-Болохын тулд яах ёстой вэ?
Бид ингэхэд ямар улс оронд аж төрж байгаа вэ? Монгол хүн Монгол нутагтаа аз жаргалтай байна уу? Зовлон бэрхшээл нь юу вэ? Аз жаргалтай байхын тулд яах ёстой, юу хийх бүтээх ёстой вэ? Гэхчлэн түмэн асуулт монголчуудыг ээрнэ. Ээрээстэй ардчиллын жилүүдийг туулсан, цаашдаа ч туулах биз. Ямар ч байсан социалист нийгэм рүү эргэж очно гэж байхгүй болсон. Ёстой баттай хэлж тэмдэглэе. Ам асууя. Социализм, коммунизм эргэж ирэхгүй! Тэгэхлээр яах ёстой вэ? Америкийн “US News & World Report” сэтгүүлд улс орнуудын аз жаргал, ая тух, аюулгүй орчны тухай “Дэлхийн шинэ рейтинг 2026 он” гэсэн томхон мэдээлэл нийтлэгджээ. Дэлхийн 100 улс хэдэн арван хэмжүүрээр үнэлэгдэж жагссан байх юм. Хэмжүүр (шалгуур, категор) гэдэг нь эдийн засаг, дэд бүтцээс эхлээд аялал жуулчлалын таатай нөхцөл, амьдралын чанар чансаа, аюулгүй аж төрөх орчин бүгд оржээ.
Үндсэн 8 категороор рейтинг тогтооно:
- Төрийн удирдлага
- Эдийн засгийн хөгжил
- Соёл ба аялал жуулчлал
- Дэд бүтэц
- Эрүүлийг хамгаалах систем
- Амьдрах ба ажиллах боломж
- Аюулгүй байдлын түвшин
- Экологийн нөхцөл
Энэ 8-аас гадна 24 дэд категор гэж бас байна. Хөдөлмөрийн зах зээлээс эхлүүлээд ядруулын түвшин, эрүүл мэндийн үйлчилгээний чанар гээд олныг нэрлэжээ. Гэхдээ нэр бүхий нэг зуун улс орон яг адил шалгуур давна, тэгснээрээ рейтинг өндөр нам байна гэдэг бол нэг талаасаа субъектив ойлголт мөн л дөө. Өөрсдөө тийм шалгуурыг хангахын төлөө байдаг юм гэхэд гаднынханд хэрхэн танигдсан бэ гэдэг нь бас чухал юм.
Мэдээж үзэмж, тохилог зочид буудал чухал л даа. Бас аюулгүй байдал, хаа ч явсан тохь тух, тэр улсын иргэдийнх нь эрдэмлэг оюунлаг, хүнлэг чанар, ахуйн соёл гээд цаашаа явж өгнө.
Альпийн уулсын дунд хашигдсан, далайд гарцгүй Швейцарь нэгдүгээр байрт бичигдээд байдагт би хувьдаа гайхдаг, бас атаархдаг. Гурван шалгуураар шүү. Тогтвортой байдал, цэвэр цэмцгэр байдал, аж амьдралын өндөр чанар, энэ гурвын символ-бэлгэ тэмдэг болоод энэ улс оршин байж байна. Альпийн уулсын үзэсгэлэнт пейзаж, шоколад, бяслаг, хутга, өөр нэг их юмгүй, аа тийм далд нууц-манайхны шуналыг хөдөлгөдөг тэр банкнууд гээд энэ бүхний учир утга нь төрийн төгс удирдлага, эдийн засгийн үл тасрах хөгжил, боловсролыг орой дээрээ жинхэнээсээ тахидаг, хүн ард нь ямагт аз жаргалтай, толгой дараалан баян гэсгээд. Яагаад энэ Швейцарь ямагт бидний өмнө явах ёстой вэ гэдэгт хариулт хайя.
