Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн мөртлөө, нөгөөх шатахууныг нь хэдэн монопол компани дамлаж авчирч зардаг. Тэр утгаар нь хөөвөл, Монголын төр шатахуун импортлогчдын атганд байгааг харуулна. Үүнийгээ шатахуун импортлогчид мэдэхийн дээдээр мэддэг бололтой. Төрд шахалт үзүүлж өндөр дүнтэй татаас авна. Нийлж хуйвалдаж байгаад үнээ нэмнэ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед О.Магнай ШӨХТГ-ын дарга болоод хуйвалдаж үнэ нэмсэн шатахуун импортлогчдыг торгож барин цочроо өгч байв.
Торгуулж ч үзэлгүй дураараа ашиг хийдэг бизнес байв шүү дээ. Түүнээс өмнө Монголын төрд эрхэлдэг байсан. Ялангуяа С.Баярын үед бол “бандайтал” даварсан гэдэг.
Н.Алтанхуягийн үед О.Магнайгаас тэгж нэг цочоод, түүнээс хойш Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, одоо Н.Учрал нарт шантааж шахалт үзүүлсээр ирсэн гэдэг. Үнэнийг хэлэхэд, шатахуун тасарвал ард түмэн бухимдана. Ард түмэн бухимдах нь эрх барьж байгаа улстөрч, улс төрийн хүчинд халтай. Тиймээс, шатахуун импортлогчдын шаардсаныг биелүүлж, санаснаар нь хийнэ. Энэ зуны баяр наадмын өмнө ч ийм л үйл явдал болсон. Шатахуун импортлогчдын шахалтаар шатахууны агуулах сав барих мөнгө хөрөнгийг улсын төсөв буюу та бидний төлсөн татвараас төллөө. Уг нь шатахууны тусгай зөвшөөрлийг агуулахтай аж ахуйн нэгж авах тухай хууль журамд нь заасан байдаг. Мөн шатахууны үнийг литр тутамд дахин дахин нэмүүлсээр лав 500 төгрөгөөр ахиулчихлаа. Үүнээс гадна шатахуун, шатах тослох, дагавар бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэчихлээ.
Монголын төр шатахуун импортлогчдын үүнээс өөрөөр яаж тултал дэмжих билээ дээ. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Шатахууны хангамж сайжирсан, дугаарлуулахгүй олгодог болно” гэж мэдэгдээд байсан ч байдал хэвээрээ долоо хоногийг эхлүүлэв.
Гэтэл тэд ханаагүй бололтой. Засгийн газарт дахин шаардлага тавьсан байж магадгүй байна. Учир нь АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр бухимдаж “Ерөнхий сайд, АҮЭБ-ийн сайд, төрийн бүх агентлагууд шатахуун импортлогчдыг гадаад улсаас төрийн шугамаар хөөцөлдөж экспортын квот авч өгөхөөс аваад татвар, гааль, тээвэр гээд дэмжиж болох бүх талаар дэмжиж байна. Гэтэл зарим аж ахуйн нэгж шатахуунтай байж зарахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан хошуугаар олгож ард иргэдийг бухимдуулж байна.
Хямралын үед онцгой горимоор ажиллаж төрийн өмнө ард иргэдэд үйлчлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол торгоно, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцална” гэж мэдэгдэв. Сайдын хэлснээс “Зарим аж ахуйн нэгж шатахуунтай байж зарахгүй байна” гэдэг үг маш ноцтой.
