Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр: "Шонхор шувуу барихтай холбоотойгоор Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан гэх хэрэг дээр гадаад улсын иргэний гаргасан гомдлын дагуу Монгол улсын иргэн "Э"-д бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны 8-р сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багт түр байрлуулсан ажилчдын кемпийн байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, дураар авирлаад байна гэх гомдол мэдээлэл ирүүлснийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Засгийн газрын 2025 оны 11-р сарын 24-ний өдрийн 137-р тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” ХХК нь газрын тос эрэн хайх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Монгол лсын нэр бүхий иргэд нь дээрх түр байршуулсан тоног төхөөрөмж, ажилчдын кемп рүү газрын тос зөвшөөрөлгүй олборлох гэж байна гэдэг шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл үүсгэн шалгаж байна.
Дээрх нэр бүхий иргэдэд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Мөн 4 иргэнийг хойшлуулашгүйгээр баривчилсан. Ингээд өчигдөр буюу 2026 оны 8-р сарын 16-ний өдөр нэг иргэнийг шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон." гэв.
Лхагва - 08 сарын 19,
2026
Сэтгэгдэл2
Улс ороноо газар нутагаа хужаануудад ухуулсаар л бхуу Наад газарийн тос чинь ундрагтай биш нэг л өдөр дуусах бх шүү Хойч үедээ юу үлпээх гээд бгаа юм бэ .Газар нутагаа хамгаалдаг нь зөв
Г.ГАНБОЛД: НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ 21 МЯНГАН МАШИН ХИЛЭЭР 5000 УДАА ХООСОН ГАРСАН