Рейтинг тогтоогчид Швейцарийг хэд хэдэн чухал категороор шалгажээ. Жижиг атлаа маш том, лут эдийн засгийг тэд бүтээж чаджээ, амьдралын чанарын стандарт дээд түвшинд хангагджээ, бизнес хийх ба хувийн аж ахуйгаа хөгжүүлэх боломж нь лут, төгсгөлд нь нийгмийн аюулгүй байдал. Соёл ба аялал жуулчлалаараа энэ улс дэлхийд хоёрдугаар байрт жагсаж байна. “Орчин үеийн амьдралын чанар” гэсэн тусгай стандартын сонгодог жишээ нь Швейцарь, юу гэвэл тэр хүчтэй эдийн засгаа төрийн институцэд итгэх тэр итгэлтэйгээ ард иргэд нь холбочихсон, гинжин хэлхээ шиг.
Рейтинг бүхий “Топ-10” нь бүгд нөгөө манай эх орончдын нацист, неонацист, адаг шаараар дуудаад байдаг Европын орнууд:
- Швейцарь
- Дани
- Швед
- Герман
- Нидерланд
- Норвег
- Их Британи
- Финланд
- Люксембург
- Австри
Соёл ба аялал жуулчлалын рейтингээр АНУ эхний байрт байна, харин амьдрах таатай, аз жаргалтай гэдгээрээ рейтингийн 18-р байрт байна. Тэр нь эрүүл мэндийн салбар, дэд бүтцээсээ болсон гэсэн байна. Нөгөө дайн хийгээд, муугаараа дуудуулаад, лалынханд хараалгаад байдаг Израиль Улсыг би жагсаалтаас хэргээр хайлаа. Рейтингийн 26-р байрт байж байнаа. Ард нь Португал, Унгар, Грек, Арабын Нэгдсэн Эмират гэсэн ч байх шиг.
Израилийн гайхамшиг ба давуу тал нь юу юм бэ гэж ухаад үзтэл маш өндөр түвшинд хөгжсөн технологижсон эдийн засаг гэсэн шалгуур гараад ирж байна. Экспорт нь өндөр шалгуур давсан. Хүний гараар бүтээсэн алмаз, өндөр технологийн тоног төхөөрөмж, эм гэж бичжээ.
Гуравхан шүү. Зэр зэвсэг гэж алга. Хүний насжилт өндөр түвшинд, боловсрол, хүн ам тутамд хүртэх орлого гээд рейтинг өсгөх үзүүлэлт нь бас давуу тал гэж байна. Рейтингээр Израиль нь шашны ба түүхэн өвөөрөө явж өгнө. “Дэлхийн шашны ба түүхийн төв” гэсэн категорт Иерусалимын Гаслангийн хана, Алтан оройт мечеть, Исүсийн шарил бүхий сүм, Аль-Акса мечеть гээд явж өгнө.
Ингэхэд манай Монгол хаахна бичигдээ бол гээд ухаад үзтэл муугүй шүү. Нийт 100 улс дээр рейтинг тогтоосны дотор ийм мэдээллүүд гарч ирээд байна. Mongolia ranks No. 68 overall in the U.S. News Best Countries rankings; Mongolia has been ranked 67th in the “World Competitiveness Yearbook 2026”; Mongolia is ranked No. 78 in the Quality of Life category of the global rankings гэсэн байх юм. Ямар ч гэсэн дундаас арай хойхно, гэхдээ шалдаа буусан төгсгөлийн 10 улсаас бол хол түрүүлжээ.
Нэр муутай улсуудыг жагсаасан чинь Камбож, Лаос, Зимбабве, Мьянмар. Гайхаад сууж байна. Халуун орны зовлонг ойлгож байна. Мэдэрч байна. Зимбабве бол социализм байгуулж байгаад баларчихсан, тэр мэдээж. Социализмын ёозгүй жишээ. Харин АСЕАН-д Сингапур, Индонез, Таиландтай зэрэгцээд байж байгааг нь ойлгохгүй байна. Газрын нөөц баялаггүй, хүн ам нь хэт өссөн, шашин-угсаатны зөрчилтэй заримыг нь ойлгож байна.
