sonin.mn

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег өнөө өглөө Манилагийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Түүнийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн захирамжын дагуу баривчилсан байна. 


“Өнөө өглөө Филиппиний цагдаагийн газар Олон Улсын Эрүүгийн Шүүхээс түүнийг баривчлах тушаалыг албан ёсоор хүлээн авсан. Одоогоор түүнийг хорьж байгаа гэж тус улсын одоогийн Ерөнхийлөгч Бонгбонг Маркосын ажлын албаны мэдэгдэлд дурджээ.


Олон улсын эрүүгийн шүүхээс Дутертег Филиппинд хар тамхины наймааны эсрэг идэвхтэй тэмцэж, олон мянган хүнийг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн хэргээр мөрдөн шалгаж байгаа юм.


Мөрдөн байцаагчид түүний эхлүүлсэн хар тамхины эсрэг дайнд дор хаяж зургаан мянган хүн хохирогч болсон гэж үзэж байгаа бөгөөд мөн тус байгууллагаас түүнийг гурван хар тамхины наймаачныг биечлэн хөнөөсөн гэж мэдэгджээ.


Родриго Дутерте өнөө өглөө Хонконгоос Манила хотод ирсэн бөгөөд өмнө нь тэрбээр өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаагаа баталж байв.

 


Ж.Бат

Эх сурвалж: mir24.tv