Өрсөлдөх чадвараа дээшлүүлж, 2030 он гэхэд Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгох зорилтыг тус хотын захиргаа дэвшүүлжээ. Энэ хүрээнд гол чухал төслүүдийг хэрэгжүүлэхэд 86.1 их наяд /64.3 тэрбум ам.доллар/ вон зарцуулахаар төлөвлөсөн байна.
Энэ мөнгийг хотын хүн амын амьдралын чанарыг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэсэн 100 том төсөлд зарцуулах юм.
Эдгээрээс заримыг нь дурдвал, гэрээсээ гараад 10 минут явах зайд спортоор хичээллэх бүсүүд байгуулах, хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн үйлчилгээ бүхий нийтийн тээврийн тасалбарыг 500 мянган залууст олгох, жолоочгүй автобусны тоог 2030 он гэхэд 500-д хүргэж нэмэгдүүлэх зэрэг төслүүд байна. Одоогоор 16 жолоочгүй автобус үйлчилж байгаа юм. Мөн 2031 он гэхэд 310 мянган айлын орон сууц барих, үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс өсөж буй энэ үед төрөөс хотын иргэдэд 130 мянган орон сууц олгох зэрэг арга хэмжээнүүд тусгагджээ.
Одоогийн байдлаар, Японы Mori Memorial Foundation сангаас гаргасан Дэлхийн хотуудын индекс-2025 жагсаалтад Сөүл хот 6 дугаарт бичигдсэн бол ТОП-5 хотын тоонд Лондон, Токио, Нью-Йорк, Парис, Сингапур орсон байна.
Жагсаалтыг гаргахдаа эдийн засаг, судалгаа шинжилгээний ажил, соёлын харилцан холбоо, амьдралын чанар, хүрээлэн буй орчин, хүртээмжтэй байдал гэсэн 6 үндсэн үзүүлэлтэд үндэслэжээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл3
goy ymaaaaa
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com
дэлхийн шилдэг нийслэл болоход энэ англиар бичиж гайхуулах нь бас л нэг шилдэгт хүргэнэ нийслэлийг метрогоор нь дүгнэвэл хойд хөршийн уран зургийн галерей шиг цэвэрхэн уужимхан саруул метротой москва лав нэгд орно доо