Ингээд сүүлийн 10 нь:
91.Камбож
92.Кени
93.Лаос
94.Пакистан
95.Ирак
96:Мьянмар
97.Зимбабве
98.Нигериа
99.Этиоп
100.Ангол гэжээ.
Төгсгөлд нь хятад судлаач шавь докторынхоо орчуулгаас эшлэе, манайханд сургамжтай. Санаа сэдэл аваарай. Хятадын хөрөнгө оруулагч тэрбумтан Ли Шяолай гэдэг хүн “Эд баялгийн бодит үнэн” (财富的真相 - 李笑来) номдоо хүн төрөлхтөний эзэмшдэг хамгийн үнэтэй гурван нөөцийг дараахи байдлаар эрэмбэлж гэнээ:
- Анхаарлаа төвлөрүүлэхүй
- Цаг хугацаа
- Мөнгө
“Мөнгө, Мөнгө” гээд үхчих гээд байдаг манайханд хандсан бололтой тэгж бичжээ, тэр хятад нөхөр:–Мөнгө бол хамгийн хямд нөөц. Алдсан ч дахиад олж болно. Харин цаг хугацаа бол үнэтэй. Гэхдээ чи юу ч хийсэн, юу ч хийгээгүй байсан цаг хугацаа өнгөрдөгөөрөө л өнгөрнө. Чи цагийг удирдаж чадахгүй гэжээ.
Цааш нь: –Анхаарлаа төвлөрүүлэх гэдэг бол чиний цорын ганц удирдаж чадах, удирдаж болох хамгийн дээд зэргийн үнэт хөрөнгө чинь юм. Учир нь чи 10 цаг ширээний ард суусан ч (цаг зарцуулсан ч) анхаарал чинь өөр газар тэнүүчилж явбал чи юу ч бүтээж чадахгүй.
Анхаарлаа зөв төвлөрүүлэхгүй бол цаг хугацаа ямар ч үнэ цэнэгүй хог новш болж хувирдаг гэжээ. Би бичдэг дээ. Монгол хүн гэж ертөнцөд тусгай төрчихсөн юм биш, муу одонд төрчихсөн улс үндэстэн биш, яав ч биш гэж.
Бас тэр швейцарь хүн, ойрхноос бол сингапур хүн гэж тусгай одонд төрчихсөн төрмөл хосгүй заяагдмал улс биш, огтоосоо биш гэж бичдэг дээ. Бидний хувьд ялгаа огтоосоо байхгүй. Ялгааг нь хятадын тэрбумтан Ли Шяолай хэлээд өгчихсөн юм биш үү? Монголчуудад хичээл зүтгэл, гэхдээ зөв хичээл зүтгэл л ямагт дутагдаад ирсэн юм шиг ээ...
Д.Баярхүү
Даваа - 09 сарын 07,
2026
Сэтгэгдэл33
Үнэхээр хичээл зүтгэл л дутаж байна даа.Гэхдээ Ардчилалд шилжсэн он жилүүдийн төрд ажилласан томчуудын, эрх мэдэлтнүүдийн улайран хийсэн луйвар хулгай дээрэм ард иргэдийн хичээл зүтгэл,итгэл найдварыг мохоож байна даа
Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг Төр засгийн хэтэрсэн халамж монголчуудыг залхуу, арчаагүй, бэлэнчлэх сэтгэлтэй болгож, мөхөх зам руу хөтөлж байна!!!