Үнэхээр ч хот тойрсон, томоохон аймгийн агуулахууд олон улсад нэрээ дуурсгасан “нефтийн магнат”-ын мэдэлд очсон. 2-3 жилийн өмнө худалдаад авчихсан. Тэр л тэдгээр савандаа шатахуун хадгалж байгаа гэх мэдээлэл гадуур дотруур яригдаад байгаа юм. Тэр этгээд зарим том компанийг ч өөрийн болгосон. Үнэ нэмэх, татвар тэглэх, агуулах барих бүгд түүнд ашигтай. Ер нь бол Монголын нийт импортын шатахууныг дээр хэлснээс гадна 2-3 хүн л мэддэг. Тэд аятайхан байвал үнэ тогтвортой, хангамж хэвийн байна. Хэрэв дургүй нь хүрвэл өнөөдрийн энэ эмгэнэлт байдал үүснэ. Тиймээс “Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа дарсан бэ” гэдэг анхаарал татаж байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 09 сарын 08,
2026
Сэтгэгдэл13
Энэ сайд бүр нэр хүндгүй гар боллоо шүү
Цуцлаачээ тэгээд, эрх мэдэл мөнгөтэй улсуудын өмнө сайд хүн шиг баавартай бай л даа, дээрэлхүүлээд л гоншгоноод байвал наадуул чинь улам давраад байгаа биз дээ
Давхар дээлээ тайлаа чиний хийдэг ажил биш ээ
Дамдиннямдаа ч биш юм. Ерөөсөө шатахуун нь орж ирэхгүй байгаагаас л юм. Нөгөө "Зоригийн аллагыг мэргэжлийн, хар шилтэй, богинэо долгоны холбоогоор ярьсан хүмүүс алсан" байх гэж боддог шиг энэний цаана аймаар том асуудал байгаа, тийм учраас шантаажлаад байна гээд, том хэрэг илрүүлэх гээд хүмүүст хүлээлт байна. Гэтэл ердөөсөө орж ирэх нь бага байгаа юм. Захиалгын 65-70 хувь өгөөд байхаар, эхлээд нөөцөө гаргана, дараа нь шууд вагон цистернүүдээс хамааралтай болно. Энэ үед бүх станцууд хоосон байна. Ирсэн шатахууныг нь зөөгөөд ч элсэнд ус асгах мэт л болно. Дээрээс нь хүмүүсийн сэтгэлзүй байна. Энэ байдал хэвийн болохын тулд орж ирдэгээсээ 2 дахин их шатахуун орж ирж байж л шийдэгдэнэ. Захиалгын биелэлт 60-70% - Амралт аялал жуулчлалын үе хэрэгдээний өсөлт-Нөөц багассан-ШТС-үүд хоосорсон-Хүмүүсийн сэтгэл зүй дүүргэх сонирхолтой болсон- Агуулах хоосорсон- Вагоноос шууд хамааралтай болсон- ингээд л очер ихсээд л байна. Үүнийг л давж гарахын тулд ажиллаж байна. 2 Дахин их бензин ирэх хэрэгтэй
ТӨР импортлогч компаниудад үзүүлж болох бүх хөнгөлөлтийг үзүүлсэн. ОДОО импортлох эрхийг төрдөө авч, хувийн компаниудын эрхийг цуцлах ёстой. ТӨРийн нефть импортлогч компани засгийн тогтвортой байдалд ч хэрэгтэй.
Манай гуйлт хүсэлтээр зөвхөн манайх болон Киргиз хоёрт зориулж нэрдэг евро-2 стандартын АИ-92 бензинийг Орос дотооддоо хэрэглэдэггүй юм. Орос евро-5 стандартад шилжээд удаж байна.
Найзаа Орос ах нар чинь бензингүй балраад евро -2,3 (к-2, 3 гэсэн үг) бензин бүх нутагта зарах блрлууж болох тогтоолсарын өмнө гаргачихсан шүү.
Ухна ишигний зовлонг ойлгохгүйтэй адил тэд нарт ч бас асуудал байгаа л байх
Содмонголын Анандбузар гээ ч даварсан хулгайч онгоцны 1000т шатахууныг 1т г саяаас дээш өгнө гээд хав дарж бна гэтэл Солонгост 1т шатахуун 4сая л бна төр гэж бна уу төрийн дээр энэ хэджэ компани бна уу
Tur gej baigaa bol cuclaach licenziig ni. APU sdagaas aigaad chadahgui hevtjiij ac cin
Bitgii yari, shuud tsutsal. Take them to the Justice n get them behind bars, effective Now. Start probe immediately spanning through last 5 to 10 years. There will appear allegedly genuine Star Evidences per every Individual Importers, name by name. It's disgusting to have them as Parliament Members.
Одоогийн энэ төрд чадвартай ганц ч хүн байхгүй.
энэ шатахуун дарагчдыг компаницдыг хориглон зогсоож орсын компаниудад эрх зөвшөөрлийг нь өг дерепатскийд өг