Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2026.09.11) Ханнс Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд Ханнс Зайделийн сан олон жилийн турш хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан дурдаад, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын Тамгын газраас явуулж буй хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг цаашид үе шаттай өргөжүүлж, олон улсын хөтөлбөр болгохын тулд ХБНГУ-ын хуульчид, судлаач эрдэмтэд, багш нартай хамтран сонирхолтой байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.
Хууль тогтоомжийн хэрэгжилт, зохицуулалт, түүний үр нөлөөг үнэлэх арга зүй, олон улсын чиг хандлагаас суралцаж, шийдвэр гаргагчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах чадавхыг бэхжүүлэх, парламентын судалгаа, шинжилгээнд хиймэл оюун ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийн төслийн эдийн засаг болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох аргачлалыг сайжруулах, мөн Үндсэн хуулийн цэцэд гаргах тайлбарын чанар, хуулийн төслийн бүрдүүлбэрт хяналт тавих арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Хатагтай Вероника Айхингер өөрийн хариуцдаг бүс нутгийн улс орнуудад явуулж буй үйл ажиллагаатай танилцаж яваагаа хэлээд, парламентын чадавх, хууль тогтоох, хяналт тавих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах ажил хэрэгч санал дэвшүүлсэнд Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлэв. Дээрх саналуудыг цааш уламжилж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд тусгуулахын тулд идэвхтэй ажиллана гэдгээ тэрбээр илэрхийллээ. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Ионатан Гленк нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл2
энэ нарийн бичиг хүн хүлээж аваад дарга завгүй байна дараа ирнэ үү дээ гэсийн байхдаа
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com