Учралын засгийн газар огцрох болзлоо хангалаа. Одоо зайлуулах л үлдлээ
Үнэхээр хичээл зүтгэл л дутаж байна даа.Гэхдээ Ардчилалд шилжсэн он жилүүдийн төрд ажилласан томчуудын, эрх мэдэлтнүүдийн улайран хийсэн луйвар хулгай дээрэм ард иргэдийн хичээл зүтгэл,итгэл найдварыг мохоож байна даа
Уг нь 67,68-аас ч дээгүүр байх боломжтой л доо. Даанч хүмүүс нь залхуу, алмай. Алмай гэдэг нь "Анхаарлаа төвлөрүүлэхүй" мөн биз?
bid niiteeree ydaj urydax amydralaa ooroo avaad l yavkh xeregtei l dee odoo haidax xereggyi xoorondoo evtei morooroo l zutgeed baixad bolno doo
chiliisen buten 36 jil bid aldsan
МОНГОЛЫГ ХЭН ИЙМ БОЛГОСОН БЭ? ТӨР ЗАСАГТ ШУРГАЛЖ МОНГОЛЫГ ХУВААЖ ИДЭЦГЭЭСЭН ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛАГЧИД НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД. ЭНЭ ТУХАЙ ЧИ ЯАГААД БИЧДЭГГҮЙ ЮМ БЭ? БАЯРХҮҮ. ТЭР ЛУЙВАРЧДЫГ НЭРЛЭЭЧ. ЭГЭЛ ЖИРИЙН АРД ТҮМНИЙГ Л МУУЛААД ТЭНЭГ МАНГАР, УХААНГҮЙ, СОЁЛГҮЙ ГЭЭД БАЙХЫН. ЧИ ДУТУУ БИЧЭЭД БАЙНА. ЭСВЭЛ БИЧИХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА.
Хятадын тагнуулын албанд Хүрэлсүх Учрал День Хуар , Нян Вао Тао гэсэн МАН ын бүдүүн данжаадуудын Хятадад зочлохдоо үлдээсэн баас ялгадас,үс хумс зэрэгт днх шинжилгээ хийлгэн гарал угсааг нь тогтоосон баримт нотолгоо хадгалагдаж байдаг гэсэн. Эдгээр МАНын бүдүүн данжаадууд днх -ээрээ Шар мөрний тариачин хятад гаралтай гэдэг нь тогтоогдсон тухай яриа байдаг. Хэрвээ монгол угсааны улс байсан бол өөрсдөө өдийд навсаганалдан улилдаж байх байсан.
Швeйцарь бол аль өнгөрсөн 19 р зууны дунд үeд Оросын сэтгэгч Гeрцeн очоод гайхаж бахархаж бичиж байсан улс ! Өөрөө нэг кантоны тосгоны иргэн нь болоод дарсыг нь уугаад согтоод харьж байсан удаатай ! Туулсан замд төрсөн бодол номонд нь гардаг ! Швeйцарь бол гeрман франц итали гурван зүгээс тэнэмэлүүд цуглаж босгосон чөлөөт орон ! Гэртээ хүн бүр буутай гэхээр нь Гитлeр хүртэл зүрхэлж халдаж чадаагүй улс ! Швeйцарь лугаа больё гэж Цэвээн зүгээр нэг хэлээгүй шүү ! Одоо Швeйцарийг гайхаж байхын оронд Монголоо цэвэрлэхээ бод ! МАН ын дээрэмчид байдаггүй бол Монгол эхний 20 д байх байлаа ! Цагаан гартан дээрэмчидын толгойлогч хунхууз Хүүк хэзээ зайлах юм бол до!
Шар мөрний тариачин ногоочин удамт хунхууз Хү Сю Жаныг хоер чихийг нь огтлоод хар мотоциклыг нь унуулан ац руу нь амбаардаад Хятад руу хөөж явуулах хэрэгтэй.Тэнд очиж модоо тариад мангайгаад явж байна биз.Монголчуудад ямар ч хэрэггүй мангуу өмхий хар мах..
Mongol hun l Mongoliin problem yum daa
Тал нь гайгүй ажиллаад тал нь бараг дэмий сууж тэжээлгэх маягтай амьдраад байгаа юм. 80 % нь гайгүй ажилладаг болчихвол болоо доо. Яаж дэмий суудаггүй болгох вэ л гэж бодох хэрэгтэй одоо үед.
