ДАЛЛАС, 2026 оны есдүгээр сарын 11 /TASS/. Конгрессын завсрын сонгуулийн өмнөх Бүгд найрамдах намын анхны их хурал болж буй “American Airlines Center” ордноос 4 орчим км-ийн зайд орших, Техас муж улсын Даллас хотын захиргааны байрны өмнө “Бид ард түмэн: Ардчиллын төлөөх цуглаан” болж байна. Хэдэн зуун хүн оролцож буй уг жагсаалыг Техас муж улсын хүний эрх, олон нийтийн болон үйлдвэрчний эвлэлийн 10 гаруй байгууллага зохион байгуулж байгаа аж.
Хотын захиргааны байрны өмнөх талбайд жагсагчид сонгуулийн эрх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд болон цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалахыг уриалсан лоозон барьж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний цагаачлалын эсрэг бодлогыг шүүмжилж байна.
Жагсаалыг зохион байгуулагчид хууль сахиулах байгууллагынхантай мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд их хурал болж буй ордны дэргэд бус хотын захиргааны байрны өмнөх талбайг зориуд сонгосон гэжээ. "Бид энэ талбайг сонгосон шалтгаан нь энэ барилга бол ард түмний өмч юм. Даллас хот болон муж улсын оршин суугчид бүгд энэ бол ард түмний төлөөх жагсаал гэдгийг харах ёстой" гэж зохион байгуулагчид хэлжээ.
Жагсаал ямар нэгэн зөрчил мөргөлдөөнгүй үргэлжилж байна. Тайзнаас 100 орчим метрийн зайд Д.Трампыг дэмжигч хоёр хүн чанга яригчаар Ардчилсан намынхны эсрэг уриа лоозон хашхирч байгаа хэдий ч тайзнаас үг хэлж буй хүмүүсийн дуу хоолой, цугласан олны алга ташилтад дарагдан сонсогдохгүй байна.
Пүрэв гаргийн өглөө эдгээр хоёр хүн их хурал болж буй ордны ойролцоо болсон идэвхтнүүдийн эсэргүүцлийн цуглааныг тасалдуулахыг оролджээ. Жагсаал болж буй газрын ойролцоо цагдаагийн хэд хэдэн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна гэж ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл9
ДАЛЛАС РОБЕРТ КЕННИДИЙГ БУУДАА БИЗ ДЭЭ АЮУЛТАЙ ГАЗАР ГЭСЭН ШҮҮ
Жон Кеннеди
Роберт Кеннедиг ЛА д
Ардчилсан намын эдгээр хөлсний жагсагчид 2022-2024 ардчилсан намын засгийн газар украиныг санхүүжүүлж байхад эсэргүүцлийн жагсаалаа хийхгүй яагаад таг чимээгүй байсан юм бэ? Трамп Ардчилал гэж хаана ч байхгүй гэж хөлдүү толгой америкчуудад европчуудад сануулж хэлсэн шүү дээ. Ардчиллын ард еврейчүүд барууны хаадууд тэрбумтангууд элитүүд улс төрчдийн ашиг сонирхол байдаг. хахаха
Ард нь хэн ч байлаа гсн ардчи лал хүн төрөлхтөнд хэрэгтэй!!!
Эргүү аймхай өмхий Хонь БАРАН Чугча чамд ямар хамаа байнаа.Хаяа олдсон хатсан өвсөө идээд бэлчиж яв за.Хонио
Jean Kennediig ch byydsan....1963onii 11sariin 23nd............byydsan hyn ni barigdsan ylas teriin holbootoi baisan...........
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com