмын дагуу нутаг буцахад 48 цагийн хугацаа өгсөн байна. Алжирын тал баасан гаргаас эхлэн АНЭУ-д бүртгэлтэй бүх иргэний болон цэргийн нисэх онгоцнуудад агаарын орон зайгаа хаажээ. Харин хоёр улсын хооронд үйлддэг арилжааны нислэгүүдэд одоо хэрэгжиж буй хэлэлцээрийн хугацаа 2026 оны эцэст дуусах хүртэл уг шийдвэр үйлчлэхгүй байна.
АНЭУ-ын Гадаад хэргийн яам Алжирын эрх баригчдын гаргасан шийдвэр түр зуурынх байна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Тус яам мөн Алжирын ард түмнийг хүндэтгэдэг болохоо онцолж, хоёр орны ард түмэн хоорондын харилцаа, холбоо чухал болохыг тэмдэглэсэн байна.
АНЭУ-ын Ерөнхийлөгчийн дипломат харилцааны асуудал хариуцсан зөвлөх Анвар Гаргаш үүсээд буй нөхцөл байдлын талаар “X” нийгмийн сүлжээнд тайлбар хийхдээ, дипломат харилцааг "бодитой хандлага, харилцан ойлголцол, ашиг сонирхлын тодорхой байдалд" тулгуурлан хөгжүүлэх ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Алжир улсыг шууд дурдаагүй байна. Бүс нутгийн хэд хэдэн асуудлаар санал зөрөлдсөний улмаас Алжир, АНЭУ-ын харилцаа сүүлийн жилүүдэд хурцаджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл1
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com