Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан: "Энэ долоо хоногийн Даваа гаригаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн. Энэ хүрээнд байнгын хороодоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Ардчилсан намын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, инфляц өндөр байгаа энэ үед төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн учраас Засгийн газар нэн яаралтай төсвийн тодотголоо УИХ-д өргөн мэдүүлж, УИХ ээлжит бусаар төсвийн тодотголыг ирэх оны төсөв батлагдахаас өмнө хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн.
Энэ хүрээнд УИХ төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол эдийн засгийн бодит нөхцөл байдалтай огт уялдаагүй байна.
Эдийн засгийн нөхцөлийг дордуулах, инфляцийг хөөргөх төсвийн тодотгол өргөн мэдүүлсэн. Энэ талаар бид УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар зарчмын шүүмжлэлээ хүргүүлсэн. Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүний улмаас төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдэж, 2 их наяд 50 тэрбум төгрөгөөр өссөн нь бодит нөхцөл байдалд нийцсэн шийдэл огт биш юм. Төсвийн бодлогоор инфляцийг бууруулах бус улам хөөргөх ийм бодлого хэрэгжүүлж байгаа нь Засгийн газрын эдийн засгийн алдаатай бодлого.
Энэ дашрамд хэлэхэд, зөвхөн төсвийн бодлогоос гадна наадмын үеэс эхэлсэн шатахууны үнийн өсөлт, мөн цахилгаан, эрчим хүч, дулаан, цэвэр ус зэрэг суурь үйлчилгээний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор инфляц хэрхэн өсөх талаар дараагийн үнийн шок, давалгаа эхлээгүй байна. Бид хүнд эдийн засгийн нөхцөл байдал руу орж байна.
Аль болох үнийн өсөлтөөс сэргийлж, хувийн хэвшлээ дэмжих ёстой. Засгийн газар өөрөөсөө эхэлж, төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхотгох, давхардсан төсөл, хөтөлбөрүүдийг бууруулах замаар урсгал зардлаа танах боломжтой. Гэтэл Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Би ард түмнээсээ харамлахгүй" гээд хувийн хөрөнгөө тарааж өгч байгаа аятай мэдэгдлүүдийг хийж байна. Төсвийн алдагдлыг 2 их наядаар нэмсэн байдлаар батлах юм бол улсын өрийн хэмжээ мөн энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Улсын өр сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Бид гадаад эдийн засгийн таатай нөхцлийг ашиглаж чадсангүй. Тийм ч учраас өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өрийн хэмжээ 40.2 тэрбум долларт хүрээд байна. 2016 онд МАН-ын зүгээс АН Монгол Улсын иргэдийг 15 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа гэж байсан бол, өнөөдөр нэг иргэнд ногдох өрийн хэмжээ 40 сая төгрөг болсон" гэв.
М.Чой
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл10
Би ард түмнээсээ харамлахгүй гэдэг үг яаж олдвоо?
#ФОКУС_ФАКТ УИХ-аар хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотголд Боловсролын яам Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их Засаг Кинг" сургуульд 640 хүүхдээр тооцож, 3.520.000.000 /Гурван тэрбум таван зуун хорин сая/ төгрөг өгөхөөр төсөвлөсөн нь баримтаар ил боллоо Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал “Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд хүн байж юу гэж тийм юм хийх вэ” хэмээн мэдэгдээд байсан юм
Монголын газар нутаг баялагтайгаа, хүн амтайгаа тэр чигтээ гадаад өрөнд явж хулгайч нар бүгд толгой дараалан цаазлуулаад дуусах ирээдүй харагдаад байгаа юм биш үү?
тэр өрийн дийлэнхийг чиний эцэг Фортуна бий болгосон шүү
Идэхийг нь иргэд, компаниуд идсэн
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Адилхан пяздаанууд байж
Манан
Эмэгтэй хүн богино ухаантай урт үстэй гэж юутай үнэн үг вэ. Чи баярцогт,лгбтдорж хоёрын балгаар Оюутолгойн гэрээг хийж Монгол улс өрөнд орсныг одоо болтол мэдэхгүй ийм балай тэнэг юм донгосч байгаа бол арай гэмээр тэнэг амьтан болж таарлаа. Фортуна согтуудаа хийчихсэн юм уу хаашаа юм.
Mongol ylasiin eriin asyydaliig sonordyylsan ni chyhal,gehdee tanai ardchilsan nam yuch hiij chaddaggyi etgeedyyd baisaniig yneniig chini yarij baisan baih syy!eneeder 40sayaiin erend orood baigaa bol MAN6erhbis ereen darah talaar ta hoyoroor heluultgyi medeej baigaa baih aa!elen nobsnyyd aa tanai nam yagaad ch teroiin ajil hiij diilehgyi gyrinhai nobsnyyd s deeee!