Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албан тушаалтнууд нийслэлд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа.
Энэ үеэр нийслэлийн агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах шийдлүүдээ танилцуулсан юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 51 хувийг гэр хорооллын 191,926 яндан, 31 хувийг автомашины бохирдол, 12 хувийг 273 уурын зуух, 6 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд нийт 73,862 өрх амьдарч байгаа ажээ. Нийслэлээс агаарын бохирдлыг 50.5 хувиар бууруулах дараах шийдлүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ.
Баянхошуу, Шархад зэрэг 6 дэд төв, 89 дахин төлөвлөлтийн бүсэд 17,323 янданг цөөлж, агаарын бохирдлыг 11.5 хувиар бууруулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, дэд төвүүдийг ашиглалтад оруулна. Баянхошуу, Шархад, Толгойт, Дамбадаржаа зэрэг 6 дэд төв, 89 дахин төлөвлөлтийн бүсэд 17,323 янданг цөөлж, агаарын бохирдлыг 11.5 хувиар бууруулна. Мөн нарны эрчим хүч болон шингэрүүлсэн хийн түлшнээс цахилгаан, дулааны хэрэглээг хангах олон төрөлт шийдлийг 73,862 өрхөд нэвтрүүлнэ.
273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна
Уурын зуухнуудыг шингэрүүлсэн хийн түлшинд үе шаттай шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар найман уурын зуухыг шилжүүлээд байгаа бөгөөд цаашид 273 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлж, агаарын бохирдлыг 10.5 хувиар бууруулна.
Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулж, жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулна
Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай “Нүүрс пиролизийн үйлдвэр” байгуулна. Ингэснээр ирэх оноос хагас коксон түлшийг дотоодоосоо хангахаас гадна, 450 шинэ ажлын байр бий болж, жил бүр гадагш гардаг 350 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ.
Цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэнэ
Нийслэлд зорчиж буй 2700 орчим цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэж, цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж гааль, онцгой албан татвар, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татвараас 100 хувь чөлөөлсөн. Цаашид төлбөртэй зогсоолын эхний хоёр цагийг үнэгүй болгож, авто зам ашигласны татвараас 100 хувь чөлөөлнө.
400 сая ам.долларын ногоон санхүүжилт татна
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр COP17, Дэлхийн банк, UNDP, GGGI зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, ногоон санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж байгаа ажээ. Нийслэлийн удирдлагууд асуудал үүссэний дараа төсөв зарцуулж, арга хэмжээ авах бус инженерчлэлийн бодит тооцоолол, хөрөнгө оруулалтад тулгуурлан агаарын бохирдлыг үе шаттай бууруулна гэдгээ илэрхийллээ.
Бямба - 09 сарын 12,
2026
Сэтгэгдэл12
Хүрэлсүхийн хүргэн, Учралын хошного сда зайлаарай чи.
Хүрэлсүхийн хүргэнд Учрал хэдэн тэрбумыг төсөвлөж уулгаж идүүлэх гэж байгаа бол. Удахгүй шалгалтаар ил болноо. Энэ муу сда нэг их удаан ард түмнийг янаглан хорлохгүй биз..
Нямбаатарын хотын дансанд үлдээсэн 2,6 их наяд лав 20-иод хоногийн өмнө 1,4 их наяд болж буурсан байсан. 2,3-хан сарын дотор яаж цөлмөснийг нь тооц доо.
BAS 1 ULGERCHIN YUM BISHUU . NUGUU OYUERDENE GJ BALAI HIG
Бухан бяруу минь цахилгаан машин дэмжиж суухаар гэр хорооллын асуудлаа шийдвэрлэ
ялгаагүй одоо байгаа машин дээр тавин мянга---------------
Бактэр байсан бол ямар их ажил амжих байсан бол?! Хайлаастын уулзварыг бас л мартаа юу? Тэр балай сүмийг нураагаад туслах зам тавиач!
сүмүүдийг нурааж ардтүмний газрыг чөлөөл------------
Өмхий тэмбүү хужаа барууны орнуудад зарагдахгүй байгаа цахилгаан машинаа монголд шахаж зарж байна.
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com

Учрал зайлахаар энэ баньд бас зайлах байх шүү.