sonin.mn

Олон улсын атомын энергийн агентлагийн Удирдах зөвлөл 9-р сарын 9-нд Ираны цөмийн асуудлыг хэлэлцэв. БНХАУ-аас Олон улсын атомын энергийн агентлагт суугаа суурин төлөөлөгч Ли Сун энэ үеэр хэлэхдээ, "Америк, Израил Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтад байдаг Ираны цөмийн байгууламжуудад цэргийн цохилт өгсөн нь Иран болон тус агентлагийн баталгааны хяналт шалгалтын хамтын ажиллагаанд ноцтой нөлөөлсөн" гэжээ.


Ли Сун онцлохдоо, улс төрийн сөргөлдөөн Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, тогтоолыг хүчээр батлуулах нь зөрчилдөөнийг улам хурцатгах болно. Улс төр, дипломат арга замаар шийдвэрлэх нь Ираны цөмийн асуудлаас гарах цорын ганц гарц мөн. Өнөөгийн тулгамдсан зорилт бол нөхцөл байдлыг намжааж, яриа хэлэлцээний замд эргэн орох явдал юм. Хятадын тал Ираны цөмийн асуудлыг улс төрийн арга замаар шийдвэрлэхэд түлхэц өгч, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийн төлөө цаашид ч хүчин чармайлт гаргана гэсэн байна.


Мөн өдөр Олон улсын атомын энергийн агентлагийн Удирдах зөвлөл Америк, Их Британи, Франц, Германы санаачилсан Ираны цөмийн асуудлаарх тогтоолыг санал хураалтаар баталжээ. Хятад, Орос, Нигер улс эсрэг санал өгч, хөгжиж буй найман орон түдгэлзсэн санал өгсөн байна.


Г.Бямба