Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн төрийн айлчлал өндөрлөлөө.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болсон энэ айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо.
Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д, Засгийн газар болон байгууллагууд хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрахаар тохиролцлоо. .
Талууд олон улс, бүс нутгийн түвшинд гаргасан санал, санаачилгуудаа дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.
Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яаманд болсон “Монгол-Монтенегрогийн дугуй ширээний бизнес уулзалт”-д 70 гаруй төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг эрэлхийлэн, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сууриа тавилаа.
Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочиллоо.
Энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудас нээж, харилцааг бататган бэхжүүллээ.
Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Мөнхтөр болон албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.
Лхагва - 09 сарын 30,
2026
Сэтгэгдэл1
Dear politicians: America is changing. The establishment has humiliated America.American families were left in the dark because of the rotten establishment. The values of the free societies-free speech; separation of powers;rule of law;law and order;no one is above the law;free and fair competition were ignored. The values of democracy and capitalism were misinterpreted because of deep brain washed crooked politicians and their cronies. Because of this America is changing for better and brighter future. America is the nation of builders and developers.American is the person who respects and protects freedom and human dignity . Sincerely Iron Leader the Great