Танай хятадыг налж дагадаг пакистан лаос камбож мьянмар ямар доогуур байр эзлээ вэ
Goy helsn
Энэ шалгуурт нь оруулах юм зөндөө байнаа.Манайхыг бол тэдэн хөдөлмөрийн баатартай.тэдэн гавьяаттай.Жил болгон наадам хийж мөнгөө үрж ажилаа алддаг.Бөх морио үнэтэй машинаар байлдаг.Хүмүүс нь нэгдэж жагсч тэмцдэггүй.Уул овоо ус гол нуур тахидаг.20-25:жилийн дотор улс орон хөгжлийн шинэ загвартай болдог бол 100 жил хөгжөөгүй байж ичихгүй 100 жилийн ой хийж өт рь язганасан модон жорлондоо бааж шээгээд тэмдэглэдэг.Архийг янз бүрийн нэр хаягтай янз бүрийн хэлбэр хэмжээтэй шилэнд савлаж архи шигээ үйлдвэрлэж борлуулдаг өөр бүтээгдэхүүнгүй.Хүн амынх нь архины хэрэглээ өндөр.Хулгай гэдэг ердийн үзэгдэл хүүхэд хэлд орохдоо хулгайч гэж хэлд орохдоо тулсан.Хэн сайн хулгай хийнэ тэр сайхан амьдрана гэдэг зхрчимтай хүн амынх нь 95 хувьнь ядуу 90 ээс дээш хувь нь модон жорлонд бааж шээдэг.гэх мэт оруулах ёстой олон шалгуур байнаа.Энэ бүхнийг оруулаад шалгаруулсан өол манайх ч нилээн дээгүүр байр эзлэх байсандаа.
Хэрвээ Диваажин гэж үг хэрэгжих газар нутаг байдаг бол тэр нь энэ дэлхийд цорын ганц байдаг Монгол улс минь юм аа. Үүнийг ойлгоод: 1. Монгол эх орноо олж төрсөн хүн бүхэн хамгийн азтай гэдгээ ойлгохыг хичээ!!! 2. Монгол улсын иргэн бүр хамгийн түрүүнд хүмүүжилтэй байхын чухлыг ойлгоод өөрийнхөө амьдрах ганцхан олдсон насандаа өөрөө хичээж сайн явж сайхан амьдрахыг хүс. 3. Мэдээж чадвар дорой тэгээд ухаан муутан бүхэн Төр ,Засгийн маань толгойд зайдагнаж учраа олохгүй тэнэгттдэг хязгаар нь дуусч байна. Өөдрөг сайхан Өнөөдрөөрөө амьдарч эхлээд Өрөөлөөс бус Өөрөөсөө бурууг хайж сурчих
1. Uchraliin ZG-iig unagahiig 1000% eserguutsej b. Hair nairgui temtsene. 100 honohoosoo ch umnu olon Tom Ajiliig Zorigtoi barij avsan ZG umnu ni baigaagui shuu. Umnuh ZG-uudiin baasiig ch tseverlej bn, geo- iin hamgiin hund sorilttoi tulgarch, benzin tosniihoo asuudaliig shiidej chadaj bn. Uneheer Us Honzon- giin Sedel- eer 1 hunii ner barij Zasag Turuuruu togloh gej bui ta buhen Huuliaraa Onts Notstoi Gemt Heregten bolno shuu. Huuli bii. Huulitai oron shuu.
2. USA Oros China 3 undesten damnasan Gemt Heregiin talaar hamtran ajillahaar ungursun 7 sariin etseseer shiidev. Ene asuudalaar FBI-iin boss K.Patel China-d ailchlav. Avilga Hulgai Har Tamhi, Hunii Baritsaa, Naimaa, Offshore....geh met. Eh ornoosoo orgon zailsan, orguulsan Gemt Heregten-uudiig bur nariivchlan "Fugitive Task Force" gedeg butetseer tagnuuliin medee met medeelel soliltsoh juramaar ilruulj shiitgeh um bn. Orguulsan humuus ni iluu hund yal avah aj.
