sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэвлэлд ярилцлага өгөв. Энэ үеэрээ тэрээр Засгийн газартай холбоотой асуудлаар: "Засгийн газрыг огцруулах асуудлыг хэвлэл мэдээллийнхэн их ярьж байна. Ардчилсан нам өргөн барьсан юм уу? Өргөн барьсан бол би хармаар байна.



Н.Учралын Засгийн газар огцорсноор бензин тогтворжиж, үнэ буурна. Ард түмний амьдралд татварын дарамт буурч, орлого сайжирна гээд байж байна уу гэдгийг би хармаар байна.



Үндэслэлээ харахгүйгээр хөнгөн хуумгай хандмааргүй байна. Хоёрдугаарт, өмнөх Засгийн газруудын огцорсон шалтгаанууд дээр бид үнэлэлт, дүгнэлт өгмөөр байна. Үнэлэх цаг хугацаа болчихсон. Үүнийг эрх баригч нам өөрөө хийх ёстой. Тэгж байж дараагийн асуудлаа ярих ёстой. Н.Учралын Засгийн газрыг огцруулах үндэслэл нь юу юм гэдгийг харах ёстой. Өргөн бариагүй байхад нь огцруулах асуудал ярих нь буруу. Тэнд нэг хүн гарын үсэг цуглуулж байна гэхээр бид энд эмзэглэж гүйгээд байх шаардлага байгаа юм уу?" гэсэн юм.


Х.Цэцэн