3. USA-d $100 000 hurtelh mungu tuluud Tohiroltsoo-goor huuramch ger bul bolj Nogoon Kart avdag Gemt Heregiig ilruuleh, shiitgeh boljee. Bur olon million $-iin BUSINESS bolson aj. Uuniig "Sham Marriage", "Fake n Illegal Marriage" gej uzen hatuu temtseed ehellee. Neg heseg Mongol Hevleld S.Bayar-iin Ohid ingej Tohiroltsoo-goor Avilga Heel Hahuuliin Munguur gerlej, USA-d tom duntei mungunii Business boloh Ul Hudluh Hurungu-nii Business erhelj asar tom Mungu ergelduulj baidag gej il tod bichij baisan daa. Uneheer hair nairaagui temtseed eheljee.
4. USA- iin 45 Euk- uus 31 ni tseregiin alba haaj undur tsol hergemtei baijee. George Washington ni Tusgaar Togtnoliin Tuluu Daind tseregiin ARMIA biechlen udirdjee. Euk U.Grant ni Irgenii Daind Tseregee udirdaj, Etseg Bush dellhiin 2-r daind Nisegch-eer oroltsoj baijee. Huld ni yas urgasan gedeg emnelegiin bichgeer 5 udaa Tseregiin Albanaas Zugtsan Trump maani say Iran- ii Haldlagaas aij ongots-nii Hoolnii Mashind (Catering Car) nuugdan suuj Ongotsoo Solison um bn. Nuguu ongots- nd ni M.Rubio SangiinSaid, setguulchid zereg ni medelgui uldej azaar Haldlaga boloogui gene. Haldlaga bolson bol ed nar ami uregdej Trump gantsaaraa amid uldeh baijee. Manai Euk Hurelsukh, Trump 2 hoeulaa 1 udur tursun um bilee. 6-r sariin 16-nd. Gehdee Trump Aguu Euk, 40%-tai. Tuunii "BODOL-IIN PROCESS-iig" (personal thinking PROCESS) sudlaj uzehed ih sonin um bilee.
Huuk ch mundag, Mongoliin Tsereg Armiin Terguun Komandlagch, bas Mongoliin Terguun Diplomatch, mun Mongoliin Undesnii Auylgui Baidaliin Terguun Hamgaalagch.
Bi Euk- duu Altaar bursen Colt gedeg galt zevseg beleglie gej bodoj blaa. "Pistol"-uu, " Revolver"-uu, "Rifle"-uu, alind ni durtai baih um bol gej tolgoigoo uvdtul bodoj baigaad Martchihsan Baisan.
5. ZG-aas 10 dahin Onts Muu Ajillagaatai, barag Ajil Hiihgui Baigaa Ulsiin Ih Huraliig Taraah ACTION zohion baiguul, Uchral ES-aa. Nuraah, Ustgah, Unagaah 64 Sanal Tsugluulah l ajil hiij Turuur Toglodog, Parliament-iig Mungunii Erh Medeld ochih, Shantaaj Usergeh HEREGSEL bolgoj bui 126-g ARD TUMENII YAARALTAI. SHUURHAI SANAL. ASUULGAAR 1000% TARAA. IIM PARLIAMENT ARD TUMEND HEREGGUI BN. Unuudur. ZG l ajilaa hiij bn. There are No Other Functional Institutions out here. Period.
Камбож, Лаос, Мьянмар зэрэг улсууд нь Азийн бусад хөгжилтэй орнуудын дагаад хөгжих боломжтой бөгөөд хөгжиж буй орнууд шуу
Whhahaha
jinhene hich"eel zytgeliig ni anhlan ter barisan nehedyyd tyhailbal AN-iinhan nyraaj hoisdoo ene hoyor namiinhan teriig beznes bolgoson ylasaa hyyligyi tysgai neg hynii erh medeleer alban tysaald hebtyyldeg bolgosond ard tymen dyrgyizeed baigaam!!!!!enyyniig ehlel ni ardchilaliin haraizainyyd ydirdan hiisen ni ynen........gehdee ali ch nam bai ynen sydargyy diileh yostoi.ynen sydraga baidal alga bolsond l ard tymenii tymen dyrgyig hyrgej heterhii ikhe baychyyd,heterhii ikhe doroi yadyychyyd bolson niigem bolj hybirchihlaa...enyyniig arilgaj chadah yy?...enyynees saitar salaj jigdhen orlogotoi zeb togtoztoi ter baij l manai ylas yragsaa yabnaa................................................
Mngolchuud bolood baigaa iim sejigiin uvuu emeenuud hereggui uheh yostoi
Mngolchuud bolood baigaa iim sejigiin uvuu emeenuud hereggui uheh yostoi
Барууны худал тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан Д.Баярхүү гэж хүн байна. Социализм, коммунизм эргэж ирэхгүй гэнэ. Мөн хуцваа. Хөрш Хятад улс чинь коммунист намаар 100 жил удирдуулаад, хөгжингүй социалист нийгэм байгуулаад, хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байхад Д.Баярхүүгийн нүд сохорч, ухаан нь балартжээ. Угаасаа барууны худал тархи угаалтад бүрэн мансуурсан Б.Баярхүү, Б.Баабар, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Энхсайхан нарт "Ардчилал", "Либериализм", "Чөлөөт зах зээл", "Хүний эрх" гэдэг эдгэшгүй хүнд өвчин тусссан, нэг ёсондоо галзуурсан хүмүүс шүү дээ. Одоо монголчууд барууны тархи угаалтыг ойлгож, гүн нойрноосоо сэрж, 35 жил буруу замаар будаа тээснээ ойлгож, толгой уруугаа шааж байна..
Сонгуулийг 1 тойрог болгох Их Хурлын Гишүүдийн тоог цөөлөх Давхар дээлийг болиулах тэгж бж Монгол Улс Хөгжин өө
Ардчилал бүрэн мухардалд орчихлоо. Зөвхөн Монголд ч биш, ардчилалын өлгий гэгддэг Америкт гэсэн. Ерөнхийлөгч Трамп нь гэсэн ардчилал гэж байхгүй. Улс орнууд өөр өөрсдийнхөө замаар замна гээд хэлчихсэн. Ингэж хэлсэн хүнийг дахиад сонгоод хоёр дах удаагаа ерөнхийлөгч болгочихсон. Тэгэхээр энэ нь АНУ ын ард түмэн нь Трампын үгийг дэмжиж бн гэсэн үг шүү дээ. Сүүлийн үед аливаа улсын өөрийн онцлогтой социализм гэдэг хөгжлийн загвар маш анхаарал татаж бн. Гол жишээ нь Хятад улс. Онцлогтой Социализм гэдэг хөгжлийн замаар замнаж байгаа энэ улс нүдэн дээр гялалзтал хөгжиж бн. Тэгэхээр монгол ч гэсэн ардчилал хэмээх ийм эх захгүй ёс суртахуунгүй ялзарсан дампуурлын замаар цаашид замнаж болохгүй. Монголын онцлогтой социализм гэдэг загварыг сонгож хөгжих хэрэгтэй. Хажуу хөрш улсаасаа жишээ авч өөрсдийн хөгжлийн загварыг боловсруулах хэрэгтэй. Тэгэхээр Социализм коммунизм эргэн ирэх нь тодорхой боллоо. Гэхдээ хувийн өмчийг зөвшөөрсөн Монголын онцлогтой социализм болж эргэн ирэх хэрэгтэй болоод бн.
Бидний цөөхөн Монголчууд одоо нүд нээгдсэн нүдээрээ хардаг ялгаа нь ч арилж байгаа байх. Барууныханыг тэгж янз бүрээр хэлдэг нь цөөн л байх. Хэдэн оросын эрлийзүүд л тэгдэг байх. Хандлагаа өөрчлөөд бие биедээ хайртай бүх ажилаа хичээн үнэнч сэтгэлээр зүтгэвэл болно болно.